Tuesday, February 22, 2011

GoGo eBook DRM protection stripped

Монгол Контент ХХК-ийн book.gogo.mn гээд ном хэвлэлийн онлайн худалдаа, түрээсийн анхны сайт гарсаныг та бүхэн мэдэх байх. 

Тэгвэл эднийх Adobe Digital Edtions технологийн талаар ганц хоёр мэдээлэл уншиж суутал энэ нь нууцлал, хамгаалалт маш тааруу эд болох нь тодорхой болов. 2009 оны 3 сард нэгэн reverse engineering blog энэ хамгаалалтыг эвдэж чадсан нь одоо хүртэл засагдаагүй байгааг өнөөдөр туршилтын нэг ном түрээслэж аваад, түүний DRM хамгаалалтыг хакедаж үзээд мэдлээ.

Уг блогоос бэлэн python script татаж аваад нууцлалыг тайлахад ердөө 5 минут ч болсонгүй.

Adobe Digital Editions дээр харагдах байдал:
Хамгаалалтыг хуулсны дараа ердийн PDF reader дээр харагдах байдал:
Гөгө админ, хөгжүүлэгчид үүнийг анхааралдаа авна биз ээ. Араас script kiddies орчихож магадгүй гэсэн үүднээс нарийн ширийн зүйлсийг нь бичилгүй орхилоо.


цааш унших...

Monday, February 21, 2011

Amazon Kindle3 мэргэжилтэний нүдээр


Өмнөх бичлэг дээр Киндлийг хэрэглээ талаас танилцуулсан бол энэ бичлэгт техник, технологи талаас нь сонирхоё.


Техникийн үзүүлэлт:
Дэлгэц:
Epson EINK controller, 600×800 px, 167 ppi resolution, 15cm diagonal, 19.1 × 13.5 cm, 4-level grayscale, Electronic paper, LCD side scroller. 

Үйлдлийн систем:
Linux (2.6.10 kernel) буюу тусгайлан засварлагдсан 2.6.10 цөм.

Процессор:
ARM төрлийн Freescale i. MX353 CPU

Санах Ой:
64Mb RAM, 4Gb SD flash storage, хэрэглэгчид 3Gb зай.

Батарей:
3.7V, 1530mAh lithium polymer, BA1001 model. 
2 цаг цэнэглээд утасгүй холболтгүй ашиглахад нэг сар хүртэл хэрэглэнэ.
Холболт:
EVDO/CDMA AnyDATA DTP-600W 3G GSM wireless modem, 
USB 2.0 port (mini-B connector),  
Atheros AR6102G 802.11bg WiFi chip
3.5 mm stereo headphone jack, built-in speaker, 
AC power adapter jack. 


Медиа формат:
Kindle (.azw), Plain text (.txt), Unprotected Mobipocket (.mobi, .prc), MP3 (.mp3), Audible (.aa).

Хэмжээ:     19.1 × 13.5 × 1.8 сантиметр

Жин:     292 грамм

Баталгаа: 1 жилийн баталгаат үйлчилгээ, 30 хоногийн дотор буцаах боломжтой.

Free Kindle Reading Apps
Android, iPhone/iPad, Blackberry, Phone 7, PC, Mac платформд зориулсан Киндл уншигч программууд нь үнэгүй. 
ТВ рекламыг нь сонирхвол:

Whispernet & whispersync help page:
Киндл төх-д ашиглаж буй амазон үүл технологитой холбоотой хэрэглэгчийн асуулт хариулт.

Kindle Development Kit (KDK):
SDK нь Java хэл дээр тулгуурлагдсан бөгөөд одоогоор бета хувилбар тул нийтэд ил болоогүй байна. Уг китийг ашиглаад англи-монгол толь бичиг, киндлийн интерфэйсыг монголоор орчуулж хөрвүүлэх гэх мэт зүйлсийг хийх боломжтой болж магадгүй. Гэхдээ амазоныхон юу төлөвлөж буй нь одоогоор тийм ч тодорхой бус л байна.

Kindle3 Teardown:
Киндлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг харах бол энд задлачихжээ.

Calibre - Kindle Management for Linux (unofficial)
Линукс хэрэглэгчдийн хувьд амазоноос албан ёсны хэрэгсэл гараагүй тул нээлттэй эх код бүхий Calibre программыг ашиглан ажиллах боломжтой ч яг албан ёсных биш болохоор алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс ч amazon.com дээрх вебхандалт бүхий "Manage your Kindle" хуудсыг ашиглаж ном, хэвлэлээ цэгцлэх нь найдвартай гэж зөвлөх байна.

Linux Source Codes for Amazon Kindle
Киндл нь тусгай Линукс (embedded Linux) төрлийн систем ба тиймээс ч уг техник дизайндаа зохицуулж амазоныхон өөрсдийн засвар өөрчлөлт хийсэн ба уг кодоо нээлттэйгээр байршуулжээ. Гэхдээ энэ нь зөвхөн Линукс системийн файлууд тул Kindle GUI, eReader app, Whispernet client гэх мэт амазоны өөрсдийн программуудын эх код нь байхгүй :P

За товчхондоо нэг ийм дүр зураг харагдана. Технологийн хувьд сөхөөд буй нь гол зорилго нь дэлхий дээр хэдийнэ 1 сая гаруй борлогдоод цаашид ч улам газар авч буй бүтээгдэхүүнийг бүтээсэн технологийг сонирхуулах байлаа. 
Cloud systems, embedded linux device, linux development, web application, ebook formats, drm protection, cross platform application гээд манайхан уул нь нэг их хол хоцорчихоогүй л байна даа :)

Гадны зүйлийг тахин шүтэх гэхээсээ илүү манайд цахим хэвлэл нийтлэл,  түгээлтийн ийм зах зээл, үндэсний брэнд бий болгох талаар дутагдалтай байгааг онцломоор байна. book.gogo.mn хэдийгээр энэ чиглэлээр бизнес үйл ажиллагаа явуулж байгаа нь сайшаалтай ч зарим нэг талаар учир дутагдалтай байгаа тал харагдана. Энэнээс үүдээд үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох талаар  санаа төрснөө дахин нэг нийтлэл болгон дэлгэрүүлж бичье.


цааш унших...

Цахим хэлбэрээр ном, хэвлэл унших шинэ технологи: Amazon Kindle 3

Сүүлийн үед ихээр яригдах болсон Ногоон технологи буюу байгаль орчинд ээлтэй технологийн нэг болох цахим ном хэвлэл уншигчийн зах зээл бас ихээхэн тэлж, ширүүн өрсөлдөөний талбарын нэг болох төлөвтэй.

Sony, Amazon, Nook, Apple гэсэн гигантууд энэ зах зээл дээр бүтээгдэхүүнээ аль хэдийнэ гаргасан ч манайд одоогоор төдийлэн дэлгэрч амжаагүй байна. (Гэхдээ book.gogo.mn энэ чиглэлд анхлан гарч ирж байгаа ч одоогоор цахим номын фонд, сангаа үүсгэх ажилдаа түлхүү анхаарч буй санагдана)

Мэдээллийн Технологийн салбарын хүний хувьд шинэ технологийг гарсан даруйд хэрэглэж турших сонирхолтой хэдий ч тэр бүр бүгдийг нь худалдан авах боломж миний өөрийн хувьд бага байсаар байна. (Гэхдээ энэ өвөл ажил, гэр хоёр маш ойртсон тул машины граш, түлшинд зарцуулж буй зардлаа хэмнэсний үр дүн бага сага зүйл худалдан авах төсөвтэй болж Amazon Kindle 3 wi-fi ebook reader төхөөрөмжийг захиалж авав.)

- Amazon Kindle 3G + Wi-Fi нь 189$
- Amazon Kindle Wi-Fi нь 139$  
гэсэн үнэтэйгээр amazon.com дээр bestseller #1 бүтээгдэхүүн болж байгаа ба монголд 3G сүлжээ ашиглан интернэтэд орох нь ашиглаж буй траффикаас хамаарч харьцангуй үнэтэйд орох тул Wi-Fi хувилбарыг 139$ + (10$ santis cargo shipping cost) = 149$ өртөгтэйгээр 2 сар гаруйн дараа гар дээр ирэв. (Сантис карго хариуцлага алдсан тал бий)
3rd generation буюу Kindle3 ойролцоогоор 1 сая гаруй хувь борлогдсон гэсэн мэдээллээс харахад хэр ирээдүйтэй зах зээл болох нь ойлгомжтой :)

Бүтээгдэхүүний товч танилцуулга:
E-Ink буюу цахим бэх: гэгдэж буй технологи нь LCD дэлгэц дээр текстийг яг л номны хуудас мэт харуулдаг тул ердийн LCD дэлгэц шиг өмнөөс гэрэлтэж нүдийг чилээдэггүй давуу талтай. Иймээс та ebook reader дээр ном уншихдаа нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэх болно. Товчоор хэлэхэд цаасан хэвлэмэл ном уншиж буйгаас бараг ялгаа үгүй.

