Saturday, December 15, 2012

Restore files from the damaged hard disk

Блогтоо шинэ бичлэг оруулалгүй асар уджээ. Гэхдээ энэ хооронд чамгүй зүйл хийж байсан тул үнэндээ тухтай сууж нийтлэл бичих боломж хомс байлаа. Цаг зав байсан ч сэтгэлзүй бас чухал нөлөөтэйдэг шүү.


Саяхан манай ажлын нэг хүн маань usb external storage disk-ээ унагаад гэмтчихжээ. Зайлшгүй сэргээх шаардлагатай чухал мэдээлэл агуулж байсан тул сэргээхээр оролдлоо.

Ubuntu 12.04 LTS системд mount хийхэд, partition харагдаж байгаа ч уншиж бичиж болохгүй байлаа. Тэгээд dd болон partimage утилитээр image хадгалж авах гээд ч болсонгүй, 3Gb хуулж явж байгаад яг нэг газраа очоод тасарчихаад байлаа. Мөн fdisk -ээр харахад partition table эвдэрсэн бололтой, sdc1p1, sdc1p2 гэсэн хуваалтууд Unknown type -тэй харагдав.

Microsoft Office файлуудыг sdc1p1, sdc1p2 хуваалтуудын яг алин дээр хуулсанг мэдэхгүй байсан тул яаж ийж байгаад image backup нөөц авах хэрэгтэй байлаа. Нөөц хуулбар авсаны дараа л эх дискийг recovery tools-ээр сэргээх гэж оролдох нь зүйтэй гэж үзлээ.

Disk information

sudo fdisk -l /dev/sdc1

Disk /dev/sdc1: 500.1 GB, 500105217024 bytes
255 heads, 63 sectors/track, 60800 cylinders, total 976768002 sectors
Units = sectors of 1 * 512 = 512 bytes
Sector size (logical/physical): 512 bytes / 512 bytes
I/O size (minimum/optimal): 512 bytes / 512 bytes
Disk identifier: 0x69205244

This doesn't look like a partition table
Probably you selected the wrong device.

     Device Boot      Start         End      Blocks   Id  System
/dev/sdc1p1   ?   218129509  1920119918   850995205   72  Unknown
/dev/sdc1p2   ?   729050177  1273024900   271987362   74  Unknown
/dev/sdc1p3   ?   168653938   168653938           0   65  Novell Netware 386
/dev/sdc1p4      2692939776  2692991410       25817+   0  Empty

Partition table entries are not in disk order

Disk backup failure

sudo dd if=/dev/sdc1 of=/backup/usb_hdd.img
dd: reading `/dev/sdc1': Input/output error
6019816+0 records in
6019816+0 records out
3082145792 bytes (3.1 GB) copied, 94.6416 s, 32.6 MB/s

Ингээд LiMNux (Mongolian Linux Users Group) community мэйллистийн мэргэжил нэгтнүүдээс зөвлөсний дагуу 

1. testdisk - recovery tool -ээр шалгаж үзэв

Суулгах процесс амархан,

$ sudo apt-get install testdisk
$ sudo testdisk

энэ хэрэгсэл нээлттэй эх бүхий чөлөөт программ хангамж ба гол нь docx, xlsx зэрэг MS Office 2007 төрлийн файлуудыг маань сэргээсэнгүй. 

2. ddrescue && foremost - recovery tool -ыг ашиглав,

https://help.ubuntu.com/community/DataRecovery сайтад бичсэнчлэн гэмтэлтэй дискийг хуулбарлаж авах хэрэгсэл болох ddrescue -ыг ашиглаж нөөц хуулбар авав,

$ sudo ddrescue if=/dev/sdc1 of=/home/backup/usb_disk1.img 

500Gb дискыг бараг 2 өдөр бүтэн зарцуулж байж ихэнхи буюу 350Gb image нөөцлөж авав. Уг ddrescue нь дискны гэмтэлтэй хэсгийг алгасдаг байдлаар дискыг хуулбарлаж авах зориулттай юм байна.

Ингэснийхээ дараагаас уг image file-aac MS Office 2007 төрлийн файлуудыг хайж сэргээж авав,

sudo foremost -t jpg,doc,jpg,ole,zip -i /home/backup/usb_disk1.img -o /home/foremost

Ингээд бараг ихэнхи файлыг нь сэргээж авсан тул цаашид хэрэгцээт хүнд нь уг мэдээлэл бага ч болов нэмэр болох болов уу хэмээн үүнийг мутарлав.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

1 Comment:

Frank said...

Мутарласан зүйлийг нь сайн ойлгоогүй ч гэсэн хэрэг болгож бичсэн нь сайн хэрэг. Одоо ойлгохын тулд туршиж үзэх л үлдэх шив..

blogger templates | Make Money Online