Tuesday, April 02, 2013

DIY - GPS tracking system

Маргааш гэж хойшлуулсан үйлс бүхэн бөхдөг гэдэг шиг аль 2 жилийн өмнө хөдөлгөөнт хэрэгслийн байршлыг хянагч систем босгож авах гээд оролдож байсан хобби төслөө сая 3 сард бага багаар явуулсаар байгаад өнөөдөр 2 машинд суулгаж туршиж эхлэв.

Эхлээд symfony 1.4 framework, kannel smsc ашиглаж хэрэглэгч талын front-end веб интерфэйс хэсгийг овоо явуулж байсныгаа нэтээр дүүрэн байгаа нээлттэй эхийн төслөөс гайгүй нэгийг нь шууд аваад холбочихлоо. Өөрөө суугаад хийж болох ч тэртэй тэргүй бусдын хангалттай сайн хийсэн зүйлийг дахин давтаж хийж суухгүй гэж аминдаа цаг заваа харамлав.

Гол нь back-end хэсэг буюу төхөөрөмжүүдээ удирдах, биллинг харах, нэгжээр цэнэглэх гэх мэтчилэнгийн оператор талын хэсгийг харин өөрийн хэрэглээндээ тохируулан хийсэн нь үр өгөөжтэй гэж бодлоо.

Туршиж дуусаад яг бизнес систем болохоор нь дахин бичье.

Гол нь хоббигоороо ийм систем хийж эхлэсэн шалтгаан нь түгээлт, тээвэрлэлт, такси, хувийн машин гэх мэт хэрэгслийн байршил, түлш зарцуулалт хянах, мөн бага насны хүүхэд сурагчдыг эцэг эх нь хаана явж буйг шууд хянаж байх зэрэг ийм бодит хэрэгцээ хэдийнэ бий болсонг ажигласан юм. Жишээ нь автобусанд буудлын нэр, шугмын чиглэл зэргийг автоматаар хэлдэг, мөн дэлгэц дээр харуулдаг жижигхэн авсаархан төхөөрөмжийг GPS технологийг ашиглаад хямд төсөрөөр хийчихэж болно. Дараачийн хобби төслөөрөө хийнэ.

Уул нь автобусны цахим тасалбарын систем, замын түгжрэлийг автоматаар хэмжиж мэдээллэдэг систем, цаг уурын өгөгдөлүүдийг автоматаар хэмжиж төв рүүгээ дамжуулдаг систем гээд нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой олон төрлийн системүүдийг монгол инженер, компаниуд өлхөн хийчих чадвартай шүү дээ. Хараад байхад төрийн байгууллагууд гаднаас дандаа бэлэн шийдэл, хаалттай системийг өндөр үнэтэй оруулж ирээд, дээгүүр доогуур цавчаад дуусдаг болохоор хэзээ ч хувийн хэвшлийнхэний технологийн хөгжлийг гүйцдэггүй юм шиг байгаа юм.  Төрийн байгууллагууд бол гадны жишигээр аль болох Нээлттэй эх код бүхий программ, системийг авч ашиглаж байх нь наандаж л нөгөө үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гээд олон ашиг тустай баймаар. Хаана нь ямар тагнуулын код, троян суулгасныг мэдэхгүй, хянахгүйгээр татвар, гааль, иргэний бүртгэл гэсэн газруудыг гадны программ системээр тоноглоод л байдаг, хмм.





Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

5 Comments:

erdenezul said...

ийм учиртай байжээ. Автобусны буудлын програмыг ч яг боддог шүү Яармаг Нарны гүүр чиглэлийн автобус их удаан ирнэ. Хэзээ ирэхийг нь мэдэж байгаад л гэрээсээ гүйж гараад буудал гүйдэг байвал ээдээ мөн найс шүү уг нь хямд төсөр л санагдсан

enqush bataa said...

Яг үүнийг ажил хэрэг болгохоор хэд хэдэн байгууллагатай уулзаж байсан. Өөрөө концепцийг нь гаргаж байсан. Гэхдээ илүү бизнес талаас нь л даа.

Автобус 1 ямар ч байсан нэвтрүүлсэн байсан. Одоо ямар түвшинд хөгжүүлэлт явагдаж байгаа юм бүү мэд. Ямар ч байсан хийж өгсөн инженерүүд монголдоо патент авсан гэж сонссон шүү.

Улсаас Бат-Үүл даргын санаачлагаар Нийтийн тээврийн байршил тогтоох системийн төсөл явж байгаад зогсчих шиг боллоо, хэл сураг алга.






Эрхэмээ said...

@enquish
Нээрээ нэг автобусанд суухад голын хаалганы тэнд нэг speaker байрлуулсан, буудлын нэрийг хэлээд байх шиг байсан. Тэр чиний ажил уу?

Манайд хийчихээр зүйл асар их байгаа харагддаг.

Эрхэмээ said...

@erdenezul
Яагаад болохгүй гэж наадах чинь гоё санаа байна.

its.mn шиг аль чиглэлийн автобусууд хаана явч байгааг хардаг веб, апп хийх боломжтой ш дээ :)

Gantulga L said...

Www.navi.mn

blogger templates | Make Money Online