Та энэ салбарт ажилладаг, энэ салбарыг сонирхдог бол өөрөө асууж үзсэн үү? Хариулт нь юу гэж гарч байх юм? Жоохон бодоод үзье...
А. Хурдацтай хөгжиж байна - (Хэрэглээ талаас).
Жишээ нь гэвэл дэлхийд гарсан бүх технологи удалгүй л монголд орж ирээд байгаа биз дээ. iPhone, iPhod, Android mobile phone, iCore 5, 7 cpu бүхий компьютерүүд гээд л эргэн тойрноо хар л даа гэж үү.
Би тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш, зүгээр л хэрэглээ... Бид үйлдвэрлэгчид биш учраас ямар нэгэн шинэ технологи, техникийн тэргүүнд явдаггүй. Зүгээр л авч хэрэглэдэг. Тиймээс бид сайн хэрэглэгчид, жижигхэн ч гэсэн боломжийн зах зээл байх.
Дүгнэлт: Бид ихэнхдээ дандаа гадны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэдэг. Бид зүгээр л хэрэглэгчид байх нь. Бүх нийтийг компьютержүүлж, интернэтжүүлэх ЗГ аян ч нөлөөлсөн.
Б. Боломжийн хөгжиж байна - (Үйлдвэрлэл талаас).
Жишээ нь гэвэл өөрсдөө зарим нэгэн програм хангамж үйлдвэрлэчихэж байна. Техник үйлдвэрлэл гэвэл Мигма MGM брэнд, саяны MCS Mogul брэнд гээд угсраад л эхлэчихлээ, цаашдаа бүүр үйлдвэрлэдэг болно ш дээ гэж үү.
Би бас л тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш ээ, надад хангалттай санагдахгүй байна. Программ хангамжийн хувьд бид цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Дурдвал янзан бүрийн вебсайт, вебпорталууд дээр нь жижиг болон дунд хэмжээний санхүү бүртгэл тооцооний програм хангамж хийдэг гэхэд хэлсдэхгүй болов уу. Компьютерийн брэндүүдийн хувьд монголчуудын хэрэглээнд бага зэрэг ойртуулсан (крилл үсэг наасан товчлуур бүхий гар, монгол нэр бүхий брэнд өөр бас бүх жижиг сажиг зүйлс) дизайн, хайрцаг бүхий бэлэн бэлдэцүүд авчраад эндээ угсарчихдаг байхаа?
Дүгнэлт: Үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хөгжөөгүй. Дөнгөж л эхлэл шатандаа явж байна. Эсвэл үйлдвэрлэл нь гарч ирээд л удалгүй дампуурдаг байж ч магадгүй.
В. Хөгжиж чадахгүй байна - (Цогцоороо).
Үнэхээр тийм. Оюуны үйлдвэрлэл буюу Мэдээллийн Технологийн салбар үндсэндээ үнсэнд хаягдсан юу билээ тэрэн шиг байгаа. Жишээ дурдая. Монголын энэ салбарт тэргүүлэгч, ашиг орлого өндөртэй компаниудийг харая: Мобиком, Юнител, Скайтел тэргүүтэй үүрэн телефон операторууд, MCS, SAIN Computers, Migma, бла бла гээд электрон бараа импортлогч нар, программ хангамжийн салбарт GrapeCity, Interactive, Infosystems гэх мэт банк, санхүү бүртгэлийн хэдэн компани, араас нь хэдэн банкууд орно. Учир нь өнөө үед мэдээллийн технологиос ангид байж амжилттай үйл ажиллагаа явуулна гэж санасны гарз учраас банкууд энэ чиглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, хийхээс ч өөр аргагүй. Салбар бүрийг онлайн vpn сүлжээнд холбох, банкны үндсэн систем бүхий прог. хангамж, теллер бүрийн ард харагдах ip cctv camera, дохиолол хамгаалалтийн систем, төрөл бүрийн мэдээллийн систем бүхий datacenter эдэрээс авахуулаад дугаар олгогч автомат машин хүртэл орно шүү дээ. За өөр салбар юу билээ, аан тийм. ТВ, радио гэх мэт мэдээллийн хэрэгсэл. Далайцаараа Сансар КаТВ, MNBC утасгүй КаТВ томдоо орох биз, араас нь хэдэн broadcast ТВ сувгууд, MNB, TV9, TV5, UBS, C1 гэх мэтчилэн мэдээллийн технологи салбарт багтана л даа, зарим нэгэн техник технологи талаасаа (streaming, CG, Video Editing). Тэгээд араас нь Интернэт үйлчилгээний компаниуд (ISP) орно доо, Mobinet, MCSCom, Skynetworks, Citinet, blabla...
