Tuesday, December 12, 2006

Cluster Computing

Кластерийн тухай
Кластер нь суперкомпьютерийн технологид хамаарах ойлголт бөгөөд маш их хэмжээний тооцоололт, бодолт гэх мэт нүсэр ажиллагаанд зэрэгцээ байдлаар компьютеруудийг холбож, бодолтыг хуваан авч нэгэн зэрэг гүйцэтгэснээр ажиллагааны хугацаа, бүтээмжийг ихээр дээшлүүлэх аргачлал юм. Тухайн бодлого нь зэрэгцээ хэлбэрээр хуваагдах боломжтой үед уг аргачлалыг хэрэглэнэ. Хэрэглээний жишээ гэвэл: нууц үгийг тайлахад бүх боломжуудыг шалгах аргыг олон хуваах, анимацын рендер хийх үед видео фрэймүүдийг хэсэгчлэн хуваан гүйцэтгэх гэх мэт...

Монгол дахь хэрэглээний тухай

Энэ намрын SysAdmin Summit 2006 дээр манай анхны алтан хараацайнуудын нэг болох Монголын Үндэсний Статистикийн ахтай Линукс системээр супер компьютер хэрхэн хийх, мөн монголд юунд ашиглах талаар хэсэг ярилцаад авсан юм. Тэр ах ярихдаа өмнө нь Windows системээр гурван мөчиртэй (processor/cluster node) кластер хийсэн үүгээр өмнө нь нилээд хэдэн цаг болж байж гаргадаг тооцололтын ажиллагааг хэдхэн минут болгож хурдасгасан гэж байлаа. Уг систем нь зарим нэг зүйлийг хийхэд болж байгаа ч өөр бусад тооцололтыг хийхэд боломжгүй байгаа учраас Линукс кластерийг сонирхож байлаа. Жишээ нь Компьютерийн 3D буюу 3н хэмжээст график, хөдөлгөөнт дүрс, эффектийг хийх. Мөн зарим статистик мэдээлэлийг тооцлоход гадны төвүүдэд захиалга өгдөг ба үүний төлбөрт нилээд хэдэн мянган доллар алддагийг болиулах гэх мэт ажиллагаанд хэрэглэмээр байна гэв.
Бид хэдийгээр гадны томоохон төвүүдэд ийм хүчирхэг кластерууд ашигладагыг мэдэж байсан ч хараахан монголд маань хэрэглээ бий болоогүй гэж бодож байсан нь буруу байж гэдгээ тэгэхэд дахин нэг бодоход хүргэж билээ.

Бидэнд хамааралгүй зүйл эргээд бидэнтэй хэрхэн хамааралтай болох вэ?
Дараахан нь Эрдэнэт, Дархан руу ажилаар явж байлаа. Замд таарах тариалангийн том том талбайнууд, ургацаа хурааж байгаа ажиллагаа зэргийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж, эргээд өмнөх кластер системийн ач тусыг ойлгох шиг болсон шүү.
Тайлбарлавал, уг кластерийг хийхэд нэг их зардал шаардагдахгүй боловч ач тус нь их юм. Жишээ нь, Одоо байгаа манай цаг агаарын урьдчилсан мэдээ нь ирэх долоо хоногийн тоймыг 21 аймаг болон Замын-Үүд, Чойр, Ханбогд гэсэн хэдэн төв суурингуудаар гаргадаг бөгөөд бусад газруудын талаар "баруун зүгийн нутгаар", "төвийн нутгаар" гэж бүрхэг хэлэхээс биш яг тэр аймгийн тэр сум гэх мэт гаргадаггүй байна. Өнгөц бодоод үзэхэд өнөөдөр бороо орох уу орохгүй юу, өдрийн дулаан хэд орчим байх зэрэг нь бидэнд нэг их онц чухал биш санагдана. Гэвч байдал тийм биш. Манайх шиг байгалын эрхшээлд байдаг мал аж ахуй, газар тариалан зэрэг салбартай улсад нарийвчилсан, үнэнд ойрхон цаг агаарын мэдээ амин чухал хэрэгтэй юм. Жоохон хийсвэрлээд үзье:
Кластер компьютергүй учраас энэ олон суурин, төвүүдийн мэдээллийг хурдан боловсруулж, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаж амжихгүй. Мэдээ сумдаар нарийн гарахгүй учраас мөндөр орчихлоо гэхэд яах вэ, хурааж амжаагүй байсан тариа "ёстой будаа". Үүнээс улбаалаад будаа, гурилны үнэ "тэнгэрт гарна". За ингээд бодоод үзэхээр цаг агаарын мэдээний үнэ цэнэ, түүний үнэн болоод хүртээмжтэй, хурдан байдал нь харагдаж байгаа биз.

