Гарчигийг уншаад хоо гэж дуу алдав уу? Өмнө нь ext3, ext4 файл систем дээр файл нэгэнт устсан л бол дуусаа гэж боддог байлаа. Харин саяхан нэг линукс блогоос сэргээдэг тухай уншаад туршиж үзлээ. Хэд хэдэн файл устгаад буцаагаад сэргээхэд чадаж байна шүү.
Суулгахын хувьд тун амархан:
эндээс эх кодыг татаж аваад задлаад, хөрвүүлээд, суулгана.
sudo apt-get install e2fslibs e2fslibs-dev
tar -xjf extundelete-0.2.0.tar.bz2
cd extundelete-0.2.0
./configure
make
sudo make install
Устсан файл болон хавтасыг сэргээх:
Хатуу дискны /dev/sda3 тасалгааг /home гэж систем холбоотой байсан ба түүний /home/erkhemee/important_file файл устсан байсныг сэргээе гэвэл,
extundelete /dev/sda3 --restore-file erkhemee/important/file
Хавтасыг бүхлээр нь сэргээх бол,
extundelete /dev/sda3 --restore-directory erkhemee/important
Бүх устсан файлыг сэргээх бол,
extundelete /dev/sda3 --restore-all
гэх мэт. Уг программын хөгжүүлэгчид устгсан файл яг баттай сэргэх эсэхэд баталгаа өгч чадахгүй гэсэн байсан. Гэхдээ л устаад удаагүй юм уу, дискны тухайн сектор хэсэгт шинэ өгөгдөл бичигдээгүй бол сэргэх магадлал өндөртэй байна байх.
Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)
3 Comments:
сайн байна уу? Таниас linux router хэрхэн хийдэг болохыг асуумаар байна. Би энэ сэдвээр төслийн ажил хийж байгаа юмаа. Та үүнийг туршиж үзсэн үү? Хэрхэн router-ээ хийх вэ? Энэ талаархи мэдээллийг хаанаас олж болох уу? Та mail хаягаа өгөөч эсвэл надтай холбогдоорой dambaa.bb@gmail.com . Энэ нь надад маш том тус болох болноо
Зөвхөн Linux гэвэл OpenWRT гээд нээлттэй эх бүхий төсөл байдаг санагдаж байна. openwrt.org ороод үзээрэй. Чиний энэ чиглэлээр өөр маш олон төслүүд байгаа даа.
eniig tataj avaad tgd yaj ajilluulah yum be baahan programmaa tanihgui yumnuud garch ireed bn shd iluu todorhoi zaaj ogooch pls bi mash heregtei failaa sanamsargui ustgachaad uneheer yaraltai heregtei bn pls bas ustsan fail her hugatsaand dahin sergeeh bolomjtoi bdg yum be serail neheed bga programiin serailiig ilruuldeg yamar program bdg ve
Post a Comment