Amazon Kindle худалдан авснаар та amazon.com дээр хэрэглэгчийн эрх нээн, түүнийгээ Киндлтэйгээ холбох (register) ба ингэснээр дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт болох amazon.com-оос дуртай ном, сонин, сэтгүүлийнхээ цахим хувилбар (soft copy/kindle edition)-г Киндл төхөөрөмж дээрээ (Wi-Fi or 3G) сүлжээ ашиглан татан авч унших боломжтой болно.

Өөрийн хуучин цахим хэвлэлээ ч унш:
Мөн та өөрт буй pdf, doc, txt гэх мэт форматтай цахим хэвлэлээ yourname@free.kindle.com, yourname@kindle.com гэсэн өөрийн имэйл хаяг руугаа attach хийн явуулахад таны Киндлд зориулан автоматаар хөрвүүлэн өгөх болно. Эхний мэйл нь үнэгүй хөрвүүлж өгдөг бол 2 дахь нь 10центийн төлбөртэйгээр хөрвүүлнэ. (Гэхдээ зарим pdf нь номны хуудсыг тэр чигээр нь зураг болгон оруулсан pdf форматтай байдаг ба энэ нь вектор текст руу хөрвүүлэгдэхгүй. Үүний тулд эхлээд OCR төрлийн хэрэгсэл ашиглан вектор текст бүхий pdf болгох хэрэгтэй.)
Халаасан дахь номын сан:
Киндл3 нь 3Gb байнгийн санах ойтой тул та бараг бүхэл бүтэн номын санг ч тэр чигээр нь багтаан авч явах боломжтой гэсэн үг юм. Мөн зарим Киндл хувилбар нь нэмэлт microSD санах ой дэмждэг нь ч байсан.
Wi-Fi / 3G сүлжээ ашиглан та ердийн веб хуудас үзэх боломжтой ба мөн Киндл рүүгээ mp3 файлаа хуулаад ном унших зуураа хөгжим сонсож болно. Гэхдээ чанга дуугарагч нь төдий л гоё сонсогддоггүй тул чихэвчээр сонсох нь илүү дээр.

Цаасан хэвлэлээс цахим хэвлэл рүү:
Amazon.com нь зохиолч, сонин сэтгүүл эрхлэгч, блог нийтлэлч нарт зориулан өөрсдийн бүтээлийн Kindle edition/soft copy хувилбарыг amazon.com дээр нийтлэх боломжийг олгож эхлэсэн ба мэдээж борлогдсон үнийн дүнгээс тодорхой хувийг шимтгэлд авна. Гэхдээ энэ нь манай монголын номын дэлгүүрийн хажууд хамаагүй бага санагдана. (Интерном гэхэд 20-c 30% шимтгэл авдаг байхаа?)

Гадаад хэвлэлийг гарсан дор нь уншина:
Мөн дэлхийн шилдэг сонин, сэтгүүл зэргийн Kindle edition буюу цахим хувилбарыг захиалан унших боломжтой. Жишээ нь өдөр тутмийн New York Times сонинг сарын 27.99$, USA today сонинг 23.4$ гэх мэт, тэгвэл 7 хоног тутмын Time сэтгүүлийг сарын 2.99$, Forbes 4.99/mo, Fortune 2.99/mo, PC Magazine 2.99$/mo гэх мэт үнээр захиалж болно.

Нэг худалдаж авсан бол хаана ч уншина:
Гэхдээ та заавал Amazon Kindle төхөөрөмж авалгүйгээр дээрх үйлчилгээг авах боломжтой. Android, Blackberry, iPhone, iPad, Phone 7 мобайль төхөөрөмж, Windows бүхий PC болон Apple Mac компьютерийн Amazon Kindle software суулгаад давхар ашиглаж болно. Жишээ нь Киндл уншигчаа гэртээ мартаад ирсэн байлаа гэхэд ажлынхаа PC дээрээ өнөөдрийн шинэ сонингоо гарчиглаж, уншиж буй номоо ч татаж авч болно. Өөрөөр хэлбэл amazon.com нь cloud technology ашигладаг тул таны киндл дээрх худалдан авсан ном, хэвлэлийн бүх хуулбар амазоны сервер дээр хадгалагддаг юм.


Амазон Киндлийг хэрэглэгчийн нүдээр харахад нэг иймэрхүү байна даа. :)


"Уншихаа боливол сэтгэхээ болино" гэдэг, монголчууд эргээд ном, хэвлэл уншиж эхлэж буй хэдий ч байгаль орчинд ээлтэйгээр цахим хэлбэрээр нийтлэх, түгээх, унших цаг их л ойрхон байна даа.


цааш унших...

Friday, February 11, 2011

Терминал дээр хогийн сав ашиглах жижиг зөвлөгөө

Анхлан суралцагчид хэрэгцээт файлаа санамсаргүй устгасныхаа дараа яаж сэргээх вэ гэж асууцгаадаг. ext3, ext4 файл систем дээр устгагдсан файл, хавтас сэргэхгүй!!!
Тиймээс энэ эрсдлийг багасгахын тулд энэ жижигхэн зөвлөгөө тус болж магад.

nano ~/.bashrc
гэх мэт дурын текст файл засварлагчаар энэ файлыг нээгээд доод хэсэгт дараах мөрийг нэм:

$alias trash="mv -t ~/.local/share/Trash/files --backup=t"

өөрөөр хэлбэл trash гэсэн шинэ комманд бий болгох ба энэ нь тухайн заагдсан файлуудыг шууд устгалгүйгээр хогийн сав руу зөөчихөж байгаа. Тиймээс санамсаргүй буруу файлаа устгасан бол буцааж сэргээхэд асуудалгүй. Файлаа бүр мөсөн устгах бол хогийн саваа нэг нягтлаж харчихаад хоослочиход л хангалттай.

Одоо бид шууд устгах файлаа бол rm file1 file2 гэх мэт хуучин аргаар устгах ба харин өдөр тутмын хэрэглээндээ trash file1 file2 гэх мэтээр шинэ дадалаа хэвшүүлэх хэрэгтэй.

Нэмэлт: Зарим хэрэглэгчид /bin/rm тушаалын нэрийг өөрчлөөд $alias rm="mv -t ~/.local/share/Trash/files --backup=t" гэж alias үүсгэсэн нь ч байдаг.

Дээр нь амьдрал ахуйдаа ч тэр хогийн сав хэрэглэж байгаарай. Намайг нэг удаа хогоо цаасанд боогоод халааслаад явж байсныг нэг танил маань яагаад шууд хаячихдаггүйг их л гайхаж байсан шүү, хогийн сав таарангуут хаях гэж аминдаа хичээж буй нь тэр юм. :) Манайхан дунд машины цонхоор ундааныхаа саваа, байрны цонхоор шилээ шидэх муухай хүмүүс их байдаг шүү!


цааш унших...

Wednesday, January 26, 2011

Web Developer Tools for Ubuntu

Веб хөгжүүлэгчдэд зориулсан дажгүй хэрэгсэл болох WDT суулган ашиглаж эхлэв. Суулгах зааврыг эндээс уншаарай.


цааш унших...

Tuesday, January 18, 2011

Та өөрөө Dropbox сервер хийж чадна

Сүүлийн үед Dropbox газар авч байх шиг байна. Мэдээгүй хүмүүст товч тайлбарлахад өөрийн файлаа нэтэд хадгалаад, хүссэн үедээ гар утас, компьютераасаа гэрээсээ, ажлаасаа хандаж ажиллах file share гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл онлайн файл банк :D
Гэхдээ Dropbox үнэгүй 2Gb зай олгоод нэмэлт талбар хэрэгтэй бол худалдаж авдаг тул манайхан хэрэглэхэд бас хэцүү.
Тэгвэл та нээлттэй эх (linux, openssh-server, rsync, inotify, lsyncd) ашиглаад үүнтэй адил онлайн үйлчилгээг өөрөө ч хийж чадна. Эндээс уншаарай, орчуулах гэснээ түвэгшээв :D Dropbox шиг болгоё гэвэл багахан GUI программ, хэрэглэгч төлбөрийн веб систем хийж холбох болно. Амжилт!


цааш унших...

Tuesday, January 04, 2011

Mastering PHP: Mail functions

Веб хөгжүүлэгчдийн өдөр тутам ашигладаг техникүүд дотор мэйлтэй холбоотой ажиллагаа яах аргагүй чухалд орно. Үүнийг интернэт программчлалын хамгийн түгээмэл хэлний нэг болох PHP дээр хэрэгжүүлсэн хэд хэдэн бэлэн санг ашиглан хэрэгжүүлье:

1. Imap, POP3 серверээс мэйл унших
 Эхлээд мэдээж мэйлтэй ажиллах нэмэлт санг суулгах хэрэгтэй. Үбүнтү систем дээр 

sudo apt-get install php5-imap  php5-cli 
гээд суулгачихна.


