Thursday, November 24, 2016

Робот-гар ба "нинжа" гар

Сайн муу хоёр мэдээ байна, сайнаас нь эхлэдэг жишигтэй билүү?

Хог хаягдал ялгагч робот

Испани улсын саяхан байгуулагдсан компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, роботын технологи хөгжүүлдэг Садако Техноложис гарааны компани нь хиймэл оюун ухаан, компьютерийн харааны технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хог хаягдал ялган боловсруулах үйлдвэрийг автоматжуулж, бүтээмжийг нь сайжруулсан Wall-B робот-гар бүтээлээр “Дэлхийн шилдэг роботын гарааны компани” шагнал, мөн "NVidia's Early Stage Challenge" уралдаанд түрүүлж 100,000$ шагналуудыг гардан авчээ.

Тэгэхээр уг роботын эдийн засгийн үр ашиг, тоон үзүүлэлтийг нь сонирхоё, тус компанийн танилцуулгад нь дурдсанаар дэлхий дээр жилд 1.9 тэрбум тонн хог хаягдал үүсдэгээс 13%-ыг нь дахин боловсруулахаар ялган авч чаддаг байна. Үлдсэн 87% нь шатаагдах юм уу, шууд хаягддаг.

Ганц ширхэг ийм робот-гар нь 1ш хаягдал материалыг ~3 секундэд ялгах чадвартай ба жилд нийт 1.8 сая ширхэг хаягдал материал буюу 200 тонн хаягдалыг дамжлага дээрээс шүүн авч чадна. Энэ нь ойролцоогоор 100,000 еврогийн үнэ бүхий хаягдалыг хог болж шатахаас авч үлддэг гэнэ.


Өөрөөр хэлбэл, уг робот-гар нь камерийн тусламжтайгаар ундааны хуванцар сав, лааз гэх мэт дахин боловсруулагддаг хаягдал (хоёрдогч түүхий эд) материалуудыг хүнтэй адил түвшинд ялган таньж чаддаг компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, робот инженерчлэлийн технологийн дэвшлийг ашигласан гэсэн үг юм.

За муу мэдээ нь,

Хог хаягдал ялгагч хүмүүс

Манай нийслэл хотын Цагаан давааны хогийн цэг гэж байдаг ба тэнд сардаа 30 мянган тонн хог хаягддаг гэхээр жилд 260 мянган тонн хог хаягдана.


Өмнөх жишээнээс гол ялгаа нь энд хоёрдогч түүхий эд материалыг робот биш "нинжа" гэж нэрлэгдэх хүмүүс очиж түүн, ялгадаг байна. Хог хаягдлын менежмент нь тусдаа асуудал тул сөхсөнгүй, энд зөвхөн технологийн нүдээр харж байгааг ойлгож байгаа биз ээ. Мөн эдгээр хоёрдогч түүхий эдийг ялгаж хөдөлмөрлөж буй нинжа хүмүүсийг ч буруутгах гэсэнгүй. Харин ч нэгэнт хаягдаж байгаа зүйлсийг хүнд хэцүү орчин нөхцөлд, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж авч үлдэн амьдралаа залгуулж байгаа нь сайн хэрэг.

Гол нь хог хаягдал ангилж буй дээрх хоёр гар (arm)-ын ялгааг харуулахаар хичээсэн болно. Тэд болон бидний ялгааны талаар ганцхан жишээ авахад ийм байна.

"Engineers turn dreams into reality" by Hayao Miyazaki



цааш унших...

Friday, March 28, 2014

G watch шинэ зураг болон Sony Smartwatch 2

LG удахгүй гаргах гэж буй G watch нэртэй ухаалаг цагныхаа шинэ зургийг twitter дээрээ нийтлэсэн байна.


Харамсалтай нь уг цагны техникийн үзүүлэлт гэх мэт өөр бусад мэдээлэл гараагүй л байна.

Энэ оны 2р хагаст худалдаанд гарч эхлэх болов уу.

Sony ухаалаг цагны системээ Android Wear руу шилжүүлэх эсэхээ шийдээгүй байгаа гэсэн ба учир нь одоо ашиглаж буй систем, платформид нэлээд цаг хугацаа, ажиллагаа зориулсан учраас цааш нь үргэлжлүүлэх бололтой.
Мөн Smartwatch системээ нээлттэй болгож custom firmware суулгах боломжтой болгосон.

