Monday, December 20, 2010

PPTP VPN сервер рүү холбогдох нь

Өмнөх бичлэгт PPTPd VPN сервер суулгаж тохируулах, мөн Windows XP/7 систем бүхий хэрэглэгчид уг vpn сүлжээнд хэрхэн холбогдох тухай бичсэн.

Энэ удаад Линукс болон тэр дундаа Debian/Ubuntu системээс хэрхэн холбогдох талаар товч заавар бичье.

1. Network Manager ашиглан холбогдох
GUI буюу график интерфэйстэй Desktop системээс холбогдох тун амархан.
Network Manager -> "Edit Connections..." -> "VPN" tab -> Add
Дараах цонх гарч ирэх ба дараах байдлаар холбогдох серверийн хаяг, нэр нууц үг зэргийг бичиж өгнө:

 Advanced... товчийг дараад гарч ирэх цонхны "Use Point-to-Point encryption (MPPE)" сонголтыг идэвхжүүлээд ОК дарна:

Apply дарснаар шинэ vpn холболтын тохиргоог хадгална. Одоо network manager дэхь VPN Connections хэсгээс сонгоод холбогдоно.

2. Command Line дээрээс холбогдох
non-GUI / график интерфэйсгүй систем буюу ихэвчлэн сервер дээрээс болон ер нь тушаалын мөр дээрээс холболтын тохиргоог хийх бол бүр ч хялбархан :)
Үүний тулд Linux, *BSD системүүдийг дэмждэг pptp-linux гэсэн pptp client суулгана:

$sudo apt-get install pptp-linux


Холболтын тохиргоог хийх:


$sudo pptpsetup --create connection_name --server server_ip --username pptp_user --password pptp_pass --encrypt --start


Манай жишээ нь дээр бол:
$sudo pptpsetup --create local_office_vpn --server 192.168.2.1 --username bold --password pass2 --encrypt --start

Холбогдох: $sudo pon local_office_vpn
Холболтыг салгах: $sudo poff local_office_vpn

Ашигласан эх сурвалж:
http://pptpclient.sourceforge.net/


цааш унших...

Sunday, May 30, 2010

Move the Minimize, Maximize, Close buttons to the Right in Ubuntu 10.04 Lucid Lynx

Ubuntu Lucid Lynx хувилбар саяхан суулгатал menubar дээрх minimize, maximize, close товчнууд зүүн гар талд байрладаг болчихож. Тэр нь огт дасаагүй учраас их эвгүй, тухгүй юм, дадсанаараа мартаад баруун дээд хэсэгт курсороо аваачих бүртээ өө нөгөө талдаа билүү гэж бодох тамтай юм. Нэтээс заавар хайгаад буцаад хэвийн байранд нь аваачих орхиод санаа амарч байна.

1. Configuration Editor нээнэ (Alt + F2 дараад gconf-editor гэж бичээд Enter)
Гарч ирэх цонхноос apps>metacity>general гэж орно. Баруун талын панель дотор button_layout гэсэн талбарт

maximize,minimize,close:
гэсэн утгыг
menu:minimize,maximize,close
болгоно.

2. Terminal дээр эсвэл Alt + F2 дарж Run Application цонх гаргаад
gconftool-2 --set /apps/metacity/general/button_layout --type string menu:minimize,maximize,close
гэсэн тушаал өгөөд боллоо.


цааш унших...

Wednesday, September 30, 2009

Samba share үүсгэх

Windows системтэй хэрэглэгчдэд Линукс системийн хавтас, файлыг хэрхэн хуваалцах (share) товч зөвлөгөө бичье. Нэг найз маань асуусан тул энд бас давхар оруулчихъя гэж шийдлээ.

Ubuntu/Debian сервер дээр жишээ авлаа.

1. Самба серверийг суулгана

apt-get install samba

2. Хуваалцах хавтасыг зааж өгнө
/etc/samba/smb.conf дотор

[public]
comment = Public area
browseable = yes
path = /home/public
printable = no
guest ok = yes
read only = no
writeable = yes
create mask = 0755

гэсэн дурын хүн нууц үг асуулгүй хандах эрхтэйгээр /home/public хавтасыг хуваалцахаар тохируулж байна.

2б. Тодорхой хэрэглэгчдэд зориулж нууцлал бүхий share үүсгэх

[data]
comment = Data Share
browseable = yes
path = /home/data
printable = no
guest ok = no
valid users = admin, bataa, dorj
read only = no
writeable = yes
create mask = 0755

Энэ нь /home/data хавтасыг зөвхөн admin, bataa, dorj гэсэн системийн хэрэглэгчдэд зориулж үүсгэж байна.

3. Samba хэрэглэгчийн хандах эрхийг үүсгэх
admin, bataa, dorj гэсэн хэрэглэгчдийг samba сервист нэмэх ёстой:
smbpasswd -a admin
гэсэн комманд ашиглаарай (Гэхдээ таны линукс системд admin гэсэн хэрэглэгч үүссэн байх ёстойг анхаарна уу. Хэрвээ үүсээгүй бол adduser admin гэж үүсгэхийг мэднэ биз ээ).

