Ойрын үед УБ хотын машаан тэрэг ихдээд, замын ачаалал зүйл хэн бүхний толгойн өвчин болж байна. Сая хэд хоногийн өмнө Энхтайвны гүүрийг түр хаахад зарим хүмүүс 2 цаг байтугай л бөглөрсөн гэх.
Уул нь метротой болчихвол энэ бүх асуудал шийдэгдээд, иргэд заавал амины машин унлага гэхгүй амар л даа. Гэхдээ тэр УБ Метро байгуулагдтлаа мөдгүй учраас өөр арга бодохоос өөр гарцгүй. Түүний нэг нь www.its.mn гээд замын түгжрэл, уулзваруудын камер систем бүхий вебсайт хийгдснийг одооноос хүмүүс өргөн хэрэглэж эхлэж байх шиг байна.
Гэхдээ энэ сайт нь одоогоор гар утасны буюу мобайль хувилбар байхгүй улмаас яг хөдөлгөөнд оролцож буй хүмүүс шууд хэрэглээд байх боломжгүй байв. Хэзээ хийхийг нь хүлээгээд сууж байснаас гээд өөрөө нэг оролдож үзэх санаа төрснийг энэ амралтын өдөр амжуулав.
Ерөнхий санаа нь www.its.mn эх сайтаас хэрэгцээт мэдээллийг шүүж аваад зөөврийн төхөөрөмж гар утаснаас үзэхэд тохиромжтой формат, хэмжээ рүү жижигрүүлж хувиргах.
Замын бөглөрөлийг харуулж буй flash iframe-с screenshot авав. Үүнийг Xvfb (Virtual Framebuffer 'fake' X server) ашиглаад firefox хөтөчийг тушаалын мөр дээрээс дуудаад болчихлоо.
Screenshot зургийг ImageMagick хэрэгсэл ашиглаад resize хийв.
convert screenshot.png -resize 320 map_small.png
Дараа нь текст мэдээллийг шүүж авахдаа dom html parse хийдэг үнэгүй php class (http://simplehtmldom.sourceforge.net/) ашиглав.
Ингээд энэ бүгдийгээ эмхлэж нэг bash shell script болгоод cronjob руу бичээд боллоо.
http://its.voodoo.mn гэсэн дэд домэйн хаяг үүсгээд index.php дотор map_small.png зураг болон текст мэдээллээ оруулж өгөөд болчихлоо.
Одоо бид 3G гар утаснаасаа уг сайт руу ороод аль зам уулзвар түгжирсэн байгааг ажил амьдралдаа ашиглаж, туршиж үзэх л үлдлээ.
Ойрноос уулзварын камеруудын зураг, цаашлаад live stream зэргийг нь оруулахыг хичээе. ЗЦ болон бусад холбогдох газрынхан нь туршилт амжилттай болвол дэмжих бололтой юм шиг байна лээ ;)
Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)
4 Comments:
i'm your big fan
Wow маш гайхалтай юмаа
хэзээ нэг ийм болноо
RE: Anonymous. Хэн гэдгийг чинь мэдсэн шүү! нтр :P Энэ хийсэн зүйл нэг их хэцүү биш шүү дээ, сонирхоод зөв оролдоод байхад ахиц гарна шүү
тх, бусдыг харж байснаас өөрөө хийсэн нь амар л даа. гэхдээ 1 юм өөрчлөгдөхөд дахиад л юмаа өөрчлөх хэрэг гарна даа. Nice болж :)
Энэ илүү өгөгдөл ирж илүү мөнгө урсана. J2ME дээр утсан дээр ажилладаг програм байвал уг нь OK санагдана.
Post a Comment