Wednesday, September 30, 2009

Samba share үүсгэх

Windows системтэй хэрэглэгчдэд Линукс системийн хавтас, файлыг хэрхэн хуваалцах (share) товч зөвлөгөө бичье. Нэг найз маань асуусан тул энд бас давхар оруулчихъя гэж шийдлээ.

Ubuntu/Debian сервер дээр жишээ авлаа.

1. Самба серверийг суулгана

apt-get install samba

2. Хуваалцах хавтасыг зааж өгнө
/etc/samba/smb.conf дотор

[public]
comment = Public area
browseable = yes
path = /home/public
printable = no
guest ok = yes
read only = no
writeable = yes
create mask = 0755

гэсэн дурын хүн нууц үг асуулгүй хандах эрхтэйгээр /home/public хавтасыг хуваалцахаар тохируулж байна.

2б. Тодорхой хэрэглэгчдэд зориулж нууцлал бүхий share үүсгэх

[data]
comment = Data Share
browseable = yes
path = /home/data
printable = no
guest ok = no
valid users = admin, bataa, dorj
read only = no
writeable = yes
create mask = 0755

Энэ нь /home/data хавтасыг зөвхөн admin, bataa, dorj гэсэн системийн хэрэглэгчдэд зориулж үүсгэж байна.

3. Samba хэрэглэгчийн хандах эрхийг үүсгэх
admin, bataa, dorj гэсэн хэрэглэгчдийг samba сервист нэмэх ёстой:
smbpasswd -a admin
гэсэн комманд ашиглаарай (Гэхдээ таны линукс системд admin гэсэн хэрэглэгч үүссэн байх ёстойг анхаарна уу. Хэрвээ үүсээгүй бол adduser admin гэж үүсгэхийг мэднэ биз ээ).

4. Samba reload
Одоо дээрхи тохиргоог идэвхжүүлэхийн тулд самба сервисийг дахин эхлүүлэх ёстой:
/etc/init.d/samba restart

5. Уг share хавтас руу хандах
Windows хэрэглэгчид windows explorer address bar дээр \\samba_server_hostname\data
эсвэл \\
samba_server_hostname\public гэж хандана.
Өмнөх \\
samba_server_hostname\data руу хандахад нэр, нууц үг асуух ба admin, bataa, dorj хэрэглэгчийн аль нэгээр орох боломжтойг хэлүүлэх юун.

Linux хэрэглэгчид
apt-get install smbclient багцийг суулгаснаар хандах боломжтой болно.
Жишээ нь :
mount -t smbfs -o username=admin,uid=admin,gid=admin //
samba_server_hostname/data /home/admin/data

энэ нь /home/admin/data хавтас руу samba серверийн data гэсэн shared хавтасыг залгаж байна.
Хэрвээ үүнийг байнга ашигладаг болгох бол
/etc/fstab дотор

//samba_server_hostname/data /home/admin/data smbfs username=admin,password=,uid=admin,gid=admin 0 0

гэсэн мөрийг нэмэхэд хангалттай.

Энд мэдээж
samba_server_hostname гэсэн нь таны самба серверийн hostname эсвэл IP хаяг байна. Яарч бичсэн товч зөвлөгөө ингээд дууслаа. ;)


цааш унших...

blogger templates | Make Money Online