Олон файлд дахин дахин имэйл хаяг, нууц үг хийхгүй нь тулд config.inc.php файл үүсгэчихье:
config.inc.php file code:

< ?
$_mail_addr = 'your@gmail.com';
$_mail_pass = 'your_gmail_pass';
$_mail_in_serv = 'imap.googlemail.com';
$_mail_out_serv = 'smtp.googlemail.com';
$_to_address = 'test@gmail.com';
?>


Уг php5-imap нэмэлт дэхь стандарт мэйл функцээр серверээс имэйл уншиж үзэе:
read_gmail_basic.php file code:
< ? 
require('config.inc.php');
$mbox = imap_open("{".$_mail_in_serv.":993/imap/ssl/novalidate-cert}", $_mail_addr, $_mail_pass);

echo "\r\n imap error: ", imap_last_error(), "\r\n\r\n";

echo "Mailboxes\n";

$folders = imap_listmailbox($mbox, "{".$_mail_in_serv.":993}", "*");
if ($folders == false) {
    echo "Call failed
\n";
} else {
    foreach ($folders as $val) {
        echo $val . "
\n";
    }
}
echo "headers in Inbox\n";
$headers = imap_headers($mbox);
if ($headers == false) {
    echo "Call failed
\n";
} else {
    foreach ($headers as $val) {
        echo $val . "
\n";
    }
}
imap_close($mbox);
?>

Дээрх код нь мэйл доторх хавтасуудыг харуулаад, Inbox доторх бүх мэйлүүдийн толгойг хэвлэж харуулна. Хэрвээ уг мэйл хаягт их олон мэйл байгаа бол бүгдийг нь хэвлэх нь байна, тийм болохоор имэйлүүдээс шүүж, ялгаж авах хэрэгцээний үүднээс дараах жижиг классыг ашиглаж үзье:


2. Imap, POP3 серверээс мэйл шүүж унших
MailParser class эндээс татаж авна. Ингээд дахиад gmail хаягаасаа нээгээгүй буюу шинэ мэйлүүдээ уншаад үзье: 

read_gmail_filter.php
< ?
require('config.inc.php');
require_once(dirname(__FILE__) . '/MailParser.php');

$obj = new MailParser("{".$_mail_in_serv.":993/imap/ssl/novalidate-cert}", $_mail_addr, $_mail_pass);

//$obj->pasrseMessagesByRecDate('01-03-2011');

//$obj->pasrseMessagesByFromAddress('abc.xyz@gmail.com', true);
//$obj->pasrseMessagesBySubject('test4');
$obj->pasrseUnreadMessages();
//$obj->pasrseMessageById(4, true);

// Getting result
$result = $obj->getResult();

// Retrieving the message information from $result
foreach($result as $msg) {
    
    $palinText        = $msg['plainBody'];
    $html            = $msg['htmlBody'];
    $header            = $msg['headers'];
    $attachments    = $msg['attachments'];

    //print_r($palinText);
    //print_r($html);
    print_r($header);
}
?>

Дээрх код доторхи pasrseMessagesByRecDate, pasrseMessagesByFromAddress, pasrseMessagesBySubject гэх мэт хайлт хийх функцүүдээс аль тохиромжтойгоо ашиглаарай.
Гэхдээ их олон имэйл дотроос хайлт хийхэд бага зэрэг удаж байгаа тал ажиглагдсан.

3. SMTP SSL/TSL сервер ашиглаж мэйл илгээх
Мэйл функц дотроос хамгийн их ашигладаг нь мэдээж мэйл илгээх хэсэг. Гэхдээ php generated mail илгээхэд ихэвчлэн spam box, junk folder руу орчихоод байдаг шүү дээ. Тэгвэл жинхэнэ (valid mail address) ашиглавал ингэхгүй. PHPMailer гээд бас л түгээмэл ашигладаг класс ашиглая. Эндээс татаж аваарай. Энэ жишээнд v5.1 хувилбарыг ашиглав.

send_gmail.php file code:
< ?
require('config.inc.php');
error_reporting(E_STRICT);
date_default_timezone_set('Asia/Ulaanbaatar');
require_once('class.phpmailer.php');

$mail             = new PHPMailer();
$body             = 'test body'; 
$body             = eregi_replace("[\]",'',$body);
$mail->IsSMTP();
$mail->Host       = "mail.yourdomain.com";
$mail->SMTPDebug  = 2;              
$mail->SMTPAuth   = true;            
$mail->SMTPSecure = "ssl";           
$mail->Host       = $_mail_out_serv;
$mail->Port       = 465;          
$mail->Username   = $_mail_addr;
$mail->Password   = $_mail_pass;
$mail->SetFrom($_mail_addr, 'Your name');
$mail->Subject    = "Test Subject via smtp (Gmail), basic";
$mail->AltBody    = "To view the message, please use an HTML compatible email viewer!";
$mail->MsgHTML($body);
$mail->AddAddress($_mail_to_addr, "First last");

if(!$mail->Send()) {
  echo "Mailer Error: " . $mail->ErrorInfo;
} else {
  echo "Message sent!";
}
?>

За ингээд боллоо доо! :) Гэхдээ ингэж сурчихаад спам илгээгээд, зар тараагаад байв даа гэсэн :D Сүүлийн үед мэйлээ нээх тоолонд 1-2 зар сурталчилгаа бүхий мэйл бол найдвартай байх болсон шүү, spam гэж мэдээлж л орхидог


цааш унших...

Friday, December 31, 2010

Happy New Year!! 2011 - Linux era is coming

За бүх Мэдээлэл Холбооны Технологийн салбарынхандаа болон Нээлттэй Эх хөгжүүлэгч, дэмжигч нарт гарч буй 2011 оны мэндийг хүргэе!

Гарч буй энэ 2011 онд Линукс системийн томоохон хөгжил дэвшлийн он байх болноо "гээд байгаа"... Тиймээс мэдээж оцон шувуу бүхий логогоо мэндчилгээндээ сонгон авлаа :)



цааш унших...

Tuesday, December 28, 2010

DIY Drones: ArduCopter - Arduino

Хэрвээ та Нээлттэй Эх бүхий ПХ хөгжүүлэлт сонирхдог ба мөн нисэх загвар болон техник модель загварчлал, инженерчлэлийг сонирхдог бол дараах төсөл "хорхойг" тань хөдөлгөх нь гарцаагүй. 2005 онд анх италийн оюутан хөгжүүлж эхлэсэн Arduino нээлттэй эх бүхий платформ, эх хавтанг зэргийг ашиглаж нисэх загвар/техникийг бүтээж мөн л уг Arducopter төслийн эх кодыг нээлттэйгээр хөгжүүлж байна.

Бэлэн тоглоом, эцсийн бүтээгдэхүүн худалдан авч зугацаах биш хийж бүтээсэн технологиос нь суралцаж, өөрийгөө хөгжүүлж, техник сэтгэлгээгээ баяжуулж, цаашлаад өөрийн гэсэн шинэ санаа, шийдэл олж баяжуулж байж жинхэнэ хөгжүүлэгч, инженер болно.

Манай мэдээллийн технологийн салбарт, их дээд сургуулийн диплом курсын ажлууд гээд эрдэм шинжилгээний бүтээл, төслүүдэд иймэрхүү инженерчлэлийн ажлууд ховор байдаг. Ганц робокон тэмцээн л байгаа нь хангалтгүй санагддаг юм. 

Arducopter төслийн веб хуудас: http://code.google.com/p/arducopter/
Ardiuno төслийн веб хуудас: http://www.arduino.cc/
DIY Drones Community  веб хуудас: http://diydrones.ning.com



Arducopter бүтээхэд хэрэгтэй техник, төхөөрөмжүүд ~500$ болох бололтой. Манайхан энэ байтугай үнэтэй смартфоноор гангарцгаадаг гэхэд харьцангуй гайгүй үнэ биш үү? :)

4н сэнс бүхий нисдэг тэргийн Arducopter NG rc2 загварын нисч буй бичлэг:




цааш унших...

Monday, December 20, 2010

PPTP VPN сервер рүү холбогдох нь

Өмнөх бичлэгт PPTPd VPN сервер суулгаж тохируулах, мөн Windows XP/7 систем бүхий хэрэглэгчид уг vpn сүлжээнд хэрхэн холбогдох тухай бичсэн.

Энэ удаад Линукс болон тэр дундаа Debian/Ubuntu системээс хэрхэн холбогдох талаар товч заавар бичье.