Эдгээрээс гадна тэгээд бас бус салбар, хэдэн компаниуд байгаа, тэр бүрийг тоочиж яахав.
Эд бүгд техник технологио гаднаас импортоор авдаг, тэгэхээс ч яахав Монголд үйлдвэрлэдэггүй юм чинь. Програм хангамж болон бусад дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсээ яадаг бол? Бүгд гаднаас авдаг, ихэнхийг нь хулгайн хуулбар буюу cracked software ашигладаг бол цөөхөн хэдийнх лицензийг худалдаж авна, зарим нэгэн програм хангамжийг нь монгол компаниуд хийсэн (Bancs, Pyramid, MAX ...), тэгээд үлдсэн нь нээлттэй эхийн програм ашигладаг. Энэ талаар нарийн судалгаа хийгдсэн эсэхийг бүү мэд, би лав олж сонсоогүй. Манай оюутанууд, их сургуулиуд хийгээгүй байх.
Дүгнэлт:
Цогцоор нь авч үзэхээр маш хангалттгүй гэдэг нь илэрхий биз ээ.
Сургалт, сургалтын түвшин
10 жил болон их дээд сургуулиуд ямархуу байгаа билээ? Угаас монголын өнөөгийн сургалтын системийг тэр чигээр нь өөрчлөхгүйгээр сайн мэргэжилтэн гаргаж авна гэхэд тун бэрх гэдгийг хэн бүгд мэдэж байгаа байх. Сургалтын агуулга, чанар, ном сурах бичиг, компьютери лаборатори хүрэлцээ, номын сан, багш нарын чадавхи гээд өөрчлөх, сайжруулах зүйлс олон. Маш олон тооны дипломтай ажилгүйчүүд бэлдснээс өндөр чанартай, өндөр төлбөртэй, чанартай сургалтын систем бүхий тогтолцоо үгүйлэгдсээр л байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр гадаадад сурдаг залуус их олон байдаг биз.
Мэргэжлийн сургалт, зэрэглэл
Мэдээллийн Технологийн салбар гэхээр дотроо маш олон хуваагдана, олон ч мэргэжил бий. Мэргэжил болон технологи бүр шалгалт авч тогтоодог сертификати, зэрэглэлтэй. Microsoft System Engineer, Microsoft Software Developer, RedHat Certified System Engineer, Sun Certified Java Developer гэх мэт сургалтууд манайд байдаггүй. Эдгээрт бэлдэе гэвэл хар толгойдоо найдаад өөрөө л суухаас өөр замгүй. Харин зарим нэг шалгалтыг авдаг 2-3 газар бий (КТМС дээр Сиско, ISC Mongolia дээр MS certification/Cisco гэх мэт). Ийм мэргэжлийн зэргийг ажил олгогч нар ч шаарддаггүй, монголчууд ч сууя гэж нэг их боддоггүй байх.
Боловсон хүчин
Мэдээллийн технологи холбогдоогүй зүйл амьдрал, хэрэглээнд улам бүр хомсдож байгаа үед энэ салбар улам бүр тэлж буй болохоор мэргэжилтэнүүдийн хэрэглээ ч ихэснэ. Зарим нэг чиглэлээр ажиллах боловсон хүчнийг заавал 4-5 жил суулгах албагүй гэдгийг APTECH, USI гэх мэт сургалтын төвүүд бэлээхэн жишээ байна. Хамгийн бага зардал, хугацаанд сайн, чадварлаг мэргэжилтэн бий болгон ашиглаж, энэ салбарт оюуны бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болохоос жилийн сая төгрөгийг нь аваад эрээн цаас хэвлэж өгдөг одоогийн дээд боловсролын систем бол шудрага хэлэхэд төрийн нэг бизнес. Түүнээс төрөн гарч буй мэргэжилтэнүүд шууд ажлын байранд гарч тэнцэхгүй, дахин сургаж, дадлагажуулж байж сая ажиллах боломжтой болно. Эсвэл өнөөгийн оюутанууд сул боловсролын системдээ дассан залхуу, хөдөлмөрлөх дургүй, сурах эрмэлзэлгүй байдаг ч талтай биз. Гэхдээ цөөн тооны гоц, чадварлаг оюутанууд мэдээж бий, тэд нь төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихно, диплом авах ч хэрэггүй. :)
Техник, технологи үйлдвэрлэл
Энэ талаар ярихаар бол их өргөн хүрээ хамарсан зүйл болно. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг сектороор нь харахыг хичээе. Төрийн байгууллагууд, томоохон бизнесийн байгууллагууд, outsourcing offshore, нийт хэрэглэгчид жижиг байгууллагууд гэж хуваая.
