Monday, November 06, 2006

iPodLinux - Hacking iPod


Сүүлийн үед embedded system тэр дундаа embedded linux миний сонирхолыг ихээр татах болсон л доо. Солонгост сурдаг найз Тэгшбаяр маань энэ чиглэлээр нилээд туршлагажиж байгаа ба намайг бас "уруу татсан" нь энэ. ;) Бид хоёр хааяа мөрөөддөг л дөө. Жижигхэн хөөрхөн ч нилээд супер маягийн халаасны Монгол-Гадаад хэлний тольбичиг, ярианы дэвтэр бүхий электрон төхөөрөмж хийх талаар.. Дээр нь нэмээд медиа тоглуулагч, зургын цомог, фм радио хүлээн авагч энэ тэртэй гээд л... За тэгээд хийх юм, хэрэгцээ зөндөө зөндөө...

Тэгээд яг хийх гэхээр өнөөх л ядуу буурай орны зовлонд унана даа. Наад зах нь л Development Board, Flash ROM, Tester энэ тэрээс өгсүүлээд л тоног төхөөрөмж байхгүй. Бүгдийг гаднаас авна гэвэл нилээд хөөрхөн төсөв гарчих жишээтэй. Байхгүйнээ :(

Гэхдээ хүний сонирхол татагдаад, тэмүүлээд ирвэл ямар нэгэн байдлаар хийж үзэж байж л санаа амарна. (Дээр үед "шилэн форд" чаачаантай адил машинийг нэг монгол дархан дан модоор хийчихсэн гэсэн яриа ч байдаг шүү)

"Чанга гар" (hackers/crackers)-ууд маань аль хэдийнэ л нөгөө үйлдвэрлэгдэж гарсан хэдэн төхөөрөмж, бүтээгдэхүүнийг өөрийн хүссэнээр өөрчилөх, нэмэх, сайжруулах зүйлийг гаргачихдаг хойно, Apple iPod mp3 тоглуулагч төхөөрөмж дээр µCLinux port-лж орхижээ.

Хэрвээ таньд хуучин ч юмуу iPod байдаг ба linux систем ашиглах дуртай, тэгээд дээр нь өөрийн гэсэн mp3 тоглуулагч хиймээр байвал iPodLinux татаж аваад хакдаад үз.

Ер нь инженер сэтгэлгээтэй хүмүүс аль хүүхэд байхаасаа л тоглоомоо задлаад үзчихдэг, яаж ажилладгыг ухдаг сониуч зантай байдаг. Энэ бол тийм л зангийн хэлтэрхий гэмээр юмуу даа. За ингээд би ч бас нэг хуучин iPod-ыг customized own mp3/media player, game box болголоо.

Happy Hacking iPod!



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

3 Comments:

baynaa said...

Нээрээ электроникийн жижиг хэсгүүд олоход хэцүү л гэдэг юм билээ. 4 замын тэнд Нарантуул зочид буудлын хажууд Proton гээд газар байдаг гэж сураг сонсогдоод байна шүү. Очоод үзээрэй.

Эрхэмээ said...

Тийм, Протоныг сайн мэднэ. Тэднийх чинь энэ зун Монголын вагонуудын өрөөнүүдэд нь жижиг мониторууд тависан байсан шүү. Яахав орой 11 гээд унтраачихдагаас биш замдаа яаж цаг барнаа гэхгүй дажгүйм байсан

Anonymous said...

sain baitsgaan uu. ene linux ipod-nano deer suulgaj boloh uu? neg l aidas hureed baih chin

blogger templates | Make Money Online