Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

15 Comments:

Anonymous said...

япон

Anonymous said...

Чи зөв... Илүү нээлттэй, илүү боломжтой газар гарсан нь дээр
Миний хувьд ЯПОН гэж бодож байна.

Anonymous said...

Чиний зөв....

Anonymous said...

Bolomj ni baival garaad heden jil baij baigaad irehgui yu duu. You deserve it.

Anonymous said...

Udaan hugatsaand ajillaj amidrana gevel jap zugeer. Harin tend mongo chadah bolov uu daa...

Anonymous said...

би солонгост байгаа юм, эндэхийг харахад бүү мэдээ, ийшээ ирсэн дор бол япон явсан нь дээр байх. учир нь энд солонгос биш л бол ахина дэвшинэ гэсэн ойлголт байхгүй, хувийн бизнесийн салбар хаалттай орон. бодож байхад япон ч гэсэн дээрдэхгүй л байх. харин америк бол сураад, хийх ч эрх чөлөөтэй гэж санагдсан

Anonymous said...

АНУ

Anonymous said...

Монголд сайн ажилчнаасаа дарга нар нь хулгаж, атаархаж хяхаж хавчих байдал байдаг байх шүү

sysadminoneday said...

Сайн яваад ихийг хийж бүтээгээд ирээрэй. Амжилт хүсье. Та чаднаа

Gansukh B said...

Гарсаныхаа дараа гадаадад ажиллах ямар боломжууд байгаа талаар бичиж хуваалцаарай :)

khashochir said...
This comment has been removed by the author.
khashochir said...

Хүний эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов гэсэн Монгол үг байдаг.Охиноо бодож байгаа бол явсан дээр гэж бодож байна.Гадаадад очоод их зүйл сураад Монголдоо ирээрэй амжилт хүсье !

Anonymous said...

Androidoor zanimaldaach dee. Android app, Iphone app buteegeed delhiin haa ch internettei bol bairlal hamaarahgui programchin hunii huvid tsetsegleh bolomj bainshd. Amerikiin androidiin webuudiig jaahan sudal. Programchin hun bol ANU, German, Angli n deer biz dee. suuliin uyed German, Angli buh yumaaraa ANU-g huuldag bolchihson odoo Germand gehed l turk garaltai emegtei toriin said bolchihson bas neg vetnam garaltai hun said bolchihson baina.

Oodrogoor setgevel Mongol hun haa ch tsahuir hagalah uud haalga neelttei oodrogoor uragshaa!!

Эрхэмээ said...

санал сэтгэгдэлээ хуваалцсан хүмүүстээ талархлаа. Миний хувьд embedded systems тэр дундаа linux системээр дагнаж мэргэшихээр шийдсэн тул гадагш гарч болсон. Түүнээс монголд МТ мэргэжилтэнүүд харьцангуй өндөр цалин, үнэлгээтэй байдаг ч яг энэ embedded system development салбар хөгжөөгүй байна л даа :(

Anonymous said...

hi Malaysia-ruu surval yamar be bi hulsuguigeer zuuchilj oruulj ugye

blogger templates | Make Money Online