Thursday, December 05, 2013

SmartWatch wars

Сүүлийн үед бүхий л зүйлс ухаалаг болж байгааг анзаарч байгаа биз ээ. Тэгвэл бугуйн цаг аль хэдийнэ ухаалаг болж амжаад, энэ зах зээл дээр нэлээд хэдэн бүтээгдэхүүн бий болоод авсанг сонирхлоо.
Саяхан Samsung Galaxy Gear борлуулалт 800,000 давсан тухай, 
Pebble -ыг үүсгэн байгуулагч компаниа зарах талаар огт бодохгүй байгаа тухай, 
WIMM Lab гээд smart watch android os систем дээр ажиллаж байсан компанийг Google худалдаж авсан тухай,
Apple iWatch төсөл дээр 100 орчин инженер, дизайнер бүхий баг ажиллаж байгаа,
Pebble төсөл Kickstarter дээрээс 10 сая доллар босгосон зэргээс харахад ухаалаг цагний зах зээл аль хэдийн үүсч бий болоод, ойрын үед энэ зах зээл дээрх өрсөлдөөн тун ширүүсэх төлөвтэй. Одоогоор ийм цагны цэнэг хурдан дуусах (ойрцоогоор 10 цаг ажиллана), дэлгэцийг илүү сайжруулах гэх мэт хүндрэлтэй асуудлууд байгаа.

1. Samsung Galaxy Gear



2. Pebble


3. Sony SmartWatch2



4. Qualcomm® Toq


5. Kreyos Meteor


6. Omate TrueSmart


7. HOT



8. Pine



9. Sonostar


10. I'm Watch



11. Cookoo Watch




Мэдээж хэрэг ийм ухаалаг цаг бүтээвэл яах вэ, ямар онцлогтой байх уу гэсэн бодол толгойд эргэлдсээр л, бусдын хийж байгааг ажигласаар ...


цааш унших...

Wednesday, June 26, 2013

Линукс системээс Exchange имэйл ашиглах нь

Ажлын компьютерүүдийг Windows Domain Controller-т Линукс системээ холбох шаардлага гарав. Domain controller ч яахав линукс системийг холбоод байх нэг их чухал шаардлага гарсангүй, гол нь мэйл сервер нь MS Exchange server байгаа тул imap, smtp зэрэг tcp, socket сервис хаалттай (нууцлалт, хамгаалалтын шаардлагаас болж) болохоор Exchange серверийн OWA, EWS зэрэг http/web service дээр ажилладаг болох хэрэгтэй боллоо.  Олон жил ашиглаж байгаа thunderbird-оо солихыг огт хүссэнгүй, буцаад Windows руу шилжих шаардлага бүр ч байхгүй.


Тиймээс эхлээд имэйлээ тохирууллаа:

Хувилбар 1. ExQuilla addon for Thunderbird email client
Хэрвээ Exchange сервер EWS дэмжиж байгаа бол ExQuilla addon-г нэмж суулгаад л, домэйн дэхь username, domain name зэргийг оруулаад л хялбархан болчихно. Интернэтээр дүүрэн бэлэн заавар бий. EWS нь Exchange Web Service буюу бусад программ хэрэгсэлтэй харилцах soap/rpc хэлбэрийн протокол тул иймэрхүү өөр олон хэрэгсэл нэлээд олон бий байх.

Хувилбар 2. DavMail email gateway ашиглах
Манай байгууллагын систем админ EWS -г хааж орхисон тул OWA буюу Outlook Web Access гэдэг Outlook-ын веб хандалтыг нь ашиглах аргыг туршиж үзэв. Нээлттэй эхийн дэмжигчид OWA хандалтаар ашиглаж болдог DavMail гээд gateway хэрэгсэл хийсэн байнаа. Standalone сервер байдлаар олуулаа дундаа ашиглах, эсвэл Desktop/Workstation буюу хувьдаа өөрийн локаль машин дээрээ ажилуулах боломжтой, ажиллагааны зарчим нь Exchange сервер руу OWA хандалтаар нь имэйл, календарь, contact list мэдээллүүдийг веб хандалтаар нь авч local imap, pop, smtp зэрэг уламжлалт имэйл серверийг үүсгэнэ, түүн руу нь thunderbird зэрэг имэйл клиент ашиглаж хандана.
Миний хувьд standalone сервер үүсгэж ашиглав. Уул нь debian package хэлбэрээр desktop байдлаар суулгасан боловч ubuntu 13.04 систем дээр unity -гийн system tray -г patch хийж davmail icon-г харагдуулдаг болгох шаардлага гардаг юм байна. Patch хийгээд нэлээд үзсэн ч болсонгүй. (Canonical компани Ubuntu -г улам бүр нээлттэй биш болгоод байгаа бололтой)