а. Төрийн байгууллагууд. Энд маш их хийж, бүтээн байгуулах ажил бий. За тоочоод байя. Нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх, төрийн үйлчилгээ авах гээд нэг газар очоорой. Өмнөөс чинь иргэний үнэмлэхийн хуулбар, хороо хорины тодорхойлолт есөн жорын бичиг баримт нэхэх болно. Уул нь монгол улсд 1 л төр, 1 л ЗГ байгаа. Уул нь зөвхөн регистрийн дугаараа хэлэхэд таны талаарх бүхий л мэдээлэлийг төрийн аль ч байгууллага өөрсдийн хандах түвшиндээ таны мэдээллийг харах боломжтой байх ёстой ш дээ. Цагдаагийн хэсэг дээр таны гэмт хэрэгтэй холбогдолтой хэсэг, нийгмийн халамж дээр талын ажил, татвар, даатгал гэх мэт. Дээр нь та энэ хариултыг сонсох гэж зарим нэгтэй нь түлхэлцэж, хэрэлдэж, шахалцан байж орно. Тэгээд нөгөө бичиг баримтаа бүрдүүлэхээр хотын нөгөө захыг зорино. Зам гэж нил түгжрэл байгаа биз. Хот бүрт зам, хөдөлгөөний соёл гэж бий. Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг гэж үг байдаг байхаа? Замын Цагдаа, хотын тээвэр зохицуулалт руу орох гэж байна л даа. Учир нь бид бүгдийн амьдралд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс учраас. Хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хариуцлага болон энэ гэрлэн дохионы хөлдүү зохицуулалт юуны түрүүнд шинэчлэх шаардлагатай. Уулзвар гудамж бүр камер хяналт бүхий ухаалаг системтэй, дүрэм зөрчсөн жолоочтой бүрэн хариуцлага тооцож чаддаг байвал хүний амь эрсдэх, эд хөрөнгөөр хохирох за бүүр наандаж хөдөлгөөний дэг журмандаа орчихвол хотын амьдралд их өөрчлөлт авчирна. Тэгвэл энэ бүгд яагаад хийгдэхгүй байгаа юм бол? Энд авилга хээл хахууль бүхий тогтолцоо болон монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй нь гол саад тотгор нь юм. Маш том том төслүүд хэрэгждэг боловч 1т төслийн ихэнхи төсөв авилгалчдийн халаасанд орно, 2 камер авчих мөнгөөр 1 камер авна гэх мэт. 2т үндэснийхээ мэдээллийн технологийн компаниар энэ бүх ажлыг хийлгэдэггүй, ихэнхдээ гадны компаниуд авч хийнэ, мөнгө гадагшаа л урсана.