Өөр жоохон хошин жишээ авбал: Томоохон хотод ойрд бороо шороотой байна гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарлаа. Би жишээ нь худалдаачин байг. Тэгвэл өөрт байгаа хамаг цув, борооны шүхэрээ гаргаад борлуулна биз дээ.

За тэгэхээр цаг уурын судалгааны төвийг супер компьютер буюу кластер системээр хангаж, тэдгээрийн тооцолол хийх программчлалын асуудлыг шийдчихэд нилээд өөр дүр зураг гарна даа.

Links
Weather & Ecosystem Modeling
The Earth Simulation
Computer Cluster

Build a digital animation system
IBM -ын сайт дээр дижитал анимэшний студийн графикийн боловсруулалт (render) хийх кластер системийн талаар нийтлэгдсэний линкийг энд тавилаа. Өөрөөр хэлбэл бидний шимтэн үздэг Шрек, Мангасуудын компани, Немогийн эрэлд зэрэг 3 хэмжээст хүүхэлдэйн киног бүтээхэд өнөөх л Линукс кластерууд маань хүчин зүтгэж байгаа хэрэг юм.
Part 1
Part 2
Part 3
Part 4
Part 5

Энэ сэдвийг цааш үргэжлүүлэх болно.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

6 Comments:

Unknown said...

SysAdmin Summit дээр даанч энэ ярианд нэгдэж чадаагүй. Уг нь их сонирхолтой боловч бас мэдлэг сорьсон салбар шиг байгаа юм. Ийм юм нэг хийж үзэх санаа байгаа, хүчээ хавсаръя.

Эрхэмээ said...

Манай монголд мэдээллийн технологи улам бүр хөгжиж, дийлэнхи олонхийг хамараад ирэхээр тэдгээр том хэмжээний мэдээлэлтэй ажиллах Супер компьютер, түүний программчлал гээд энэ бүхэн ургаад гарч ирэх тул манайд бас энэ талын туршлага, чадавхи байх л хэрэгтэй гэж боддог. Гэвч миний хувьд бүхий л салбар руу үсэрч ороод, нэг зүйл дээр төвлөрч өгөхгүй байдаг жоохон "муу зуршилтай" болохоор ерөнхий л мэдлэг авч байхад болно гэсэн байр суурьтай байдаг л даа. Аливаа гялалзсан амжилт, үр дүн нь чухал гэж үзсэн тодорхой нэг зүйл дээр нягт төвлөрч байж гарч ирдэг тул цаашид манайд буй МХХТ компаниуд өөр өөрсдийн нарийн чиглэлүүдээр дагнацгаах бизээ. Миний хувьд мултьмедиа/интернэт чиглэлээр анхнаасаа явсан түүгээрээ л голлоод гүнзгийрч ажиллах зорилго байгаа. Гэхдээ мэдээж өөрийн чадах зарим зүйлс дээр хүч хавсралгүй л яахав ;)

Ochko said...

Би бас энэ сэдвийг их сонирхдог юм. Монголд хэрэглээ зөндөө байгаа, хүмүүст ойлгуулах л хэрэгтэй. Урагшаа.

Tsatsral said...

Distributed Computing hicheel deeree onoliig n halit uzej, lab-daa gants 2 program bichih gej oroldsoniig es tootsvol ene tal deer yum medehgui. Uul n ih sonirholtoi salbar yum baina lee. Gehdee ter Weather casting ene ter deer Mongold ashigladag bailgui dee.

Anonymous said...

Өнөөдөр манай найз энэ блогийг үз гэлээлдээ. Тэгээд уншиж суусан энэ сонирхолтой сэдвийн талаар байдаг байгаа. Энэ сэдвийн талаар би судалж эхлэж байгаалдаа.Сонирхолтой нүсэр юм билээ. Дараа мессеж үлдээнээ.

Unknown said...

Сайн байнуу? Кластер серверийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч болох болвуу?

blogger templates | Make Money Online