1. Network Manager ашиглан холбогдох
GUI буюу график интерфэйстэй Desktop системээс холбогдох тун амархан.
Network Manager -> "Edit Connections..." -> "VPN" tab -> Add
Дараах цонх гарч ирэх ба дараах байдлаар холбогдох серверийн хаяг, нэр нууц үг зэргийг бичиж өгнө:

 Advanced... товчийг дараад гарч ирэх цонхны "Use Point-to-Point encryption (MPPE)" сонголтыг идэвхжүүлээд ОК дарна:

Apply дарснаар шинэ vpn холболтын тохиргоог хадгална. Одоо network manager дэхь VPN Connections хэсгээс сонгоод холбогдоно.

2. Command Line дээрээс холбогдох
non-GUI / график интерфэйсгүй систем буюу ихэвчлэн сервер дээрээс болон ер нь тушаалын мөр дээрээс холболтын тохиргоог хийх бол бүр ч хялбархан :)
Үүний тулд Linux, *BSD системүүдийг дэмждэг pptp-linux гэсэн pptp client суулгана:

$sudo apt-get install pptp-linux


Холболтын тохиргоог хийх:


$sudo pptpsetup --create connection_name --server server_ip --username pptp_user --password pptp_pass --encrypt --start


Манай жишээ нь дээр бол:
$sudo pptpsetup --create local_office_vpn --server 192.168.2.1 --username bold --password pass2 --encrypt --start

Холбогдох: $sudo pon local_office_vpn
Холболтыг салгах: $sudo poff local_office_vpn

Ашигласан эх сурвалж:
http://pptpclient.sourceforge.net/


цааш унших...

Unix and Linux System Administration Handbook 4nd Edition

*nix систем хэрэглэгчдийн гарын авлага болох USAH, LAH гэсэн цувралуудыг өмнө энд танилцуулж байсан билээ. Тэгвэл саяхан уг 2 цувралыг шинэчлэж, нэгтгээд нэг ном болгосныг www.admin.com сайт дээр борлуулж эхлэжээ.


Уг шинэ 4 дэх шинэчлэсэн хувилбарт Линукс системүүдээс Ubuntu® Linux, openSUSE® Linux, RedHat® Enterprise Linux® орсон бол Юникс системүүдээс Oracle America® Solaris™, HP HP-UX®, IBM AIX® системүүдийг төлөөлүүлэн оруулсан байна.


Уг номыг хэвлэмэл хэлбэрээр нь Amazon.com онлайн дэлгүүрээс ~30$ худалдан авах боломжтой. Мөн хэрвээ та Amazon Kindle хэрэглэдэг бол цахим хэлбэрээр нь илүү хямдаар ч уншиж чадна.


цааш унших...

Sunday, December 19, 2010

Линукс систем дээр PPTP ашиглах нь

Point-to-Point Tunneling Protocol буюу хамгийн энгийн VPN сүлжээний жишээг саяхан нэг жижиг албан газарт хэрэгжүүлснийгээ товч бичье. Ихэнхи жижиг дунд байгууллагад байнга тохиолддог асуудал тул санаа авах хүмүүст бага ч гэсэн хэрэг болж юуны магад :P

Манай нэг найзын албан газар 10 орчим ажилтантай, citinet ээс 1Мбайт гадаад урсгал авдаг юм байна. Захирал нь МТ инженертээ хэрэглэгч тус бүр дээр ажил үүргийн хуваариас нь шалтгаалж интернэт хурдыг нь тодорхой ялгаатайгаар хязгаарлах, yahoo messenger, torrent, adult sites traffic зэргийг хаах үүрэг өгчээ. Тэгээд хүн бүр тус бүртээ интернэтэд холбогдох өөр өөрсдийн нууц үгтэй байвал зүгээр байна гэж.

Мэдээж танилын шугмаар хийж өгч (өөртөө туршлага нэмж буй тул) байгаа тул нэг их цаг зарахгүй, мөн дээрх шаардлагад нийцэхүйц шийдэл бодож олсон нь PPTP холболт үүсгэн, интернэт гарц руу нь NAT хийгээд, EasyShape/MasterShaper гэсэн үнэгүй, жижиг авсаархан bandwidth shaper хэрэгсэл тохируулж өгөх байв.

PPTP холболтыг зөвхөн linux router буюу дотоод сервер хоорондох холболтонд ашиглаж байгаа тул нууцлал муутай тал нь асуудал үүсгэхгүй гэж үзэв.

1. Ubuntu Maverick 32bit сервер хэдхэн минутын дотор суулгав.
2. DHCP сервер, мөн citinet руу холбогдох pppoe холболтыг тохируулав.
Энд ppp0 интерфэйс нь интернэт руу гарсан гадаад гарц, eth0 интерфэйс дээр 192.168.1.0/24 сүлжээний хаяг тавьж дотоод хэрэглэгчдэд DHCP-ээр автоматаар хаяг түгээнэ. Тухайн router linux серверт мэдээж 192.168.1.1/24 хаяг тавина.
3. PPTP сервер суулгаж, тохируулах ёстой. Уг сүлжээний хаягийг 192.168.2.0/24 гэж авав. :))

a. PPTP  суулгах: # apt-get install pptpd
b. PPTP дээр тохируулах, хэрэглэгч нэмэх:
/etc/ppp/chap-secrets файл дотор дараах байдлаар хэрэглэгчдийг тодорхойлно:

bat    pptpd    pass2    192.168.2.200
bold    pptpd    pass2    192.168.2.201
     
гэх мэт.

сүлжээний хаяглалт болон dns nameserver хаягуудыг:
/etc/pptpd.conf файл дотор дараах мөрийг нээгээд (uncomment), тохирох хаяглалтаар солино:

localip 192.168.2.1
remoteip 192.168.2.2-238,192.168.2.245

Энд localip 192.168.2.1 гэдэг нь мэдээж linux router серверийн өөрийнх нь авах хаяг.

/etc/ppp/options файлыг нээгээд nameserver хаягуудыг тодорхойлохын тулд дараах мөрийг нээгээд, тохирох dns серверүүдийн хаягаа бичнэ:
ms-dns 202.72.241.4
ms-dns 202.72.241.10

Ингээд эцэст нь pptpd сервисыг дахин ачаална:
#/etc/init.d/pptpd restart

4. ppp0 -> ppp1 хооронд NAT (Network Address Translation) хийнэ.
touch ~/my_nat.sh гэж файл үүсгээд NAT хийх дараах мөрүүдийг нэмье:

#!/bin/sh
echo 1 > /proc/sys/net/ipv4/ip_forward
/sbin/iptables -t nat -A POSTROUTING -o ppp0 -j MASQUERADE
/sbin/iptables -A FORWARD -i ppp0 -o ppp1 -m state --state RELATED,ESTABLISHED -j ACCEPT
/sbin/iptables -A FORWARD -i ppp1 -o ppp0 -j ACCEPT

Энд ppp1 интерфэйс маань уг pptp vpn холболтынх ба ppp0 нь citinet холболтын интерфэйс.

5. Windows системийн хэрэглэгч дээр pptp холболт тохируулах

Windows XP:
"Create New Connection" -> "Connect to the Network at my Workplace" -> "Virtual Private Network connection" -> Гарч ирэх цонх дээр PPTP сервер хаяг буюу манай тохиолдолд 192.168.2.1 хаягыг зааж өгөөд мөн хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна (bat, bold)

Нэмэлт:
VPN холболтын authentication дээр дараах өөрчлөлтийг хийх шаардлага гарах байх, жишээ зургаас харна уу:


Windows 7:
"Network and Sharing Center" -> "Set up a new connection or network" -> "Connect to a workplace" -> "Use my Internet Connection (VPN)" -> Гарч ирэх цонх дээр PPTP сервер хаяг буюу манай тохиолдолд 192.168.2.1 хаягыг зааж өгөөд мөн хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна (bat, bold)

За ингээд ажилтан бүр өөр өөрийн нэр нууц үг ашиглаж интернэтад холбогдохо бэлэн боллоо. Цөөн тооны хэрэглэгчид учир тус байгууллагын МТ хариуцсан ажилтанд RADIUS сервертэй ажиллах нь нүсэрдэнэ гэж үзсэн. Үүний дараа хэрэглэгч бүрийн bandwidth хэрхэн хязгаарлах тухай үргэлжлүүлье. :)


цааш унших...

Thursday, November 25, 2010

Interactive map of GNU/Linux OS and FOSS

Мөн түрүүчийн адил Линукс ГНУ хэрэгсэл, ПХ агуулсан интерактив зураг


Эх сурвалж: http://www.makelinux.net/system/ 
http://www.makelinux.net/system/new


цааш унших...