б. Бизнесийн байгууллагууд. Мэдээллийн Технологиос оюуны бүтээн байгуулалт буюу монгол ПХ бүтээж тэрбумтан болсон хүн, байгууллага байна уу? Байхгүй байгааз? Ганц Ганболд захирал тэргүүтэй Интерактив ХХК? Энэ салбарт ~10 жил ажиллахдаа өөрийг сонссонгүй (Би мэдээлэл сонсоогүй байж магад) Яагаад байхгүй байгаа вэ? гэсэн асуулт өөрөө хэлээд өгөх биз. Жижиг компаниуд олноор байгууллагддаг ч зах зээлийн өрсөлдөөн дунд томорч чаддаггүй, мөн үндэсний компаниудад ПХ бүтээх тендер бараг олддоггүй, эсвэл ЗГ болон томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа монгол ПХ бүтээлгэж хэрэглэдэггүй, дан гаднаас худалдаж авдаг, эсвэл хулгайн ПХ. Энд GrapeCity бүтээсэн Bancs банкны системийг 3-4 банк хэрэглээд бусад нь гадны ПХ ашигладаг. Гэвч Bancs өөрөө яг монголчууд өөрсдөө бүтээсэн ПХ мөн билүү? Үнэ нь ~1сая доллар гэсэн үү? Саяхан Хас банк гэхэд ~2 сая доллараар шинэ систем хийлгэсэн, дэд бүтэц (datacenter, datasystem) дээ ~5 сая доллар зарцуулсан гэсэн үү? Миний бодлоор ийм л байна. Монгол үндэсний IT компаниудыг дэмжих IT incubator гэж байдаг л даа. Үнэгүй интернэт, үнэгүй оффисын байр өөр бодитой дэмжлэг олж хараагүй л байна, үнэхээр дэмжихээр бол тултал дэмжих хэрэгтэй. Үнэгүй байранд байсан компаниуд төгсч гараад л бараг дампуурдаг.( Жижиг ч гэсэн өөрийн бүтээгдэхүүн, хэрэглэгчтэй болж амжаагүй бол ш дээ)
в. Outsourcing offshore. Хэд хэдэн компаниуд гаднаас ажил авч хийж үзсэн, гэхдээ одоо ихэнхи нь байхгүй. Newcom systems, USI japan, өөр хэд хэдэн компаниуд байх. Яг яагаад төсөл нь нурсныг нарийн хэлж мэдэхгүй юм, энэ талаар мэдээлэл олж сонссонгүй. Гэхдээ миний бодлоор ЗГ энэ салбарыг дэмждэггүй, тэдний толгойд Тавантолгой, Оюутолгой нар алсын хөх уулс шиг дуниартаж байгаагаас оюунлаг толгой нарын тухай мартсан сууж байгаа (ТВээр ярьж байгаа, ярилцлага өгч буй мэдээлэл дундаас хайгаад үзээрэй л дээ). Миний бодлоор монгол мэргэжилтнүүдэд тохирох ажлаа сонгож авч чадаагүй байж магад, төслөө зөв тооцоолж чадаагүй, чадварлаг мэргэжилтнүүдийг хангалттай авч ажиллуулж чадаагүй (сургалтын чанар муугаас банк болон бусад томоохон компаниуд чөөхөн чадварлаг хэдийг нь өндөр цалингаар татаад авчихдаг), шинэ төгсөгчдийн чадвар дутсан байх, мөн хамгийн гол нь санхүүгийн чадавхи сул байсан байж магадгүй юм. Түүнээс тохирох ажлаа авч хийхэд монголчууд бол оюунлаг толгойтнууд. Сурах, дасан зохицохдоо гаргууд, сэргэлэн улс.
г. Нийт хэрэглэгч, жижиг дунд бизнесийн байгууллага. За энэ салбар л одоо үндэсний IT компаниудын хоолоо олж иддэг гол зах зээл болов уу. Вебсайтыг нь жуумладна, вордпрессдэнэ, вебхост хийнэ, жижиг дунд хэмжээний янз бүрийн ПХ хийж гүйцэтгэнэ, элдэв варез сайт хийж утасных нь нэгжийг нь унагана, масс мэйл явуулна, янз бүрийн блог бичиж гүүглэ адсенсээс цөөхөн хэдэн доллар тогшино гээд эргэлт нь жижигхэн боловч цөөхөн ажилтнуудынхаа цалин, байр унаа гээд "хоёр идэхгүй хоосон хонохгүй" нь үлгэрээр явж байгаа. Мөн ихэнхи хэрэглэгчид дан гадны вебсайт, үйлчилгээг ашигладаг бөгөөд үндэсний хэмжээний вебсайт маш цөөн. Жишээ нь yahoo messenger, google, gmail, facebook, twitter, hi5 гэх мэт бүгд гадных. Social media сайтууд гэвэл biznetwork.mn, voodoo.mn гэх мэт цөөхөн хэдэн сайтууд тэсч үлдсэн нь удахгүй том хөрөнгө оруулагч бүхий facebook, twitter гэх мэт гигантуудад улам бүр зайгаа алдах магадлалтай (Бүүр алдана гээгүй шүү, мэдээж монгол хэл дээр, монгол орчин уур амьсгал өрнүүлж буйх оршин байсаар байна, санхүү болон бусад эрсдэл бол бий). Мэдээний сайтуудыг бол хассан шүү. Угаас bbc, cnn дээр монголын жижиг сажиг мэдээлэл монголоор тавигдаад эхлэвэл эд нар чад болох биз.
Нэг үгээр хэлбэл бид бүгдээрээ бэлэн сайхан зүйл хэрэглэдэг, өөрсдөө маш бага хийж бүтээдэг улс болж таарлаа.
