Wednesday, July 25, 2007

Шавьтай боловоо би

Линукс систем хэдэн жил оролдсоных би гэж хүн анхан шатнаас арай дээр болоо юм биз. Саяханаас 2 ч шавьтай болж байна гэж, ө.х. Монголын Линукс сисадминуудад 2 хүнийг "уруу татаж" байгаам байхаа...

Эхнийх нь манай найзын найз охин, Цоомоо гээд.
Дараах нь манай дүү болох Гамбаа гээд.

Тэгээд нөгөө хоёр маань Debian Etch desktop суулгаж аваад л видео яаж үзэх, нэмэлт фонт яаж суулгах, мессенжерт орох, дотоод сүлжээний shared folder руу хандах, LAMP сервер яаж суулгах, коммандууд гэж юу, файл систем бүтэц, процессууд, device driver-ууд, CD яаж шарах гээд л бойтоглож өгт байнаа хэхэхэ.. Дандаа мангар easy юм асуух нь хэцүү ч юм шиг... Аль болох өөрсдөөр нь учрыг нь олуулах гээд суулгахаар хэлээд өгчихгүй гээд тунирхах янзтай :(

Гэхдээ би өөрийнхөө анх яаж Линукс сурч байснаа бодоод инээд хүрэв. Анх ИнженерСофт компанид 3-р курсээ төгсч орсон хойноо RedHat 7.0 Windows 2k -ыг хамт суулгах гэж, LAMP -г source compile хийх гэж мунгинаж байсан минь санаанд ороод... Тэгэхэд архаг админ байсан Мэндээ гээд хайк рок залуугаас завсаргүй л асуудаг байж дээ. MySQL PostgreSQL 2 юугаар ялгаатай, яг аль Linux Distro сайн бэ, Exploit Patch гэж юу вэ, системийг яаж хайкдах вэ гээд л дуусахгүй л дээ. ( Тэр үед wikipedia.org байсан бол надад шууд url-ыг нь өгөх байсан байх :D )

Тэгээд хараад байхад Windows систем цэвэр энгийн хүмүүст зориулагдсан нь илт мэдрэгдэх юм даа. Ямар ч асуудал хүндрэл байхгүй (вирусыг эс тооцвол) . Харин цаашид IT чиглэлээр явах хүнд бол тэр дундаа интернэт чиглэлээр ажиллах хүнд систем болон элдэв технологиудын талаар мэдлэг өгдөг учраас Линукс системийг ашиглаж байх нь зөв гээд нэг шалтгааныг гаргаад ирчихлээ гэж :)

Шинэ юм дандаа хялбар байдаггүй, шинэ юм сурахад дандаа хүндрэл гардаг. Үй түмэн мэдэхгүй, чадахгүй зүйл дундаас хүн өөрийгөө нээн олж чаддаг. Их хөдөлмөрлөж байж олж авсан мэдлэг туршлага ч өөрт хурдан өөриймсөж, мартагдах нь ч удаан байдаг.

Тэгэхээр шантарч болохгүй шүү залуусаа, шинэ танилцаж буй орчин системтэйгээ хурдан зохицож дасаарай. Нэг л өдөр харин энэ систем энэ орчингүйгээр амьдрал харин утгагүй санагдах өдөр ирэх вий гэж айж байна :)



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

7 Comments:

Pearle Deppsu said...

тэнэг юм асуугаад байхдаа яахав дээ!!! хүн ямар анхнаасаа бүгдийг мэдэж төрдөг биш, анхандаа хэн ч юу ч мэддэггүй л байдаг шдээ. Би ч гэсэн linux дээр ажиллахад мэдкү чадку юм зөндөө л гардаг, тэр үед нь та таарч таниас асуувал бас тэнэг болохын болуу? хэрвээ тийм бол хэцүү л юм даа

Anonymous said...

Э дэ, нэг линукс багштай болчих юмсан :Р

Anonymous said...

MANAI BLOGIIN LINK-IIG BLOGTOO BAIRLUULJ UGNU UU? avilgachid.blgspot.com

baynaa said...

Анх сурахад нээрээ л хэцүү байсан даа, мэддэг хүмүүс нь хэлж өгөхгүй болохоор бүр ч их хор хүрдэг байж билээ... "хүнээр хэлүүлснээр өөрөө сурсан нь дээр" гээд л байдаг байсан. Нээрээ ч үнэн юм билээ. Жаахан сураад ирсэн, хүнээс асууснаас өөрөө нухсан нь дээр болоод ирж байгаам :). Эрхэмээд дахиад нэг хүн шавь оруулах юмсан, одоо овоо туршлагатай багш болоо байлгүй ;).

Энхбатын Энхтөр said...

bi ubuntu xeregledeg asuux yum garval shuud l taniruu shde, ooroor xelvel bi tanii e-student bolloo

Эрхэмээ said...

RE: enxtur.
Uul ni meddeg zuilee hund helj uguhud tatgalzah zuil bhgui l dee. Gehdee chamaig yag asuuh shaardlagatai ued ter buri online bhgui bj magadgui l um. Ter ued google.mn gej sain bagsh bn shuu. Er ni yamar ch tohioldold sain tulhuur ugee songood haival asuudlaa shiidchiheed l bdg shuu. Tiimees ali boloh google ahaas asuuj surval uurt chini iluu ih heregtei ;)

Anonymous said...

sn bnu bi bas linux redhat5 sudalj bgn. anhan shatniihalda hehe.lamp suulgaj ajillah gesen yahuu

blogger templates | Make Money Online