Линукс цөмийн интерактив зураг


Нээлттэй Эх бүхий ПХ хөгжүүлэгч, Линукс сонирхогч, суралцагч нарт уг системийн цөмийн бүтцийг харуулсан нэгэн сонирхолтой төслийг танилцуулая. Цөмийн бүтцийг үндсэн функцууд, санах ой, процесс, модуль гээд их ойлгомжтой, эвтэйхнээр харуулсан энэ зургийг томруулж, жижигсгэж харах боломжтой ба тухайн хэсгийн холбоосоор дамжин холбогдох мэдээллийг унших болно.


Эх сурвалж: http://www.makelinux.net/kernel_map


цааш унших...

Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?


цааш унших...

Wednesday, November 03, 2010

Twitter Robot written in PHP5, OAuth API

Зүгээр суухаар зүлгэж суу гэж, өмнө twitter OAuth API бүрэн ашиглаж дуусаагүй байснаа сая дуусгаж санаа амарав.



Жиргээ гэдэг зүйл шинээр гарснаар бидний амьдралын хэвшилд бас л нэг шинэ зүйл нэмсэн. Хүнд хэрэгтэй ямар мэдээллийг автоматаар илгээдэг байх тухай бодсоны эцэст Монгол Банк болон бусад банкнуудын ханшын мэдээллийг илгээдэг робот бичихээр шийдэв. 20 минут хүрэхгүй хугацаанд хийж дуусгав.

Ажиллагааны үндсэн зарчим нь Twitter дээр шинэ хэрэглэгч үүсгээд, OAuth API ашиглах application шинээр бүртгүүлж хандах эрхээ авсны дараа, mongolbank.mn албан ёсны вебсайтаас нь ханшын мэдээллийг нь хүлээн авч боловсруулаад, 140 тэмдэгтэндээ багтаан жиргээ болгон эмхтгээд, өглөө бүр 9 цагт илгээж байхаар тохируулав.

Ашигласан хэрэгсэл, класс:
SimpleHTMLDOM parser PHP class, TwitterOAuth PHP class, PHP5 twitter app дээр бичих заавар


цааш унших...

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?


Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.

140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Email (Yahoo, Hotmail, Gmail):
Интернэттэй анх танилцсан хэн бүхэн цахим шуудангийн хаяг нээж эхэлцгээгээд зайнаас харилцаж эхэлцгээсэн. Гэхдээ нөгөө хүн огт бичихгүй таг болчихвол яах ч арга байхгүй, мөн шууд харилцаа үүсгэж чаддагүй талтай. Гэхдээ одоо ч энэ имэйл идэвхтэйгээр хэрэглэгддэг боловч гол төлөв албан хэргийн шугмаар харилцахад ашиглаж байгаа, учир нь ирсэн, илгээсэн бүх имэйл архив үүсгэдэг тул сүүлд эргэн сөхөж харахад маш тохиромжтой байдаг.

Chat, IRC chat:
90 оны эхэн болон дунд үед ихээхэн дэлгэрч байсан чат буюу чалчих хэрэгсэл нь channel буюу тодорхой нэр, бүлгээр төрөлжсөн нийтийн сувгууд руу хүмүүс нэвтрэн орж бүгдэд ил public болон хувийн private хэлбэрээр текстээр чалчдаг байсан хэлбэр. Алдарт mIRC болон Ганболд (g0mb0) ахын хийсэн java applet бүхий monstudnet.mn санаж байна уу. Хэхэ, тухайн үедээ л мода болж байв. Зүйрлэвэл том зааланд (public chat room) баахан хүмүүс орж гаран ам булаалдан ярина. VIP өрөөнүүдэд (private chat room) зарим нь хувийн яриа өрнүүлнэ. Админ гээд цагдаа маягийн нөхдүүд (admin, operator) дүрэм журам зөрчсөн хүмүүсийг хөөж гаргана (kick, ban). Чатаас найз нөхөдтэй болдог байсан ч nickname сольчиход л түүнийг олохгүй ба урт удаан хугацааны харилцаа үүсгэх талаар тааруу байжээ.

Forum (Asuult Forum):
Хэлэлцүүлэг гэж оновчтой монгол нэртэй болсон энэ хэлбэр нь сэдэв сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг, чат, блог, мэдээ, зураг, линк, файл гэх мэт бүхий л мэдээллийн хэлбэрээр хүмүүс харилцах шинэ хэлбэр болсон. Өмнөх хэлэлцүүлэгүүд архив үүсгэн явах нь давуу тал мэт боловч тэдгээр нь хэт их болоод ирэхээр хэрэгцээт мэдээллийг олж авах, хооронд нь эрэмбэлэхэд түвэгтэй болж ирсэн. Гэхдээ өнөө хэр идэвхтэй ашиглагдаж буй харилцааны хэлбэр байсаар л.

Messenger (Yahoo Messenger, Google Talk):
2000 оны эхэн үеэс гарч ирсэн илүү дэвшилтэт хэлбэр. Учир нь имэйл хаяг дээр тулгуурлан найз нөхдийн холбоог үүсгэх болох ба энэ нь урт удаан буюу үл тасрах шууд харилцааг үүсгэн чадсан нь одоо ч хэрэглээнээс гараагүйгээс илт. Харин ч телефон буюу voice call, сүүлийн үед дүрст дуудлага буюу video call/conference хийх зэрэг улам бүр сайжиран тэлж байгаа. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд харилцааг үүсгэдэг нь жиргээ гарч ирснээр сул тал болж хувирч байх шив дээ.

User Groups (Yahoo Group, Google Group)
Ажиглаад байхад харилцааны хэлбэр илүү л community буюу харилцааг илүү ойртуулах, хялбаршуулах тал руу л хөгжиж ирж. Имэйл дээр тулгуурлан тодорхой нэгэн ашиг сонирхол, үзэл бодол адил хүмүүс тухайн ашиг сонирхолын хүрээнд харилцаа үүсгэж эхлэсэн. Жишээ нь марк цуглуулагчид, автомашин сонирхогчид, линукс хэрэглэгчид гэх мэт. Имэйлээр харилцаа явагдах бөгөөд түүнд бүлгийн хэрэглэгчид мөн имэйлээр хариулдаг, гэхдээ бүгдэд уг мэдээлэл мөн имэйлээр очдог. Одоо ч бас идэвхтэй хэрэглэж байгаа хэлбэр. Үүнтэй адил news group гэж интернэт анх үүсч байхад харилцааны хэлбэр байсныг санаж байна уу? comp.os.linux гэж Линукс мэдээний бүлэг байсан шүү дээ.

Social Media (hi5, facebook, ...)
Web 2.0 гарч ирсэн, үүнтэй зэрэгцэн илүү дэвшилтэт одоогийн олон нийтийн вебүүд ар араасаа гарч ирцгээсэн. Найз нөхдийн хүрээ үүсгэхийн хажуугаар өөрийн профайл буюу имиджээ илүү тодотгож тухайн хэрэглэгч нүүр хуудасаа чимж өгөх боломжтой болж эхлэсэн. Хуудасны дизайн, дуу, фото зураг, нийтлэл, линк гэх мэт зүйлсээр өөрийгөө тодорхойлж мөн тэдгээрийг найз нөхөддөө хялбар хуваалцдаг нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд яв цав нийсэн, илүү орчин үеийн хэрэглээ болж эхлэсэн. Тухайн найзын, хүний профайл хуудас руу орсноор түүний тухай мэдээллийг хялбархнаар олж чадна.

Web log, Blog (Blogger, Wordpress)
Мөн Web 2.0 интернэт хэрэглээ, хандлагад олон дэвшил авчирсны нэг нь веб тэмдэглэл юм. Энэ тухай ихэнхи хэрэглэгчид мэдэх болов уу. Товчхон дурдахад, мэдээллийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид түгээх нь учир дутагдалтай ба тэр дундаа нарийн мэргэжлийн мэдээллийг зөвхөн тухайн мэргэжлийн хүн илүү илэрхийлж олон нийтэд хүргэж чадна. Мөн иргэний сэтгүүлзүй гэдэг ухагдахуун хүчтэй гарч ирсэн шүү дээ. Иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг харуулж чадсан, интернэт бол мэдээллийг дамжуулах томоохон суваг болж эхэлсэн. Ерөнхийдөө блог гэхээр мэдээлэл тэмдэглэл, ер нь л цахим нийтлэл гэсэн дүр зураг бууна.

Microblog, Twitter (Жиргээ)
140 тэмдэгтээс тогтсон бичил блог. Үүнд багтааж мэдээ мэдээлэл түгээх, найзууд хоорондоо чалчих, тодорхой сэдвийн дагуу маргалдах мэтгэлцэх, олны танил алдартнууд фэнүүд дэмжигчидтэйгээ шууд харилцах, маркетинг хийх гэх мэт олон л хэлбэрээр харилцах болсон шинэ харилцааны төрөл загвар юм. Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...


