Хэрвээ та Дебиан 4.0 сервер ашиглаж байсан ба сая шинэ гарсан 5.0 хувилбар руу шинэчлэх бол дараах товч зааварын дагуу хийгээрэй.
1. Backup
Юуны өмнө одоо байгаа 4.0 серверийнхээ хэрэгцээт, чухал зүйлсээ хуулж, нөөцлөж авах хэрэгтэй болно. Таны сервер дээр ямар сервис ажилладагаас хамаараад /home, /var, /etc гэх мэт аль хэсгээ хадгалж авахаа та мэднэ бизээ.
2. Etch Update
4.0 хувилбарын шинэчлэлт, нөхөөсүүдийг татаж авч суулгана:# apt-get update
Ингээд хэрвээ шинэ кернел суусан бол системийг дахин ачаалана:
# apt-get upgrad# reboot
3. Backup /etc/apt/sources.list
4.0 хувилбарын repository файлыг нөөцлөж авна:
# cp /etc/apt/sources.list /etc/apt/sources.list.etch
Ингээд 5.0 хувилбарын repository хаягуудыг оруулна:
# vi /etc/apt/sources.list
# Main4. Upgrade Debian to from 4.0 to 5.0
deb http://ftp.ru.debian.org
/debian lenny main contrib non-free
deb-src http://ftp.ru.debian.org
/debian lenny main contrib non-free
# Security
deb http://security.debian.org/ lenny/updates main contrib non-free
deb-src http://security.debian.org/ lenny/updates main contrib non-free
Одоо package management tool-ыг шинэчлэх хэрэгтэй:
# aptitude update
# aptitude update apt aptitude
Ингээд шинэ хувилбарыг суулгаж эхлүүлнэ:# aptitude dist-upgrade
Энэ нь интернэтийн тань хурдаас шалтгаалж удаж магадгүй.5. Verify new system
Системийнхээ цөмийн хувилбарыг харах:
# uname -a
Гаралт нь:
Linux debian.localserv 2.6.26-1-amd64 #1 SMP Sun Mar 01 17:57:00 UTC 2009 x86_64 GNU/Linux
Дэбиан хувилбарыг шалгах:
# cat /etc/debian_version
Гаралт нь:5.0Лог файлуудыг шалгах:
# egrep -i 'err|warn' /var/log/dmesg
# egrep -i 'err|warn' /var/log/messages
# tail -f /var/log/dmesg
# tail -f /path/to/other/apps/log
Ажиллаж буй сервисүүд болон нээлттэй портуудыг харах:# netstat -tulpn
# rcconf
Firewall тохиргоог харах:
# iptables -L -n
# ip6tables -L -n
Ашигласан материал:
http://www.cyberciti.biz/tips/howto-upgrade-debian-linux-4etch-to-5lenny-server.html
Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)
2 Comments:
Сайн уу Эрхмээ
Чамаас нэг юм гуйе аа би Linux жоохон ухаж байгаа санаатай юм аа. Тэгтэл ерөнхий олголт байдаггүй ээ. Бүүр ор хоосон хүнийг бодвол учиртай MS-DOS дээр ажилладаг байсан болохоор command line -ийн талаар ойлголт бий л дээ. Ядаж л dir, cd, rmdir, mkdir нтрийг мэдээд байгайн. Ер нь бол Linux ийн талаар товчхон тайлбар хийгээд байнга хэрэглэгддэг командуудынх нь талаар зөвлөгөө өгч тус болооч гэх гэсэн юм аа. GUI дээр ажиллаж болох ч жоохон гүнзгий мэдэх гэсэн юмаа. Баярлалаа.
Linux Administration Handbook
гэж ном бий. Түүнийг нэг сайн уншчихсан байхад ер нь тэгээд учрийг нь ойлгочихно доо. Миний ширээний ном байгаа юм.
http://www.amazon.com/Linux-Administration-Handbook-Evi-Nemeth/dp/0130084662
http://www.net-security.org/review.php?id=175
Desktop дээрээ Ubuntu хэрэглэдэг бол дараах номыг аваад уншиж үзээрэй.
http://www.ubuntupocketguide.com/download/ubuntupocketguide-v1-1.zip
Post a Comment