4. Samba reload
Одоо дээрхи тохиргоог идэвхжүүлэхийн тулд самба сервисийг дахин эхлүүлэх ёстой:
/etc/init.d/samba restart

5. Уг share хавтас руу хандах
Windows хэрэглэгчид windows explorer address bar дээр \\samba_server_hostname\data
эсвэл \\
samba_server_hostname\public гэж хандана.
Өмнөх \\
samba_server_hostname\data руу хандахад нэр, нууц үг асуух ба admin, bataa, dorj хэрэглэгчийн аль нэгээр орох боломжтойг хэлүүлэх юун.

Linux хэрэглэгчид
apt-get install smbclient багцийг суулгаснаар хандах боломжтой болно.
Жишээ нь :
mount -t smbfs -o username=admin,uid=admin,gid=admin //
samba_server_hostname/data /home/admin/data

энэ нь /home/admin/data хавтас руу samba серверийн data гэсэн shared хавтасыг залгаж байна.
Хэрвээ үүнийг байнга ашигладаг болгох бол
/etc/fstab дотор

//samba_server_hostname/data /home/admin/data smbfs username=admin,password=,uid=admin,gid=admin 0 0

гэсэн мөрийг нэмэхэд хангалттай.

Энд мэдээж
samba_server_hostname гэсэн нь таны самба серверийн hostname эсвэл IP хаяг байна. Яарч бичсэн товч зөвлөгөө ингээд дууслаа. ;)


цааш унших...

Wednesday, June 24, 2009

Mplayer codec installation

Бяцхан заавар.
Jaunty desktop дээр өөрийн архиваасаа хэдэн realmedia файлыг avi формат руу хувиргах гэтэл codec таниулах хэрэг гарлаа..

http://www1.mplayerhq.hu/MPlayer/releases/codecs/
дээрээс all-20071007.tar.bz2, win32codecs-20040703.tar.bz2, essential-20071007.tar.bz2 файлыг авч задлаад
/usr/lib/codecs, /usr/lib/mplayer/codecs, /usr/lib/win32 гээд хавтасууд руу хуулж орхино.

Одоо mplayer my_realmedia_file.rmvb

ингээд тоглож болж байвал h264/AVI форматтай болгоод хувиргачихая:

mencoder input.rm -oac mp3lame -lameopts preset=128 -ovc lavc -lavcopts vcodec=mpeg4:vbitrate=1200 -ofps 25 -of avi -o output.avi

Ингээд боллоо. Гэхдээ ер нь VLC ихэнхийг нь тоглуулчихдаг л даа, хувиргах буюу transcode хийх шаардлагатай үед хэрэг болно гэж найдаж байна :)


цааш унших...

Monday, August 04, 2008

Multiple OSes in the one host

Зиак, линуксчидэд энэ өдрийн мэнд.
Тэгэхээр ажлын нөхцөл шаардлага энэ тэрээс болж ихэнхи админууд үндсэн системээ Виндовсоор авч байгаа байх. Бяндоовз (Windows) дээр ч тэгээд тоглоом, өргөн хэрэглээний янз бүрийн программуудаар баялаг л даа.
Гэхдээ линукс систем дээр зарим нэг зүйл турших, тестлэх гээд шаардлагатай үед physical -аар дахин Linux хост суулгах хэрэгтэй болдог. Эдгээр хооронд Dual Boot-ээр шилжинэ. Линукс, Windows-ын хооронд шилжихийн тулд дахин дахин компьютерээ унтрааж, асаана. Түвэгтэй л дээ.

Тэгвэл Линукс системээ virtual host хэлбэрээр үүсгэчихвэл Windows дотроосоо л ачаалж, унтрааж болно. Мөн хэдэн ч ийм virtual host үүсгэсэн таны дур. Таньд санал болгох программууд гэвэл:

- VMware Workstation

Үүнийг та Unix, Linux, Windows Server, DOS, Netware гээд системүүдийг виртуалаар үүсгэх бол ашиглахад тохиромжтой. Найдвартай, алдаа багатай ажилладаг болохоор би ашигладаг (Гэхдээ crack-дсан байгаа л даа :D )
Виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Ctrl+Alt хослолоор үндсэн систем руу шилжинэ.










-Microsoft Virtual PC 2007

M$ -аас гарсан тул энэ нь зөвхөн Windows системийг виртуалаар үүсгэнэ. Үүнийг би XPe SP2 (XP Embedded) судалгаанд ашиглаж байгаа.
Үндсэн системээс виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Alt (Right) дарж гарна.

Дээрхи 2 програм үндсэн системийн төхөөрөмжүүдийг виртуаль систем руу оновчтойгоор хуваалцаж (share) өгснөөр виртуал систем тань яг л бодит системтэй адил л ажиллана. Та файл, хавтас share хийж, ftp http mail bind гээд network service-үүд ч ажиллуулж болно.

Сис админ таны ширээний программууд дотор байх ёстойгуудын нэг мөн.
За ингээд амжилт хүсьЕ!


цааш унших...

blogger templates | Make Money Online