цааш унших...

Tuesday, November 02, 2010

Монголд анхны IPTV оператор мэндэлжээ


За өнөөдөр "халуурснаараа" хэдэн блог нийтлэл бичээд "хадуурчихья". Шинэ ажлын босс дараачийн ажлаа өгөх арай болоогүй байгаа тул хэсэг зав гарчихлаа. 
MCSCom, Unitel, Skynetworks гээд томчууд нийлж ноднин IPTV хоёр лиценз гаргасны нэгийг нь авсан нь одоо Univsion гээд учир битүүлэг реклам ТВээр цацагдаж эхлэснээр та гадарлаж байгаа байх.

IPTV буюу Internet Protocol Television гэж юу вэ?
Wikipedia дээрх тодорхойлолт: IPTV is defined as multimedia services such as television/video/audio/text/graphics/data delivered over IP based networks managed to provide the required level of quality of service and experience, security, interactivity and reliability.
IP протокол бүхий сүлжээгээр дуу, дүрс болон бусад мультимедиа мэдээллийг дамжуулах технологийг хэлж байгаа. IPTV+VoIP+Internet Data үйлчилгээг хамтад нь хүргэж байгааг Triple-Play service гэж нэрлэдэг. Энэ бүхэн нь тийм ч огт мэдэхгүй шинэ зүйл биш бөгөөд тухайн оператор өөрийн мэдлийн өндөр хурдын хаалттай IP сүлжээгээр эдгээр төрлийн үйлчилгээг хамтат нь нэгдтгэж хүргэж буйгаараа л монголд өнөөдөр шинэ үйлчилгээнд тооцогдож байгаа биз ээ.
IPTV - (BBC Live channel, P2P TV ..)
VoD - (Hulu, Vimeo, Vudu, Youtube ..)
VoIP - (Skype, Yahoo Voice, Gtalk Voice ..) гээд интернэтээр дамжуулан хэн ч авах боломжтой ижил төрлийн үйлчилгээнүүдийг та мэднэ, хэрэглэдэг.

Давуу талууд юу вэ?
1рт дуу, дүрсний чанар. 42 инч гэх мэт том дэлгэцтэй зурагттай бол өнөөгийн ТВүүд ямар хөгийн муу дуу, дүрстэй гардагийг бид мэднэ. Зарим сувгууд моно буюу дан ганц L, R сувгийн аль нэгээр хааяа цацаж байдгийг чихэвч зүүхэд л мэдэх боломжтой. Тэгвэл гадаадын HD сувгуудыг үзэх боломжтой. Гэхдээ Монголын одоогийн ТВ бүгд SD чанартайгаар нэвтрүүлгээ цацдаг. (NewMongol суваг HD гэх боловч яг цацахдаа SD хэлбэрээр цацдаг байхаа?) Тиймээс ихэнхи SD зурагттай үзэгчдийн хувьд одоогийн аналог катв операторуудаас нэг их ялгараад байх зүйл бараг алга.

2рт VoD (Unicast stream). Video-on-Demand буюу IPTV үйчилгээний төвийн стрийм сервер дээрээс төлбөртэй кино, контент үзэх. HD-DVD, BlueRay диск тоглуулагчаас кино үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг билээ. Уламжлалт операторуудаас илүү гарах зүйл нь энэ two-way connection буюу VoD үйлчилгээгээр HD, BlueRay чанар бүхий кино, үзвэр үзэх л зүйл байгаа. Ямархуу төлбөртэй, үнэ ханштай байх талаар мэдээлэл одоогоор алга. Ихэнхи кино сонирхогчид bit torrent-оос dvdrip, blueray rip бичлэг татаж аваад laptop, HDMI холболтоор LCD TV рүүгээ залгаад үзчихдэг тул хэр борлогдохыг бүү мэд.

3рт 50-с олон суваг, HD channels (Multicast stream). Аналог катв операторууд үсрээд л 50 хүртэл SD суваг дамжуулдаг. Гэхдээ тэд SD форматаа сайжруулаад HD чанартай модуляторуудаар солиход асуудал ондоогоор эргэх болов уу. IPTV оператор IP сүлжээгээр multicast ашиглан дамжуулж буй тул үүнээс олон ТВ сувгийг дамжуулах боломжтой. HD чанартайгаар гоё гоё сувгууд гардаг бол гоё л доо. Тэр дундаа Supervision-c бусад катвээр олигтой гадаад суваг бараг байхгүй гэхэд болно.

4рт VAS, 3rd party applications. IPTV үзэхийн тулд STB (set-top box) авах хэрэгтэй. STB нь ихэнхдээ Intel Atom, ARM процессортой 8, 16bit архитектур бүхий embedded system ба ҮС нь ихэнхидээ алдарт linux байгаа. 32 битийн STB мэдээж бий. Өөрөөр хэлбэл STB нь компьютер тул түүн дээр программ хангамж суулгах боломжтой юм. IPTV Menu (ТВгээ асаагаад Video Input горимд орж STB руу шилжихэд асдаг цэс) дотроос эдгээр нэмэлт ПХ руу орох ба Games, Internet, Billing, T-Bank, T-Shop, T-Commerce, Live CCTV гээд ер юу ч байж болно. Гагцхүү тухайн оператор эдгээр ПХ бүтээсэн эсэх, эсвэл түүний API гарган 3дагч этгээдүүдэд хуваалцсан эсэхээс хамаарах биз ээ.

5рт Triple-play (VoIP + Internet). Тухайн оператор triple-play үйлчилгээг хамтад нь санал болгож буй бол гэртээ IP Phone, Internet connection зэргийг хамтад нь нэг л компаниас авчих боломжтой. Гэхдээ сүүлийн үед гэрийн суурин утас гэдэг зүйл яг үнэндээ байр сууриа үүрэн холбоо болон интернэт ярианы технологи (skype)-д тавьж өгч байгаа хойно, заавал авах шаардлагагүй л дээ.

цаашлавал (PVR, Picture-in-Picture, Live channel Pause, Re-play) гэх мэт олон давуу талууд бол бий. Тухайн оператор яг аль аль үйлчилгээг санал болгож байгаа нь одоогоор тодорхойгүй л байна. :)

Дутагдалтай талууд:
Суваг хоорондын шилжилт удаан. Стрийм үзэж байгаа учраас удирдлага дарагдах зуур сувгууд солигддоггүй, тодорхой хэсэг хүлээгддэг нь энэ технологийг нилээд том дутагдал байсан (одоо шийдэгдээд сайжирсан ч байж болох).

IP шугам тасарвал бүгд тасарна. Бүх дамжуулалт IP сүлжээгээр явж байгаа тул сүлжээ тасрахад утас, интернэт, ТВ сувгууд бүгд тасалдана.

Хэт нэг газраас хараат байдал. Манайхан болсон хойно үйлчилгээний төлбөрөө төлөлгүй хэсэг "луу унжлаа" гэхэд утас ч үгүй, интернэт ч үгүй, одоо бүүр зурагт ч үгүй болохнээ, хаха. Гэхдээ мэдээж үйлчилгээг гаргаж буй маркетингийнхэн нь урьдчилсан болон дараах төлбөрт гээд баахан карт гаргах байлгүй.

Эцэст нь хэлэхэд УБд шинэ үйлчилгээ нэгээр нэмэгдэх нь үзэгчид арай цэвэрхэн гоё тод дүрстэйгээр ТВ үздэг болох нь, сайн хэрэг. Гэхдээ л нэг хэсэг IPTV is future of TV гэж байсан бол одоо бол үгүй юм. Миний бодлоор ТВ-ийн ирээдүй бол техникийн шинэчлэл, дамжуулах технологийн шинэчлэл зөвхөн биш. ТВ ирээдүйг Гүүгл зарласан, ТВ ирээдүй  гэжзөвхөн цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гарт төлвөрөхдөө бус хэн бүхэнд нээлттэй Интернэтээр дамжуулагдах үзэл санаандаа байгаа юм. Internet TV is future of TV! I love GoogleTV :D Энэ тухай удахгүй үргэлжлүүлье


цааш унших...