Олон ажилтантай байгууллагууд windows domain controller ашиглаж policy, rule ашиглаж мэдээллийн системийг зохион байгуулдаг ч үүнтэй адил үүрэгтэй нээлттэй эхийн хэрэгсэл мэдээж бий. Гэхдээ нэгэнт ашиглаад эхлэчихсэн системд иймэрхүү байдлаар зохицохоос өөр яахав (Иймэрхүү жижиг хэмжээний technical зааврыг товч буулгаад ингээд тэмдэглээд явж байх нь сүүлд асууж сурагласан хүмүүст шууд ороод уншчих гээд хэлж өгөхөд амар байдаг юм ;)


цааш унших...

Friday, May 10, 2013

System-Wide PulseAudio Equalizer in Ubuntu Linux

Өдөржин код балбаж суухад мэдээж чихэвчээ зүүдэг л байж таараа, тэгээд янз бүрийн хөгжим  (тэр дундаа youtube-ээс өөрийн түүж цуглуулсан playlist) сонсож суухад системийн бүхий л дуугаралтын өнгө аясыг тааруулдаг equalizer хэрэгтэй байдаг.


Тэгвэл Ubuntu Linux 12.04, 12.10, 13.04 хувилбарууд дээр дараах байдлаар хялбархан суулгачих боломжтой:

sudo add-apt-repository ppa:nilarimogard/webupd8
sudo apt-get update
sudo apt-get install pulseaudio-equalizer

Жич: Энэ жижиг программ нь удаан хугацаагаар хөгжүүлэлт хийлгүй орхигдсон байж магадгүй юм, тиймээс янз бүрийн нөүтбүүк, компьютер дээр алдаа мадаг гарч болзошгүйг анхааруулж байна. Миний Thinkpad T520, Ubuntu 13.04 amd64 систем дээр лав асуудал алга.



цааш унших...

Tuesday, April 02, 2013

DIY - GPS tracking system

Маргааш гэж хойшлуулсан үйлс бүхэн бөхдөг гэдэг шиг аль 2 жилийн өмнө хөдөлгөөнт хэрэгслийн байршлыг хянагч систем босгож авах гээд оролдож байсан хобби төслөө сая 3 сард бага багаар явуулсаар байгаад өнөөдөр 2 машинд суулгаж туршиж эхлэв.

Эхлээд symfony 1.4 framework, kannel smsc ашиглаж хэрэглэгч талын front-end веб интерфэйс хэсгийг овоо явуулж байсныгаа нэтээр дүүрэн байгаа нээлттэй эхийн төслөөс гайгүй нэгийг нь шууд аваад холбочихлоо. Өөрөө суугаад хийж болох ч тэртэй тэргүй бусдын хангалттай сайн хийсэн зүйлийг дахин давтаж хийж суухгүй гэж аминдаа цаг заваа харамлав.

Гол нь back-end хэсэг буюу төхөөрөмжүүдээ удирдах, биллинг харах, нэгжээр цэнэглэх гэх мэтчилэнгийн оператор талын хэсгийг харин өөрийн хэрэглээндээ тохируулан хийсэн нь үр өгөөжтэй гэж бодлоо.

Туршиж дуусаад яг бизнес систем болохоор нь дахин бичье.

Гол нь хоббигоороо ийм систем хийж эхлэсэн шалтгаан нь түгээлт, тээвэрлэлт, такси, хувийн машин гэх мэт хэрэгслийн байршил, түлш зарцуулалт хянах, мөн бага насны хүүхэд сурагчдыг эцэг эх нь хаана явж буйг шууд хянаж байх зэрэг ийм бодит хэрэгцээ хэдийнэ бий болсонг ажигласан юм. Жишээ нь автобусанд буудлын нэр, шугмын чиглэл зэргийг автоматаар хэлдэг, мөн дэлгэц дээр харуулдаг жижигхэн авсаархан төхөөрөмжийг GPS технологийг ашиглаад хямд төсөрөөр хийчихэж болно. Дараачийн хобби төслөөрөө хийнэ.