Өнөөгийн хотжсон нийгэмд МТгүйгээр амьдрах аргагүй болж байна. Мэдээллийн Технологийг Барилга байгуулалт гэж бодвол УБ хотод байгуулагдаж буй бүх томоохон барилга байгууламжийг дандаа гадныхан ирж барьдаг болж таарлаа (Гаднаас бэлэн үнэтэй ПХ авчихдаг), доторхи сантехник цахилгаан гэх мэт бүхий л хэрэгслээ гаднаас импортлодог (компьютер техник, электрон бараа), боловч саяхнаас зарим нэг вакум цонхны үйлдвэр эдэртэй болж байгаа (MGG, Mogul гм) мөн бид дандаа гадны дэлгүүр хоршоогоор үйлчлүүлдэг (yahoo, google, twitter, facebook гм), үлдсэн цөөхөн хэдэн ТҮЦ болон 1-2 давхар хаус зэргийг өөрсдөө барьдаг (жижиг санхүүгийн ПХ, жуумла, вордпресс, симпони вебсайт), Нарантуул шиг нэгжээр тооцоо хийдэг олон хар захтай (caak, xopom ... warez) гэсэн дүр зураг бууж байна даа.
Энийг бичсэн чи өөрөө хэн бэ гэж үү? Би ТҮЦ болон Хаус барьдаг олон инженерүүдийн нэг ээ :)
Бодит байдал ийм л байна. Дараагийн нийтлэлүүд дээр яаж энэ бүхнийг өөрчлөх, үүнд Нээлттэй Эх бүхий ПХ ашиглах ач холбогдол гээд үргэлжлүүлэе.
Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)
15 Comments:
Үнэнийг өгүүлж...
Яг л боддог сэдвийг хөндсөн байна даа. Тоочвол ч аль аль талаасаа зовлон их. Наад зах нь манайд програм худалдаж авна гэсэн ойлголт байхгүй, дан "хулгайн" үнэгүй програм ашигладаг (надаас авхуулаад). Өөрсдийнх Нь ашиглаж байгаа програм хангамжийн үнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарч, эвэртэй туулай үзсэн юм шиг болцгоодог хүмүүс дээ ...
Хулгайн програм хангамж гэдэг л хамгийн том асуудал даа. Үүнээс үүдээд л монгол програм үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэгүйдэх, тэд бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч байгаа юм. Манайд зарим томоохон албан байгууллагууд л үнэ цэнийг нь ойлгож програм хангамжуудыг зохион байгуулалттайгаар худалдаж авах явдал мэр сэр байна даа.
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох тэр товчилж хүрэх шийдлийг нь мэргэн ухаантанууд нь боловсруулчихаасай
RE: Баянаа
Жоохон бухимдалтай бичсэн тал бол бий байх :)
RE: Өнөрбат
ПХг оюуны үйлдвэрлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, аль болох хулгайн ПХ ашиглахгүй байхыг олон нийтэд зөвөөр сурталчилах хэрэгтэй шүү. Нээлттэй эхийн ПХуудаас үнэгүй ашиглаж эхлээсэй, ялангуяа Төрийн байгууллагууд
RE: Зочин
5 сая хүнтэй Финланд Нокиа брэндээрээ дэлхийд тэргүүлж байгаа шиг монголчууд үйлдвэрлэгч болж чадна. Уул нь бид харьцангуй оюуны чадавхи өндөртэй шүү дээ
Тэгээд гарцыг нь хурдан бичээсэй! Нэг л их шүүмжлэгчид олширч дээ
яасан ч их бухимдалтай байхын???
Уг нь зөв юм бичиж. Гэхдээ юм хөгжүүлнэ гээд шууд маргааш хөгжихгүй нь мэдээж биз дээ? Эхэндээ угаасаа бүх зүйл хэцүү л байгаа. Гэхдээ бидний мэдэхгүй хүмүүс хаа нэгтээ нэг систем хөгжүүлээд сууж л байгаа. Нэгэнт л төсөл боловсруулаад ажиллаж байнаа гэдэг чинь хөгжиж байгаагийн илэрхийлэл. Муу бүтээгдэхүүн гарч болно гэхдээ 1 2 жилийн дараа сайжраад л гараад ирэх болно. Юм бүхэнд шүүмжлэлтэй байх нь бас их буруу шүү дээ
яасан ч их бухимдалтай байхын???
