Thursday, March 03, 2011

Smart TV - Part 3: GoogleTV review

2010 оны 5 сард танилцуулж саяхан худалдаанд гарсан GoogleTV (GTV) талаар өмнө товч дурдаж байсан. Гэхдээ хүлээж байснаас тааруу болсон байсан ба тиймээс нэгийг яг захиалах гэж байснаа цуцалж орхисон. Яагаад гэдгийг доор дурдах болно.


Гүүгл ТВ (ГТВ) нь Андройд Линукс үйлдлийн системтэй ба яг л ухаалаг утасын зах зээл дээр HTC, Samsung, Motorola гэсэн үйлдвэрлэгчид янз бүрийн брэнд нэртэй андройд утас гаргадагтай адил Sony, Logitech хоёр үйлдвэрлэгч GTV буюу андройд ухаалаг тв төхөөрөмжөө зах зээлд гаргасан.


Танилцуулга
ГТВ (GTV) уриа нь "TV meets Web".
Эндээс харахад барьж буй гол онцлог нь Вебийг зурагтийн дэлгэц дээр гаргах чиглэлийг түлхүү чиглэсэнг хялбар ойлгож болох ба онлайн контентийг веб дээрээс голчлон үзэх хайх, ТВ шууд сувгийг бичиж авах, Amazon Netflix гэх мэт онлайн түгээгчдээс үзвэр түрээслэх, Pandora Napster гэсэн онлайн хөгжмийн суваг сонсох, мөн цаашдаа 3дагч талаас нэмэлт программ хангамж (3rd party application addon) дэмжих боломжуудтай ба DISH network сансарын тв оператороос тв олон суваг хүлээн авч үзэж болно.

ГТВ ашиглахад хэрэгтэй зүйлс:
1. Зурагт буюу TVset (LCD, LED, Mirror ...)
2. Ethernet/WAP буюу гэрийн утастай/утасгүй сүлжээний төхөөрөмж
3. Cable or Satellite TV STB - КаТВ болон Сансрын ТВ хүлээн авагч хайрцаг (Манайд MNBC, Sansar Digital, SuperVision Digital гэсэн операторууд бий)
ТВ үзэнгээ түитерээр жиргэх, iPhone/Android утасаар зурагтаа удирдлах (гэрийнхээ wi-fi утасгүй сүлжээг ашиглана), фото зургийн цомгоо үүсгэх, touch pad бүхий тв удирдлагаа ашиглан ямар ч веб үзэх гээд дажгүй боломжуудтай ч дотроо том багтаамж бүхий storage байхгүй нь гамшиг юм.  4, 8Gb flash disk нь зөвхөн нэмэлт програм суулгахад зориулагдсан. 

Хатуухан хэлбэл жоохон гайгүй боломжуудаар өргөтгөгдсөн ATV л гэсэн үг.  Энэ нь хэрэглэгч өөрийн хувийн кино, хөгжмийн арвин сан үүсгэн хадгалах боломжгүй гэсэн үг бөгөөд зөвхөн онлайнаар үзвэр үзэх хэрэглээнд яг тохируулжээ. Тиймээс уриа нь "ТВ Вебтэй танилцлаа" шүү дээ. ТВ таныг, та бүхнийг таньдаг боллоо бол биш, хаха. Мөн GTV SDK одоо хүртэл гараагүй, хэзээ гарах нь тодорхойгүй. Тиймээс ГТВ дээр 3дагч талын хөгжүүлэгчид өөрсдийн нэмэлт программаар баяжуулах боломжгүй. Энэ бүгдээс харахад ГТВ одоогоор яг төгс ухаалаг ТВ хайрцаг болоогүй байна, миний хувьд.


1. Logitech Revue

Зурагтандаа залгаж ашиглах ухаалаг ГТВ хайрцаг. ТВ удирдлага нь утасгүй холболттой компьютерийн стандарт гар шиг байх бөгөөд trackpad нь хулганыг орлочихно. Энэ шийдэл нь надад лав таалагдаагүй, данхайгаад хэтэрхий овортой санагдсан.
Үнийн хувьд АНУд 299$ гэж байгаа ба дэлгэрэнгүйг дараах хаягаас үзээрэй.


2. Sony Internet TV or Sony Internet TV BluRay

Сони нь ГТВг 
"Sony Internet TV" гэж HDTV зурагттай нэгтгэн нэг төхөөрөмж болгон гаргасан ба дэлгэцнийхээ хэмжээнээс хамаарч үнэ нь 599$/24" эхлэж байна.


"Sony Internet TV BluRay" хувилбар нь HDTV зурагтгүй буюу ердийн ухаалаг ТВ хайрцагтай адил боловч BluRay диск уншигчтайгаар онцлог. Энэ нь мөн DVD/CD диск уншиж чадах юм байна. Үнэ нь АНУд 399$.

Эдгээрийн ТВ удирдага нь өмнөх Revue-тэй харьцуулахад овор арай багассан боловч бас л том хэвээрээ. Дээр үеийн бичгийн машиныг өөрийн эрхгүй санагдуулна, хэхэ.
Дотоод storage нь 9Gb flash нь мөн нэмэлт програм суулгахад ашиглагдах зориулалттай хэдий ч техникийн танилцуулга дээрээ USB mass storage дэмжинэ гэсэн харагдав. Сони харин харьцангуй чанартай хийгдсэн байж магадгүй юм. Дэлгэрэнгүй дараах албан ёсны сайтаас үзнэ биз ээ.
http://discover.sonystyle.com/internettv


Уул нь андройд платформ ухаалаг утасны хувьд их ирээдүйтэй байгаа ч ухаалаг ТВ хувьд арай болоогүй санагдана. Гэхдээ 3дагч талын хөгжүүлэгчдийн дэмжлэгийг аваад эхлэвэл яг л утас шиг хүчтэй болох нь гарцаагүй. ГТВ монголын нөхцөлд яг одоогоор төдий л тохиромжтой бус санагдав, цаашид хэрхэхийг нь ажиглаж л сууна.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

0 Comments:

blogger templates | Make Money Online