Уул нь автобусны цахим тасалбарын систем, замын түгжрэлийг автоматаар хэмжиж мэдээллэдэг систем, цаг уурын өгөгдөлүүдийг автоматаар хэмжиж төв рүүгээ дамжуулдаг систем гээд нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой олон төрлийн системүүдийг монгол инженер, компаниуд өлхөн хийчих чадвартай шүү дээ. Хараад байхад төрийн байгууллагууд гаднаас дандаа бэлэн шийдэл, хаалттай системийг өндөр үнэтэй оруулж ирээд, дээгүүр доогуур цавчаад дуусдаг болохоор хэзээ ч хувийн хэвшлийнхэний технологийн хөгжлийг гүйцдэггүй юм шиг байгаа юм.  Төрийн байгууллагууд бол гадны жишигээр аль болох Нээлттэй эх код бүхий программ, системийг авч ашиглаж байх нь наандаж л нөгөө үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал гээд олон ашиг тустай баймаар. Хаана нь ямар тагнуулын код, троян суулгасныг мэдэхгүй, хянахгүйгээр татвар, гааль, иргэний бүртгэл гэсэн газруудыг гадны программ системээр тоноглоод л байдаг, хмм.




цааш унших...

Sunday, January 27, 2013

Web Developer ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Дунд болон том хэмжээний Веб программ хангамж боловсруулах болон Линукс орчины систем шийдэл, интеграци хийх багийн хөгжүүлэгч

Ажлын байранд тавигдах шаардлага:
Объект Хандалтат Прораммчлал болон Мэдээллийн Технологийн ерөнхий мэдлэг сайтай.

PHP/Symfony, MySQL/PostgreSQL/Oracle, AJAX/jQuery хөгжүүлэлт болон Linux систем дээр ажиллах чадвар, туршлагатай.

Linux системын орчинд Eclipse, NetBeans IDE, SVN/Git гэх мэт нээлттэй эхийн хөгжүүлэлтийн орчинд ажиллах чадвартай.

Багаар ажиллах, мэргэжлийн ном сурах бичгийг ашиглан бие даан суралцах чадвартай, мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй, 1-с доошгүй жил программчлалаар ажиллаж байсан туршлагатай, цаашид тогтвор сууршилтай ажиллах, ажлын ачаалал дааж хурдан гүйцэтгэл хийх чадвартай.

Нэмэлт мэдээлэл:
Ажлын байр цөөн ба 3 сард 1 удаа гүйцэтгэлээс хамаарч бонус авна.

Цалин: Тохиролцоно
Төрөл:  Бүтэн цагийн
Түвшин:   Мэргэжилтэн
Салбар:  Мэдээллийн технологи


Холбоо барих:
Хаяг: BlueMon Center, 11th floor
Э-шуудан: erkhembaatar.m at univision dot mn
Байгууллага: Univision LLC


цааш унших...

Tuesday, January 08, 2013

Univision Anywhere системийг анх бүтээсэн нь

Завгүй ажиллаж байхад цаг хугацаа нэг л мэдэхэд урсаад өнгөрчих юм. Яг нэг жилийн өмнө Юнивишн компанид ажиллаж эхлэсний анхны том төсөл болох Univision Anywhere TV бүтээгдэхүүн үйлчилгээний системийг босгож байсан саяхан л юм шиг санагдана. Тэр үеийн дурсамжаа жоохон сөхмөөр санагдаад...



Системийг программчлалын хувьд үндсэндээ манай төслийн баг болох гурван мэргэжилтэн гардаж босгосон. Android/iOS app-ын кодыг Тэмүүлэн, харин tv.univision.mn буюу хэрэглэгчдэд харагдах web front-end болон service web back-end буюу арын төлбөр тооцоо, хэрэглэгчдийн database зэргийн кодыг би эхлүүлж цааш нь Жарантай үргэлжлүүлж гүйцэт дуусгасан ба streaming server, transrating scheduled job task гэх мэт сервер дээрх системийг би хийсэн гээд ер нь сар гаруйн хугацаанд анхны хувилбарыг хийж дуусгасан юм байна шүү. Нэрний хувьд Univision Anywhere гэсэн захиралын санааг бүгд дэмжснээр ийм нэртэй болов.


Гадны vendor, supplier компаниудаас бэлэн шийдэл аваад нэвтрүүлэх боломж байсан ч, гол нь нэлээдгүй цаг хугацаа алдах гээд байснаас өөрсдийн техникийн нөөц бололцоог ашиглаад хурдан хугацаанд in-house development буюу өөрсдийн шийдэлээ боловсруулж, өөрсдөө системээ бүтээхээр шуудрав. Үнэндээ ч хийж чадна гэдэгтээ өөртөө болон хамтрагчиддаа 100% итгэлтэй байсан юм. Түүгээрээ ч болсон. Уг системээ анх босгохдоо бараг ихэнхийг нээлттэй эх код бүхий программ, хэрэгслийг ашигласан л даа.

