Tuesday, February 22, 2011

GoGo eBook DRM protection stripped

Монгол Контент ХХК-ийн book.gogo.mn гээд ном хэвлэлийн онлайн худалдаа, түрээсийн анхны сайт гарсаныг та бүхэн мэдэх байх. 

Тэгвэл эднийх Adobe Digital Edtions технологийн талаар ганц хоёр мэдээлэл уншиж суутал энэ нь нууцлал, хамгаалалт маш тааруу эд болох нь тодорхой болов. 2009 оны 3 сард нэгэн reverse engineering blog энэ хамгаалалтыг эвдэж чадсан нь одоо хүртэл засагдаагүй байгааг өнөөдөр туршилтын нэг ном түрээслэж аваад, түүний DRM хамгаалалтыг хакедаж үзээд мэдлээ.

Уг блогоос бэлэн python script татаж аваад нууцлалыг тайлахад ердөө 5 минут ч болсонгүй.

Adobe Digital Editions дээр харагдах байдал:
Хамгаалалтыг хуулсны дараа ердийн PDF reader дээр харагдах байдал:
Гөгө админ, хөгжүүлэгчид үүнийг анхааралдаа авна биз ээ. Араас script kiddies орчихож магадгүй гэсэн үүднээс нарийн ширийн зүйлсийг нь бичилгүй орхилоо.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

5 Comments:

Tulga said...

аягүй танил комик харагдлаа :)

Эрхэмээ said...

Хэхэ, тэхх. Гөгө админд нь хэлсэн, Сануулсанд баярлалаа гэж байна :)

Anonymous said...

Гоё шүү. Одоо GoGo TV-н кинонуудын DRM-г эвдээд өгвөл чамайг тахин шүтэж амьдръя :)

Эрхэмээ said...
This comment has been removed by the author.
Эрхэмээ said...

RE: anonymous
Хэхэ, би крэкэр биш шүү дээ. Энэ цахим хэвлэлтэй холбоотой DRM хамгаалалт хэр найдвартай болохыг шалгах үзсэн л хэрэг. Гөгө ТВ дээрх видео файлууд Adobe File Access platform ашигладаг. Өмнөх хувилбар дээр нь DRM decrypt tool байсан. Харин яг 2.0 хувилбар дээр нь гарсанг хайж байсангүй. Цаг завтай л хүний ажил юм даа :D

blogger templates | Make Money Online