Wednesday, June 26, 2013

Линукс системээс Exchange имэйл ашиглах нь

Ажлын компьютерүүдийг Windows Domain Controller-т Линукс системээ холбох шаардлага гарав. Domain controller ч яахав линукс системийг холбоод байх нэг их чухал шаардлага гарсангүй, гол нь мэйл сервер нь MS Exchange server байгаа тул imap, smtp зэрэг tcp, socket сервис хаалттай (нууцлалт, хамгаалалтын шаардлагаас болж) болохоор Exchange серверийн OWA, EWS зэрэг http/web service дээр ажилладаг болох хэрэгтэй боллоо.  Олон жил ашиглаж байгаа thunderbird-оо солихыг огт хүссэнгүй, буцаад Windows руу шилжих шаардлага бүр ч байхгүй.


Тиймээс эхлээд имэйлээ тохирууллаа:

Хувилбар 1. ExQuilla addon for Thunderbird email client
Хэрвээ Exchange сервер EWS дэмжиж байгаа бол ExQuilla addon-г нэмж суулгаад л, домэйн дэхь username, domain name зэргийг оруулаад л хялбархан болчихно. Интернэтээр дүүрэн бэлэн заавар бий. EWS нь Exchange Web Service буюу бусад программ хэрэгсэлтэй харилцах soap/rpc хэлбэрийн протокол тул иймэрхүү өөр олон хэрэгсэл нэлээд олон бий байх.

Хувилбар 2. DavMail email gateway ашиглах
Манай байгууллагын систем админ EWS -г хааж орхисон тул OWA буюу Outlook Web Access гэдэг Outlook-ын веб хандалтыг нь ашиглах аргыг туршиж үзэв. Нээлттэй эхийн дэмжигчид OWA хандалтаар ашиглаж болдог DavMail гээд gateway хэрэгсэл хийсэн байнаа. Standalone сервер байдлаар олуулаа дундаа ашиглах, эсвэл Desktop/Workstation буюу хувьдаа өөрийн локаль машин дээрээ ажилуулах боломжтой, ажиллагааны зарчим нь Exchange сервер руу OWA хандалтаар нь имэйл, календарь, contact list мэдээллүүдийг веб хандалтаар нь авч local imap, pop, smtp зэрэг уламжлалт имэйл серверийг үүсгэнэ, түүн руу нь thunderbird зэрэг имэйл клиент ашиглаж хандана.
Миний хувьд standalone сервер үүсгэж ашиглав. Уул нь debian package хэлбэрээр desktop байдлаар суулгасан боловч ubuntu 13.04 систем дээр unity -гийн system tray -г patch хийж davmail icon-г харагдуулдаг болгох шаардлага гардаг юм байна. Patch хийгээд нэлээд үзсэн ч болсонгүй. (Canonical компани Ubuntu -г улам бүр нээлттэй биш болгоод байгаа бололтой)

Олон ажилтантай байгууллагууд windows domain controller ашиглаж policy, rule ашиглаж мэдээллийн системийг зохион байгуулдаг ч үүнтэй адил үүрэгтэй нээлттэй эхийн хэрэгсэл мэдээж бий. Гэхдээ нэгэнт ашиглаад эхлэчихсэн системд иймэрхүү байдлаар зохицохоос өөр яахав (Иймэрхүү жижиг хэмжээний technical зааврыг товч буулгаад ингээд тэмдэглээд явж байх нь сүүлд асууж сурагласан хүмүүст шууд ороод уншчих гээд хэлж өгөхөд амар байдаг юм ;)


цааш унших...

Friday, May 10, 2013

System-Wide PulseAudio Equalizer in Ubuntu Linux

Өдөржин код балбаж суухад мэдээж чихэвчээ зүүдэг л байж таараа, тэгээд янз бүрийн хөгжим  (тэр дундаа youtube-ээс өөрийн түүж цуглуулсан playlist) сонсож суухад системийн бүхий л дуугаралтын өнгө аясыг тааруулдаг equalizer хэрэгтэй байдаг.


