Wednesday, November 03, 2010

Twitter Robot written in PHP5, OAuth API

Зүгээр суухаар зүлгэж суу гэж, өмнө twitter OAuth API бүрэн ашиглаж дуусаагүй байснаа сая дуусгаж санаа амарав.



Жиргээ гэдэг зүйл шинээр гарснаар бидний амьдралын хэвшилд бас л нэг шинэ зүйл нэмсэн. Хүнд хэрэгтэй ямар мэдээллийг автоматаар илгээдэг байх тухай бодсоны эцэст Монгол Банк болон бусад банкнуудын ханшын мэдээллийг илгээдэг робот бичихээр шийдэв. 20 минут хүрэхгүй хугацаанд хийж дуусгав.

Ажиллагааны үндсэн зарчим нь Twitter дээр шинэ хэрэглэгч үүсгээд, OAuth API ашиглах application шинээр бүртгүүлж хандах эрхээ авсны дараа, mongolbank.mn албан ёсны вебсайтаас нь ханшын мэдээллийг нь хүлээн авч боловсруулаад, 140 тэмдэгтэндээ багтаан жиргээ болгон эмхтгээд, өглөө бүр 9 цагт илгээж байхаар тохируулав.

Ашигласан хэрэгсэл, класс:
SimpleHTMLDOM parser PHP class, TwitterOAuth PHP class, PHP5 twitter app дээр бичих заавар



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

3 Comments:

baterdene said...

Хэрэгтэй зүйл хийжээ. Энэ ханшын мэдээлэл харуулдаг жиргээчинг чинь дагачихлаа. :-)

Өнөрбат.Х said...

Good job!

Frank said...

Надад таалагдаж байна. Би бас дагаад яваад байгаа. Баярлалаа.

blogger templates | Make Money Online