Ер нь ухаалаг цагнууд нь Pepple хэмээх Kickstarter төсөл 2012 оны 5 сард маш амжилттай хэрэгжиж 10 сая долларыг босгосоноос хойш ар араасаа бий болж эхлэсэн гэхэд болно.

2013 оны байдлаар 1.4 тэрбум долларын wearable device зах зээл нь 2018 гэхэд 19 тэрбумд хүрнэ гэсэн судалгаа байна.







цааш унших...

Thursday, December 05, 2013

SmartWatch wars

Сүүлийн үед бүхий л зүйлс ухаалаг болж байгааг анзаарч байгаа биз ээ. Тэгвэл бугуйн цаг аль хэдийнэ ухаалаг болж амжаад, энэ зах зээл дээр нэлээд хэдэн бүтээгдэхүүн бий болоод авсанг сонирхлоо.
Саяхан Samsung Galaxy Gear борлуулалт 800,000 давсан тухай, 
Pebble -ыг үүсгэн байгуулагч компаниа зарах талаар огт бодохгүй байгаа тухай, 
WIMM Lab гээд smart watch android os систем дээр ажиллаж байсан компанийг Google худалдаж авсан тухай,
Apple iWatch төсөл дээр 100 орчин инженер, дизайнер бүхий баг ажиллаж байгаа,
Pebble төсөл Kickstarter дээрээс 10 сая доллар босгосон зэргээс харахад ухаалаг цагний зах зээл аль хэдийн үүсч бий болоод, ойрын үед энэ зах зээл дээрх өрсөлдөөн тун ширүүсэх төлөвтэй. Одоогоор ийм цагны цэнэг хурдан дуусах (ойрцоогоор 10 цаг ажиллана), дэлгэцийг илүү сайжруулах гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа.

1. Samsung Galaxy Gear



2. Pebble


3. Sony SmartWatch2



4. Qualcomm® Toq


5. Kreyos Meteor


6. Omate TrueSmart


7. HOT



8. Pine



9. Sonostar


10. I'm Watch



11. Cookoo Watch




Мэдээж хэрэг ийм ухаалаг цаг бүтээвэл яах вэ, ямар онцлогтой байх уу гэсэн бодол толгойд эргэлдсээр л, бусдын хийж байгааг ажигласаар ...


цааш унших...

Tuesday, December 28, 2010

DIY Drones: ArduCopter - Arduino

Хэрвээ та Нээлттэй Эх бүхий ПХ хөгжүүлэлт сонирхдог ба мөн нисэх загвар болон техник модель загварчлал, инженерчлэлийг сонирхдог бол дараах төсөл "хорхойг" тань хөдөлгөх нь гарцаагүй. 2005 онд анх италийн оюутан хөгжүүлж эхлэсэн Arduino нээлттэй эх бүхий платформ, эх хавтанг зэргийг ашиглаж нисэх загвар/техникийг бүтээж мөн л уг Arducopter төслийн эх кодыг нээлттэйгээр хөгжүүлж байна.

Бэлэн тоглоом, эцсийн бүтээгдэхүүн худалдан авч зугацаах биш хийж бүтээсэн технологиос нь суралцаж, өөрийгөө хөгжүүлж, техник сэтгэлгээгээ баяжуулж, цаашлаад өөрийн гэсэн шинэ санаа, шийдэл олж баяжуулж байж жинхэнэ хөгжүүлэгч, инженер болно.

Манай мэдээллийн технологийн салбарт, их дээд сургуулийн диплом курсын ажлууд гээд эрдэм шинжилгээний бүтээл, төслүүдэд иймэрхүү инженерчлэлийн ажлууд ховор байдаг. Ганц робокон тэмцээн л байгаа нь хангалтгүй санагддаг юм. 

Arducopter төслийн веб хуудас: http://code.google.com/p/arducopter/
Ardiuno төслийн веб хуудас: http://www.arduino.cc/
DIY Drones Community  веб хуудас: http://diydrones.ning.com



Arducopter бүтээхэд хэрэгтэй техник, төхөөрөмжүүд ~500$ болох бололтой. Манайхан энэ байтугай үнэтэй смартфоноор гангарцгаадаг гэхэд харьцангуй гайгүй үнэ биш үү? :)

4н сэнс бүхий нисдэг тэргийн Arducopter NG rc2 загварын нисч буй бичлэг:




цааш унших...

blogger templates | Make Money Online