GoogleTV дээр WoW, Starcraft 2 тоглох боломжтой болжээ

Саяханаас худалдаанд гарч эхлэсэн ГүүглТВ платформ дээр Starcraft, World of Warcraft, Civilisation 5, Call of Duty: Black Ops, Fallout: New Vegas, Mafia 2, Bioshock Infinite, Duke Nukem Forever гэх мэт тоглоомуудыг тоглох боломжтой болсон гэнэ. Зайнаас тоглох технологи болох Gamestring Adrenalin серверийг та гэрийнхээ PC, Laptop дээрээ суулгаж, GoogleTV/LCD TVset рүүгээ display stream output хийх юм байна. Дан ганц GoogleTV ч бус өөр адил төрлийн төхөөрөмжүүд ч боломжтой энэ технологийг Personal Cloud Gaming гэж нэрлэж байгаа юм байна.
Миний хувьд Starcraft 2 болон бусад гэр бүлээрээ хамтдаа тоглочих Super Mario гэх мэт тоглоомыг туршиж үзэх бодолтой байна. Онлайнаар захиалсан Google TV-гээ асааж үзнэ гэхээс хоног хугацаа өнгөрөхгүй хэцүүхэн байна шүү, хэхэ 




http://adrenalin.gamestring.com/


цааш унших...

Wednesday, October 27, 2010

Монголд Мэдээллийн Технологи хөгжиж байна уу?

Та энэ салбарт ажилладаг, энэ салбарыг сонирхдог бол өөрөө асууж үзсэн үү? Хариулт нь юу гэж гарч байх юм? Жоохон бодоод үзье...


А. Хурдацтай хөгжиж байна - (Хэрэглээ талаас). 
Жишээ нь гэвэл дэлхийд гарсан бүх технологи удалгүй л монголд орж ирээд байгаа биз дээ. iPhone, iPhod, Android mobile phone, iCore 5, 7 cpu бүхий компьютерүүд гээд л эргэн тойрноо хар л даа гэж үү.
Би тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш, зүгээр л хэрэглээ... Бид үйлдвэрлэгчид биш учраас ямар нэгэн шинэ технологи, техникийн тэргүүнд явдаггүй. Зүгээр л авч хэрэглэдэг. Тиймээс бид сайн хэрэглэгчид, жижигхэн ч гэсэн боломжийн зах зээл байх.
Дүгнэлт: Бид ихэнхдээ дандаа гадны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэдэг. Бид зүгээр л хэрэглэгчид байх нь. Бүх нийтийг компьютержүүлж, интернэтжүүлэх ЗГ аян ч нөлөөлсөн.

Б. Боломжийн хөгжиж байна - (Үйлдвэрлэл талаас).
Жишээ нь гэвэл өөрсдөө зарим нэгэн програм хангамж үйлдвэрлэчихэж байна. Техник үйлдвэрлэл гэвэл Мигма MGM брэнд, саяны MCS Mogul брэнд гээд угсраад л эхлэчихлээ, цаашдаа бүүр үйлдвэрлэдэг болно ш дээ гэж үү.
Би бас л тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш ээ, надад хангалттай санагдахгүй байна. Программ хангамжийн хувьд бид цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Дурдвал янзан бүрийн вебсайт, вебпорталууд дээр нь жижиг болон дунд хэмжээний санхүү бүртгэл тооцооний програм хангамж хийдэг гэхэд хэлсдэхгүй болов уу. Компьютерийн брэндүүдийн хувьд монголчуудын хэрэглээнд бага зэрэг ойртуулсан (крилл үсэг наасан товчлуур бүхий гар, монгол нэр бүхий брэнд өөр бас бүх жижиг сажиг зүйлс) дизайн, хайрцаг бүхий бэлэн бэлдэцүүд авчраад эндээ угсарчихдаг байхаа?
Дүгнэлт: Үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хөгжөөгүй. Дөнгөж л эхлэл шатандаа явж байна. Эсвэл үйлдвэрлэл нь гарч ирээд л удалгүй дампуурдаг байж ч магадгүй.

В. Хөгжиж чадахгүй байна - (Цогцоороо).
Үнэхээр тийм. Оюуны үйлдвэрлэл буюу Мэдээллийн Технологийн салбар үндсэндээ үнсэнд хаягдсан юу билээ тэрэн шиг байгаа. Жишээ дурдая. Монголын энэ салбарт тэргүүлэгч, ашиг орлого өндөртэй компаниудийг харая: Мобиком, Юнител, Скайтел тэргүүтэй үүрэн телефон операторууд, MCS, SAIN Computers, Migma, бла бла гээд электрон бараа импортлогч нар, программ хангамжийн салбарт GrapeCity, Interactive, Infosystems гэх мэт банк, санхүү бүртгэлийн хэдэн компани, араас нь хэдэн банкууд орно. Учир нь өнөө үед мэдээллийн технологиос ангид байж амжилттай үйл ажиллагаа явуулна гэж санасны гарз учраас банкууд энэ чиглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, хийхээс ч өөр аргагүй. Салбар бүрийг онлайн vpn сүлжээнд холбох, банкны үндсэн систем бүхий прог. хангамж, теллер бүрийн ард харагдах ip cctv camera, дохиолол хамгаалалтийн систем, төрөл бүрийн мэдээллийн систем бүхий datacenter эдэрээс авахуулаад дугаар олгогч автомат машин хүртэл орно шүү дээ. За өөр салбар юу билээ, аан тийм. ТВ, радио гэх мэт мэдээллийн хэрэгсэл. Далайцаараа Сансар КаТВ, MNBC утасгүй КаТВ томдоо орох биз, араас нь хэдэн broadcast ТВ сувгууд, MNB, TV9, TV5, UBS, C1 гэх мэтчилэн мэдээллийн технологи салбарт багтана л даа, зарим нэгэн техник технологи талаасаа (streaming, CG, Video Editing). Тэгээд араас нь Интернэт үйлчилгээний компаниуд (ISP) орно доо, Mobinet, MCSCom, Skynetworks, Citinet, blabla... 
Эдгээрээс гадна тэгээд бас бус салбар, хэдэн компаниуд байгаа, тэр бүрийг тоочиж яахав.
Эд бүгд техник технологио гаднаас импортоор авдаг, тэгэхээс ч яахав Монголд үйлдвэрлэдэггүй юм чинь. Програм хангамж болон бусад дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсээ яадаг бол? Бүгд гаднаас авдаг, ихэнхийг нь хулгайн хуулбар буюу cracked software ашигладаг бол цөөхөн хэдийнх лицензийг худалдаж авна, зарим нэгэн програм хангамжийг нь монгол компаниуд хийсэн (Bancs, Pyramid, MAX ...), тэгээд үлдсэн нь нээлттэй эхийн програм ашигладаг. Энэ талаар нарийн судалгаа хийгдсэн эсэхийг бүү мэд, би лав олж сонсоогүй. Манай оюутанууд, их сургуулиуд хийгээгүй байх.

Дүгнэлт:
Цогцоор нь авч үзэхээр маш хангалттгүй гэдэг нь илэрхий биз ээ. 
Сургалт, сургалтын түвшин
10 жил болон их дээд сургуулиуд ямархуу байгаа билээ? Угаас монголын өнөөгийн сургалтын системийг тэр чигээр нь өөрчлөхгүйгээр сайн мэргэжилтэн гаргаж авна гэхэд тун бэрх гэдгийг хэн бүгд мэдэж байгаа байх. Сургалтын агуулга, чанар, ном сурах бичиг, компьютери лаборатори хүрэлцээ, номын сан, багш нарын чадавхи гээд өөрчлөх, сайжруулах зүйлс олон. Маш олон тооны дипломтай ажилгүйчүүд бэлдснээс өндөр чанартай, өндөр төлбөртэй, чанартай сургалтын систем бүхий тогтолцоо үгүйлэгдсээр л байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр гадаадад сурдаг залуус их олон байдаг биз.

Мэргэжлийн сургалт, зэрэглэл
Мэдээллийн Технологийн салбар гэхээр дотроо маш олон хуваагдана, олон ч мэргэжил бий. Мэргэжил болон технологи бүр шалгалт авч тогтоодог сертификати, зэрэглэлтэй. Microsoft System Engineer, Microsoft Software Developer, RedHat Certified System Engineer, Sun Certified Java Developer гэх мэт сургалтууд манайд байдаггүй. Эдгээрт бэлдэе гэвэл хар толгойдоо найдаад өөрөө л суухаас өөр замгүй. Харин зарим нэг шалгалтыг авдаг 2-3 газар бий (КТМС дээр Сиско, ISC Mongolia дээр MS certification/Cisco гэх мэт). Ийм мэргэжлийн зэргийг ажил олгогч нар ч шаарддаггүй, монголчууд ч сууя гэж нэг их боддоггүй байх.

