Tuesday, April 02, 2013

DIY - GPS tracking system

Маргааш гэж хойшлуулсан үйлс бүхэн бөхдөг гэдэг шиг аль 2 жилийн өмнө хөдөлгөөнт хэрэгслийн байршлыг хянагч систем босгож авах гээд оролдож байсан хобби төслөө сая 3 сард бага багаар явуулсаар байгаад өнөөдөр 2 машинд суулгаж туршиж эхлэв.

Эхлээд symfony 1.4 framework, kannel smsc ашиглаж хэрэглэгч талын front-end веб интерфэйс хэсгийг овоо явуулж байсныгаа нэтээр дүүрэн байгаа нээлттэй эхийн төслөөс гайгүй нэгийг нь шууд аваад холбочихлоо. Өөрөө суугаад хийж болох ч тэртэй тэргүй бусдын хангалттай сайн хийсэн зүйлийг дахин давтаж хийж суухгүй гэж аминдаа цаг заваа харамлав.

Гол нь back-end хэсэг буюу төхөөрөмжүүдээ удирдах, биллинг харах, нэгжээр цэнэглэх гэх мэтчилэнгийн оператор талын хэсгийг харин өөрийн хэрэглээндээ тохируулан хийсэн нь үр өгөөжтэй гэж бодлоо.

Туршиж дуусаад яг бизнес систем болохоор нь дахин бичье.

Гол нь хоббигоороо ийм систем хийж эхлэсэн шалтгаан нь түгээлт, тээвэрлэлт, такси, хувийн машин гэх мэт хэрэгслийн байршил, түлш зарцуулалт хянах, мөн бага насны хүүхэд сурагчдыг эцэг эх нь хаана явж буйг шууд хянаж байх зэрэг ийм бодит хэрэгцээ хэдийнэ бий болсонг ажигласан юм. Жишээ нь автобусанд буудлын нэр, шугмын чиглэл зэргийг автоматаар хэлдэг, мөн дэлгэц дээр харуулдаг жижигхэн авсаархан төхөөрөмжийг GPS технологийг ашиглаад хямд төсөрөөр хийчихэж болно. Дараачийн хобби төслөөрөө хийнэ.

Уул нь автобусны цахим тасалбарын систем, замын түгжрэлийг автоматаар хэмжиж мэдээллэдэг систем, цаг уурын өгөгдөлүүдийг автоматаар хэмжиж төв рүүгээ дамжуулдаг систем гээд нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой олон төрлийн системүүдийг монгол инженер, компаниуд өлхөн хийчих чадвартай шүү дээ. Хараад байхад төрийн байгууллагууд гаднаас дандаа бэлэн шийдэл, хаалттай системийг өндөр үнэтэй оруулж ирээд, дээгүүр доогуур цавчаад дуусдаг болохоор хэзээ ч хувийн хэвшлийнхэний технологийн хөгжлийг гүйцдэггүй юм шиг байгаа юм.  Төрийн байгууллагууд бол гадны жишигээр аль болох Нээлттэй эх код бүхий программ, системийг авч ашиглаж байх нь наандаж л нөгөө үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гээд олон ашиг тустай баймаар. Хаана нь ямар тагнуулын код, троян суулгасныг мэдэхгүй, хянахгүйгээр татвар, гааль, иргэний бүртгэл гэсэн газруудыг гадны программ системээр тоноглоод л байдаг, хмм.




цааш унших...

Monday, October 11, 2010

ITS.mn мобайль хувилбар туршив

Ойрын үед УБ хотын машаан тэрэг ихдээд, замын ачаалал зүйл хэн бүхний толгойн өвчин болж байна. Сая хэд хоногийн өмнө Энхтайвны гүүрийг түр хаахад зарим хүмүүс 2 цаг байтугай л бөглөрсөн гэх.
Уул нь метротой болчихвол энэ бүх асуудал шийдэгдээд, иргэд заавал амины машин унлага гэхгүй амар л даа. Гэхдээ тэр УБ Метро байгуулагдтлаа мөдгүй учраас өөр арга бодохоос өөр гарцгүй. Түүний нэг нь www.its.mn гээд замын түгжрэл, уулзваруудын камер систем бүхий вебсайт хийгдснийг одооноос хүмүүс өргөн хэрэглэж эхлэж байх шиг байна.

Гэхдээ энэ сайт нь одоогоор гар утасны буюу мобайль хувилбар байхгүй улмаас яг хөдөлгөөнд оролцож буй хүмүүс шууд хэрэглээд байх боломжгүй байв. Хэзээ хийхийг нь хүлээгээд сууж байснаас гээд өөрөө нэг оролдож үзэх санаа төрснийг энэ амралтын өдөр амжуулав.

Ерөнхий санаа нь www.its.mn эх сайтаас хэрэгцээт мэдээллийг шүүж аваад зөөврийн төхөөрөмж гар утаснаас үзэхэд тохиромжтой формат, хэмжээ рүү жижигрүүлж хувиргах.

Замын бөглөрөлийг харуулж буй flash iframe-с screenshot авав. Үүнийг Xvfb (Virtual Framebuffer 'fake' X server) ашиглаад firefox хөтөчийг  тушаалын мөр дээрээс дуудаад болчихлоо.

Screenshot зургийг ImageMagick хэрэгсэл ашиглаад resize хийв.
convert screenshot.png -resize 320 map_small.png

Дараа нь текст мэдээллийг шүүж авахдаа dom html parse хийдэг үнэгүй php class (http://simplehtmldom.sourceforge.net/) ашиглав.

Ингээд энэ бүгдийгээ эмхлэж нэг bash shell script болгоод cronjob руу бичээд боллоо.

http://its.voodoo.mn гэсэн дэд домэйн хаяг үүсгээд index.php дотор map_small.png зураг болон текст мэдээллээ оруулж өгөөд болчихлоо.

Одоо бид 3G гар утаснаасаа уг сайт руу ороод аль зам уулзвар түгжирсэн байгааг ажил амьдралдаа ашиглаж, туршиж үзэх л үлдлээ.

Ойрноос уулзварын камеруудын зураг, цаашлаад live stream зэргийг нь оруулахыг хичээе. ЗЦ болон бусад холбогдох газрынхан нь туршилт амжилттай болвол дэмжих бололтой юм шиг байна лээ ;)


цааш унших...

blogger templates | Make Money Online