Windows системтэй хэрэглэгчдэд Линукс системийн хавтас, файлыг хэрхэн хуваалцах (share) товч зөвлөгөө бичье. Нэг найз маань асуусан тул энд бас давхар оруулчихъя гэж шийдлээ.
Ubuntu/Debian сервер дээр жишээ авлаа.
1. Самба серверийг суулгана
apt-get install samba
2. Хуваалцах хавтасыг зааж өгнө
/etc/samba/smb.conf дотор
[public]
comment = Public area
browseable = yes
path = /home/public
printable = no
guest ok = yes
read only = no
writeable = yes
create mask = 0755
гэсэн дурын хүн нууц үг асуулгүй хандах эрхтэйгээр /home/public хавтасыг хуваалцахаар тохируулж байна.
2б. Тодорхой хэрэглэгчдэд зориулж нууцлал бүхий share үүсгэх
[data]
comment = Data Share
browseable = yes
path = /home/data
printable = no
guest ok = no
valid users = admin, bataa, dorj
read only = no
writeable = yes
create mask = 0755
Энэ нь /home/data хавтасыг зөвхөн admin, bataa, dorj гэсэн системийн хэрэглэгчдэд зориулж үүсгэж байна.
3. Samba хэрэглэгчийн хандах эрхийг үүсгэх
admin, bataa, dorj гэсэн хэрэглэгчдийг samba сервист нэмэх ёстой:
smbpasswd -a admin
гэсэн комманд ашиглаарай (Гэхдээ таны линукс системд admin гэсэн хэрэглэгч үүссэн байх ёстойг анхаарна уу. Хэрвээ үүсээгүй бол adduser admin гэж үүсгэхийг мэднэ биз ээ).
4. Samba reload
Одоо дээрхи тохиргоог идэвхжүүлэхийн тулд самба сервисийг дахин эхлүүлэх ёстой:
/etc/init.d/samba restart
5. Уг share хавтас руу хандах
Windows хэрэглэгчид windows explorer address bar дээр \\samba_server_hostname
эсвэл \\
Өмнөх \\
Linux хэрэглэгчид
apt-get install smbclient багцийг суулгаснаар хандах боломжтой болно.
Жишээ нь :
mount -t smbfs -o username=admin,uid=admin,gid=admin //
энэ нь /home/admin/data хавтас руу samba серверийн data гэсэн shared хавтасыг залгаж байна.
Хэрвээ үүнийг байнга ашигладаг болгох бол
/etc/fstab дотор
//samba_server_hostname
гэсэн мөрийг нэмэхэд хангалттай.
Энд мэдээж
Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)
2 Comments:
samba суулчихаад /etc/init.d/samba гэж үүсэхгүй юм. Юундаа байдаг юм бол.
Олон хэрэглэгч хандахаар бол яаж зохицуулах вэ? Хэрэглэгчдийн Бааз яаж үүсгэх үү? Бас Самбаг Domain controller маягаар яаж ашиглах уу? Энэ талаар чадвал заавар оруулж өгөөч
Post a Comment