Эхлээд нийтдээ монголын дотоодын 30 гаруй тв сувгийн шууд эфирийг RTSP, RTMP, HLS streaming protocol-оор дамжуулж tv.univision.mn сайтаар үзэх боломжтой байсаныг 1 сарын 4нд анх гар утас таблетэд зориулсан өргөтгөл болох android 1.0 хувилбараа Android Market (GooglePlay) болон GoGo Apps руу оруулж амжлаа. Гэхдээ нийтэд зарлалгүйгээр зөвхөн байгууллага дотроо тест хийж байлаа.

Эхний удаад ТВ сувгуудыг single profile буюу зөвхөн нэг л дэлгэцэд зориулсан байдлаар 240p чанартайгаар гаргаж байсан ба дараа нь multiprofile stream буюу жижиг (iPhone), дунд (iPad), том (Web/PC) дэлгэцүүдэд зориулсан 240p, 360p, 480p чанартай Adaptive Bit-rate HLS болгож өргөжүүлсэн юм.


Хийж турших зүйлс их байсан тул ажил дээрээ байнга л оройтдог байв. (Нээрээ, манай санхүүгийн албаныхан ч бас тэр үед бас их оройтдог байсан юм даг) Юуны түрүүнд "түүхий эд" болох IPTV Head-end-ээс гарч буй multicast stream source гаралтуудыг 240p чанартайгаар RTSP, RTMP, HLS зэрэг протокол руу болгож transrate хийх хэрэгтэй байсан тул Ubuntu Linux 64bit системийг software transcoder болгохоор ffmpeg, vlc, mencoder зэрэг multimedia сан хэрэгсэлээр тоноглоод ТВ сувгуудыг Darwin Streaming server руу дамжуулж туршсан нь амжилттай болов. Ер нь Helix, Darwin, Peercast, Red5 гээд олон streaming server solution-уудтай ажиллаж байсны туршлага тэгэхэд үнэхээр их хэрэг болсон л доо.
Туршилтын системээ Ubuntu Linux дээр libvirtd ашиглаж kvm virtual host үүсгэж ашиглаж байсан ба physical NIC interface-ыг bridge үүсгэж virtual host -руу share хийгээд 224.0.0.0/4 route нэмснээр multicast stream source-ыг чөлөөтэй ашиглаж болж байлаа.

Дээрх хэсэг дээр ажиллаж байх хугацаанд зэрэгцээд tv.univision.mn үндсэн веб болон web tv хувилбарын ажлыг Жарантай явуулж байлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийн жоохон хоцорч гарсан тул нээлт хийх хүртэлх үлдсэн цөөхөн хэдэн хоногт тэдгээр нөхцөлд тааруулж программчлах ажлыг их шахуу хугацаанд яаравчлан дуусгаж амжсан. Анх тв сувгуудыг нэг нэгээр нь сонгож авч болдог байсныг санаж буй биз ээ.

  

Мөн үлдсэн бас нэг гол ажил болох Android, iOS төхөөрөмжийн хувилбарыг Тэмүүлэн хийж эхлэв. Ингэхдээ Android SDK, iOS SDK ашиглалгүйгээр PhoneGap, Titanium зэрэг framework ашиглаад гар утас, таблетэд зориулсан аппыг богино хугацаанд гаргаж чадсан юм. iOS хувилбарыг гаргахад Android Market-тэй харьцуулахад AppStore дээр апп оруулахад нэлээд шалгуурыг даван туулах шаардлага гарсан ба аппын үг үсэг, код коммент нэг бүрийг нарийн шалгадаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л iOS хувилбар маань амжилттай гарсан юм. Мөн энэ хугацаанд iPhone, iPad-ын хувилбарыг хэрэглэгчид "шаргуу" нэхсэн тул tv.univision.mn/ios гэсэн html5 хуудасыг хийхэд хүрч байлаа шүү :)

гэх мэтчилэн олон олон саад, бэрхшээл шантралгүй шаргуу хичээсний эцэст уг үйлчилгээ Монголд анх удаа* бий болж хэрэглэгчдийн гарт хүрсэний нэг сайхан дурсамж мэдээллийн технологийн хэллэгээр бичвэл нэг иймэрхүү байна.

Хийж бүтээх хэцүү ч гэлээ, эцэст нь хүнд хэрэгтэй олны таашаалд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаад магтаал шүүмжлэл сонсч суух нэг тийм сайхан байдаг шүү дээ. 
Чин сэтгэлийн магтаал хүнд урам эрч хүч өгч, шүүмжлэл урам зоригийг илүү хурцалж өгдөг.
Хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг олно ч гэдэг түүнтэй адил монгол инженерүүдийн чадвар муу бишээ, тэдэнд зөвхөн боломж л олго.


цааш унших...

blogger templates | Make Money Online