Wednesday, October 04, 2006

Мартамхай Сис Админуудад

Манай мэргэжилийнхэн олон юм дунд ажилладаг болохоор зарим үед аль нэг нууц үгийг марчихсан байдаг. Арга ч үгүй биз дээ, би л гэсэн хүний өөрийн нийлсэн 6-10 сервер дунд ажилладаг. sshd, root, admin, mysql db, postgresql db, ftp энэ тэр гээд түмэн юмний доторхи түмэн нууц үгийг тогтооно гэж үгүй. Дээр нь бүгдийг нь байс гээд л өөрчилдөгийг хэлэх үү. Шинээр солисоныхоо дараа бол ихэнхдээ шинийгээ мартчихна.

За тэгэхлээр MySQL датабэйс серверийн root нууц үгийг сэргээе!

1. console дээр root эрхээр логин хийнэ

2. mysql service -ийг унтраая

root@console1# /etc/init.d/mysqld stop

3. mysql хэрэглэгчээр mysqld процессийг эхлүүлнэ

root@console1# su - mysql
mysql@console1$ /usr/libexec/mysqld --skip-grant-table

4. mysql клиент руу орно.

mysql@console1$ mysql

5. mysql датабэйс руу орно.

mysql> use mysql;

6. user table-ын root хэрэглэгчийн нууц үгийг солих query явуулна

mysql> update user set Password=password('new_password')
where ((User like 'root') and (Host like 'localhost'));

7. Нууц үгийг файлд шинэчлэнэ

mysql> flush privileges;

8. mysql service -ыг унтраана

mysql@console1$  exit

root@console1# killall mysqld

9. mysql service-ыг буцаан асаана

root@console1# /etc/init.d/mysqld start

10. Одоо шинэ нууц үгээ шалгах хэрэгтэй

root@console1# mysql -u root -pnew_password -h localhost
mysql> exit



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

2 Comments:

Зэлмэ said...

Эрхэмээ маань бас л систем админ тал руугаа урвах гээд байгаа хүн үүдээ. аргагүй ээ, аргагүй. Одоо үед хүн бүр л систем админ, эсвэл вэб программчиллал руу урвах гээд байдаг болж. Хэт автвал сүүлдээ сүлжээний админстратор болчихсон сууж байна шүү гэж

Anonymous said...

Сайна уу? би бас mysqlе-хээ password-г тартаад өгчээ.
su - mysql
Password:
su: Authentication failure
Sorry.
ингэж алдаа өгөөд байх юм. Энэд би өөрийнхөө root password-оо өгнө биздэ үгүй юмуу нэг сайхан тайлбар хэлээч :D

Gantulga.E

blogger templates | Make Money Online