Monday, August 04, 2008

Multiple OSes in the one host

Зиак, линуксчидэд энэ өдрийн мэнд.
Тэгэхээр ажлын нөхцөл шаардлага энэ тэрээс болж ихэнхи админууд үндсэн системээ Виндовсоор авч байгаа байх. Бяндоовз (Windows) дээр ч тэгээд тоглоом, өргөн хэрэглээний янз бүрийн программуудаар баялаг л даа.
Гэхдээ линукс систем дээр зарим нэг зүйл турших, тестлэх гээд шаардлагатай үед physical -аар дахин Linux хост суулгах хэрэгтэй болдог. Эдгээр хооронд Dual Boot-ээр шилжинэ. Линукс, Windows-ын хооронд шилжихийн тулд дахин дахин компьютерээ унтрааж, асаана. Түвэгтэй л дээ.

Тэгвэл Линукс системээ virtual host хэлбэрээр үүсгэчихвэл Windows дотроосоо л ачаалж, унтрааж болно. Мөн хэдэн ч ийм virtual host үүсгэсэн таны дур. Таньд санал болгох программууд гэвэл:

- VMware Workstation

Үүнийг та Unix, Linux, Windows Server, DOS, Netware гээд системүүдийг виртуалаар үүсгэх бол ашиглахад тохиромжтой. Найдвартай, алдаа багатай ажилладаг болохоор би ашигладаг (Гэхдээ crack-дсан байгаа л даа :D )
Виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Ctrl+Alt хослолоор үндсэн систем руу шилжинэ.










-Microsoft Virtual PC 2007

M$ -аас гарсан тул энэ нь зөвхөн Windows системийг виртуалаар үүсгэнэ. Үүнийг би XPe SP2 (XP Embedded) судалгаанд ашиглаж байгаа.
Үндсэн системээс виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Alt (Right) дарж гарна.

Дээрхи 2 програм үндсэн системийн төхөөрөмжүүдийг виртуаль систем руу оновчтойгоор хуваалцаж (share) өгснөөр виртуал систем тань яг л бодит системтэй адил л ажиллана. Та файл, хавтас share хийж, ftp http mail bind гээд network service-үүд ч ажиллуулж болно.

Сис админ таны ширээний программууд дотор байх ёстойгуудын нэг мөн.
За ингээд амжилт хүсьЕ!



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

2 Comments:

Anonymous said...

Би уул нь урд нь MS ViPC 2004 -ийн суулгаж хэрэглэж байсан юм. Одоо 2007 суулгасан файлаа хуулж шээр хийж чаддагүй. Надад туслаач...

Damjaa said...

VMWare-ийг бодвол хурдан ажилладаг юм шиг санагдсан. Харин Microsoft Server 2003- ийг суулгаад ашиглах гэсэн чинь ctrl+alt+del гэхээр орж өгдөггүй. XP- дээрээсээ on-screen keyboard гээд нэг юм байдаг даа, тэрүүгээр л оруулаад байна. шууд ctrl+alt+del гээд орчих арга чарга байна уу?

blogger templates | Make Money Online