Тэгвэл Ubuntu Linux 12.04, 12.10, 13.04 хувилбарууд дээр дараах байдлаар хялбархан суулгачих боломжтой:

sudo add-apt-repository ppa:nilarimogard/webupd8
sudo apt-get update
sudo apt-get install pulseaudio-equalizer

Жич: Энэ жижиг программ нь удаан хугацаагаар хөгжүүлэлт хийлгүй орхигдсон байж магадгүй юм, тиймээс янз бүрийн нөүтбүүк, компьютер дээр алдаа мадаг гарч болзошгүйг анхааруулж байна. Миний Thinkpad T520, Ubuntu 13.04 amd64 систем дээр лав асуудал алга.



цааш унших...

Thursday, March 05, 2009

Ubuntu Install over Network

Өнөөдөр хүний P4 laptop дээр бөөн вирус болсон XP Pro -тэй Dual Boot-ээр Ubuntu суулгах хэрэг гарлаа. :) Гэтэл DVD Rom нь зөвхөн DVD уншдаг, CD уншдаггүй юм байна. За тэгээд инсталл iso шарчих DVD байсангүй, usb флэйшээс бүүт хийхгүй, floppy drive ч байхгүй тул интернэтээс инсталлдахаар шийдэв.

Суулгах ерөнхий зарчим нь XP SP2 дээр нь grub for Dos суулгаад сүлжээгээр суулгах зориулалттай initrd.gz, linux цөм татаж авч суулгаад бүүт хийнэ. Интернэт холболт хурдан бол нэг их асуудалгүй суучихна.

1. Partition resize
ntfs төрлийн C, D гэж хоёр тасалгаа/partition -тай нэг л ATA хатуу диск байна. 50Gb хэмжээтэй D тасалгааны хэмжээг Acronis Disk Director 10 програм ашиглаж 7Gb сул зай үүсгэв. Энэ нь Үбүнтү суулгах явцад хүний хэрэгтэй өгөгдөлийг андуурч, эндүүрээд устгачихгүй гэсэн ихээхэн болгоомжлол л доо. Түүнээс Үбүнтү суулгацын явцад дискны тасалгааны хэмжээг өөрчилж болно.

2. Install initrd.gz, linux
C:\boot гэсэн хавтас үүсгэнэ. initrd.gz, linux гэсэн 2 файлыг http://archive.ubuntu.com/ubuntu/dists/gutsy/main/installer-i386/current/images/netboot/ubuntu-installer/i386/
юм уу
http://mn.archive.ubuntu.com/ubuntu/dists/intrepid/main/installer-i386/current/images/netboot/ubuntu-installer/i386/
хаягаас татаж авч өмнө үүсгэсэн C:\boot хавтас дотор хуулна.

3. Install Grub for Dos
http://sarovar.org/download.php/672/grub_for_dos-0.4.1pre22.tar.gz
хаяг дээрээс татаж аваад D:\ дээр хадгалав. Уг архив дотроос grldr файлыг C:\ руу задгай хуулна. Өмнөх C:\boot хавтас дотор дахиад grub гэсэн хавтас үүсгэнэ. grub_for_doc-xxx.tar.gz гэсэн татаж авсан архив дотроос menu.lst файлыг C:\boot\grub хавтас дотор задлана.
C:\boot.ini файлыг notepad-ээр нээгээд c:\grldr="Install Ubuntu" гэсэн мөрийг хамгийн доор нь нэмж бичээд хадгална.

C:\boot\grub\menu.lst файлыг мөн notepad -ээр нээгээ

title Install Ubuntu over Network
kernel (hd0,0)/boot/linux vga=normal ramdisk_size=14972 root=/dev/rd/0 rw --
initrd (hd0,0)/boot/initrd.gz
гэсэн мөрийг хамгийн эхэнд нэмж өгнө.
Ингээд одоо Цонх системээ дахин ачаалахад бүүт цэс дотор Install Ubuntu гэсэн сонголт харагдана, сонгоод дарангуут grub ачаалагдах ба хамгийн эхэнд Install Ubuntu over Network гэсэн сонголт харагдана. Ингээд цаашаа тект горимд Үбүнтүг суулгах явц харагдана. Суулгах явц нь таны интернэт хурдаас хамаарна. 512Кб холболтой минийх лав 2 цаг орчим болоод сууж дуусаж байна лээ.

Ашигласан материал:

https://help.ubuntu.com/community/Installation/FromWindows
https://help.ubuntu.com/community/Installation/SystemRequirements


цааш унших...

blogger templates | Make Money Online