Уг нь зөв юм бичиж. Гэхдээ юм хөгжүүлнэ гээд шууд маргааш хөгжихгүй нь мэдээж биз дээ? Эхэндээ угаасаа бүх зүйл хэцүү л байгаа. Гэхдээ бидний мэдэхгүй хүмүүс хаа нэгтээ нэг систем хөгжүүлээд сууж л байгаа. Нэгэнт л төсөл боловсруулаад ажиллаж байнаа гэдэг чинь хөгжиж байгаагийн илэрхийлэл. Муу бүтээгдэхүүн гарч болно гэхдээ 1 2 жилийн дараа сайжраад л гараад ирэх болно. Юм бүхэнд шүүмжлэлтэй байх нь бас их буруу шүү дээ
Зарим нэг нь ийм шүүмжлэл харвал ойлгохгүй, шууд сэтгэлээр унах биз
Ер нь бол миний бодлоор Монгол харин ч гайгүй болоод байгаа гэж үзэж байгаа. Монголын эдийн засгийн хөгжлийн түвшин ямар билээ дээ. Дэлхийд хэдэд орох уу? Харин мэдээлэл технологийн салбарын хувьд хөгжөөд удаагүй, цөөн хүн амтай мөртлөө дэлхийд хэрэглэж байгаа томоохон технологи, программ хангамжийг монголд саадгүй нэвтрүүлж мөн хэрэглэж чадаж байна. Дээр хэлсэнчлэн "за энэ салбарыг хөгжүүлье" гээд маргааш нь хөгждөг бол ямар сайхан бэ? дор хаяж 10 20 жил хэрэгтэй. Нокиа компани хэдэн онд байгуулагдсаныг хараарай. Аль 1865 онд байгуулагдсан компани. 145 жилийн түүхтэй компанийн туршлага хэр арвин байхыг төсөөлөөд үзээрэй
RE: Bilguun
Хөгжил мэдээж алга эргүүлэхийн хооронд ирэхгүй нь мэдээж. Гэхдээ Мэдээллийн Технологи монголд хөгжөөд бас ч үгүй 20 жил болчихлоо. Ардчилал үүсч хөгжиж байхтай адил гэх үү дээ. Интернэт монголд нэвтрээд хэдэн жил болж байгаа билээ. Анх гараад хамт эхлэж байсан болон манайхаас сүүлд орсон зарим улс оронтой харьцуулахад хангалгүй байна, монголчууд тэргүүлэх чиглэлд явж чадахгүй байгааг хэлсэн.
Дорвитой хөгжил авчрахын тулд дорвитой шинэчлэл, бодлого хэрэгтэй байгааг шүүмжлэсэн ухаантай :)
Та бүхэнд нэгийг бодогдуулсан бол хувьдаа баярлана.
Би хаа билээ монголын програмистууд жаахан даруухан учраас иймэрхүү бизнес тал дээрээ бас муу байдаг гэж бичсэнг уншиж байсан.
Хүнд тусласнаараа мөнгө босгодог гэдэг Эдийн засгийн үндсэн зарчим бий.
Монгол Програм зохиовол эхлээд үнэгүй байх ёстой. Нэтээс би монгол програм хайвал 10 л олдвол дээд байх, trial энэ тэр гээд ч тэр шүү.
Яг одоо мэдэх монгол програмаа дурд гэхэд хэдэн санхүүгийн програмаас өөр санах юм алга гэхдээ тэр санхүүгийн програмыг нь нэтээс хайгаад ч олдохгүй. Тусгай хүн ирж суулгадаг програм хэхэ.
Ийм байхад хэн та нарыг програм зохиодог гэж бодоод хайж олоод програм зохиолгох вэ.
Ядаж эхлээд антивирусны програмыг монгол хэлээр зохиогоосой. Мөнгө бодох биш хүнд тустай үйл бодоосой.
Би програмист биш.
Bancs gej australian programshdee!
Сайн бичиж ээ.
manaihaan delhiin jishigtei haritsuulahad hol bgaa ni medeej l dee. gehdee miniii bodloor bol hogjij l bn. daanch udaan yum daa hoorhii. hun buhen hogjuulehiin tuluu sanaa setgel negtei ajillawal tsaad 2 saya mongolchuud chini chadahgui medehgui yum gej bhgui owoo garuud gedgiig sanah l heregtei. uragshaa amjilt
Post a Comment