Боловсон хүчин
Мэдээллийн технологи холбогдоогүй зүйл амьдрал, хэрэглээнд улам бүр хомсдож байгаа үед энэ салбар улам бүр тэлж буй болохоор мэргэжилтэнүүдийн хэрэглээ ч ихэснэ. Зарим нэг чиглэлээр ажиллах боловсон хүчнийг заавал 4-5 жил суулгах албагүй гэдгийг APTECH, USI гэх мэт сургалтын төвүүд бэлээхэн жишээ байна. Хамгийн бага зардал, хугацаанд сайн, чадварлаг мэргэжилтэн бий болгон ашиглаж, энэ салбарт оюуны бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болохоос жилийн сая төгрөгийг нь аваад эрээн цаас хэвлэж өгдөг одоогийн дээд боловсролын систем бол шудрага хэлэхэд төрийн нэг бизнес. Түүнээс төрөн гарч буй мэргэжилтэнүүд шууд ажлын байранд гарч тэнцэхгүй, дахин сургаж, дадлагажуулж байж сая ажиллах боломжтой болно. Эсвэл өнөөгийн оюутанууд сул боловсролын системдээ дассан залхуу, хөдөлмөрлөх дургүй, сурах эрмэлзэлгүй байдаг ч талтай биз. Гэхдээ цөөн тооны гоц, чадварлаг оюутанууд мэдээж бий, тэд нь төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихно, диплом авах ч хэрэггүй. :)

Техник, технологи үйлдвэрлэл
Энэ талаар ярихаар бол их өргөн хүрээ хамарсан зүйл болно. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг сектороор нь харахыг хичээе. Төрийн байгууллагууд, томоохон бизнесийн байгууллагууд, outsourcing offshore, нийт хэрэглэгчид жижиг байгууллагууд гэж хуваая.

а. Төрийн байгууллагууд. Энд маш их хийж, бүтээн байгуулах ажил бий. За тоочоод байя. Нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх, төрийн үйлчилгээ авах гээд нэг газар очоорой. Өмнөөс чинь иргэний үнэмлэхийн хуулбар, хороо хорины тодорхойлолт есөн жорын бичиг баримт нэхэх болно. Уул нь монгол улсд 1 л төр, 1 л ЗГ байгаа. Уул нь зөвхөн регистрийн дугаараа хэлэхэд таны талаарх бүхий л мэдээлэлийг төрийн аль ч байгууллага өөрсдийн хандах түвшиндээ таны мэдээллийг харах боломжтой байх ёстой ш дээ. Цагдаагийн хэсэг дээр таны гэмт хэрэгтэй холбогдолтой хэсэг, нийгмийн халамж дээр талын ажил, татвар, даатгал гэх мэт. Дээр нь та энэ хариултыг сонсох гэж зарим нэгтэй нь түлхэлцэж, хэрэлдэж, шахалцан байж орно. Тэгээд нөгөө бичиг баримтаа бүрдүүлэхээр хотын нөгөө захыг зорино. Зам гэж нил түгжрэл байгаа биз. Хот бүрт зам, хөдөлгөөний соёл гэж бий. Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг гэж үг байдаг байхаа? Замын Цагдаа, хотын тээвэр зохицуулалт руу орох гэж байна л даа. Учир нь бид бүгдийн амьдралд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс учраас. Хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хариуцлага болон энэ гэрлэн дохионы хөлдүү зохицуулалт юуны түрүүнд шинэчлэх шаардлагатай. Уулзвар гудамж бүр камер хяналт бүхий ухаалаг системтэй, дүрэм зөрчсөн жолоочтой бүрэн хариуцлага тооцож чаддаг байвал хүний амь эрсдэх, эд хөрөнгөөр хохирох за бүүр наандаж хөдөлгөөний дэг журмандаа орчихвол хотын амьдралд их өөрчлөлт авчирна. Тэгвэл энэ бүгд яагаад хийгдэхгүй байгаа юм бол? Энд авилга хээл хахууль бүхий тогтолцоо болон монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй нь гол саад тотгор нь юм. Маш том том төслүүд хэрэгждэг боловч 1т төслийн ихэнхи төсөв авилгалчдийн халаасанд орно, 2 камер авчих мөнгөөр 1 камер авна гэх мэт. 2т үндэснийхээ мэдээллийн технологийн компаниар энэ бүх ажлыг хийлгэдэггүй, ихэнхдээ гадны компаниуд авч хийнэ, мөнгө гадагшаа л урсана.

б. Бизнесийн байгууллагууд. Мэдээллийн Технологиос оюуны бүтээн байгуулалт буюу монгол ПХ бүтээж тэрбумтан болсон хүн, байгууллага байна уу? Байхгүй байгааз? Ганц Ганболд захирал тэргүүтэй Интерактив ХХК? Энэ салбарт ~10 жил ажиллахдаа өөрийг сонссонгүй (Би мэдээлэл сонсоогүй байж магад) Яагаад байхгүй байгаа вэ? гэсэн асуулт өөрөө хэлээд өгөх биз. Жижиг компаниуд олноор байгууллагддаг ч зах зээлийн өрсөлдөөн дунд томорч чаддаггүй, мөн үндэсний компаниудад ПХ бүтээх тендер бараг олддоггүй, эсвэл ЗГ болон томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа монгол ПХ бүтээлгэж хэрэглэдэггүй, дан гаднаас худалдаж авдаг, эсвэл хулгайн ПХ. Энд GrapeCity бүтээсэн Bancs банкны системийг 3-4 банк хэрэглээд бусад нь гадны ПХ ашигладаг. Гэвч Bancs өөрөө яг монголчууд өөрсдөө бүтээсэн ПХ мөн билүү? Үнэ нь ~1сая доллар гэсэн үү? Саяхан Хас банк гэхэд ~2 сая доллараар шинэ систем хийлгэсэн, дэд бүтэц (datacenter, datasystem) дээ ~5 сая доллар зарцуулсан гэсэн үү? Миний бодлоор ийм л байна. Монгол үндэсний IT компаниудыг дэмжих IT incubator гэж байдаг л даа. Үнэгүй интернэт, үнэгүй оффисын байр өөр бодитой дэмжлэг олж хараагүй л байна, үнэхээр дэмжихээр бол тултал дэмжих хэрэгтэй. Үнэгүй байранд байсан компаниуд төгсч гараад л бараг дампуурдаг.( Жижиг ч гэсэн өөрийн бүтээгдэхүүн, хэрэглэгчтэй болж амжаагүй бол ш дээ)

в. Outsourcing offshore. Хэд хэдэн компаниуд гаднаас ажил авч хийж үзсэн, гэхдээ одоо ихэнхи нь байхгүй. Newcom systems, USI japan, өөр хэд хэдэн компаниуд байх. Яг яагаад төсөл нь нурсныг нарийн хэлж мэдэхгүй юм, энэ талаар мэдээлэл олж сонссонгүй. Гэхдээ миний бодлоор ЗГ энэ салбарыг дэмждэггүй, тэдний толгойд Тавантолгой, Оюутолгой нар алсын хөх уулс шиг дуниартаж байгаагаас оюунлаг толгой нарын тухай мартсан сууж байгаа (ТВээр ярьж байгаа, ярилцлага өгч буй мэдээлэл дундаас хайгаад үзээрэй л дээ). Миний бодлоор монгол мэргэжилтнүүдэд тохирох ажлаа сонгож авч чадаагүй байж магад, төслөө зөв тооцоолж чадаагүй, чадварлаг мэргэжилтнүүдийг хангалттай авч ажиллуулж чадаагүй (сургалтын чанар муугаас банк болон бусад томоохон компаниуд чөөхөн чадварлаг хэдийг нь өндөр цалингаар татаад авчихдаг), шинэ төгсөгчдийн чадвар дутсан байх, мөн хамгийн гол нь санхүүгийн чадавхи сул байсан байж магадгүй юм. Түүнээс тохирох ажлаа авч хийхэд монголчууд бол оюунлаг толгойтнууд. Сурах, дасан зохицохдоо гаргууд, сэргэлэн улс.

г. Нийт хэрэглэгч, жижиг дунд бизнесийн байгууллага. За энэ салбар л одоо үндэсний IT компаниудын хоолоо олж иддэг гол зах зээл болов уу. Вебсайтыг нь жуумладна, вордпрессдэнэ, вебхост хийнэ, жижиг дунд хэмжээний янз бүрийн ПХ хийж гүйцэтгэнэ, элдэв варез сайт хийж утасных нь нэгжийг нь унагана, масс мэйл явуулна, янз бүрийн блог бичиж гүүглэ адсенсээс цөөхөн хэдэн доллар тогшино гээд эргэлт нь жижигхэн боловч цөөхөн ажилтнуудынхаа цалин, байр унаа гээд "хоёр идэхгүй хоосон хонохгүй" нь үлгэрээр явж байгаа. Мөн ихэнхи хэрэглэгчид дан гадны вебсайт, үйлчилгээг ашигладаг бөгөөд үндэсний хэмжээний вебсайт маш цөөн. Жишээ нь yahoo messenger, google, gmail, facebook, twitter, hi5 гэх мэт бүгд гадных. Social media сайтууд гэвэл biznetwork.mn, voodoo.mn гэх мэт цөөхөн хэдэн сайтууд тэсч үлдсэн нь удахгүй том хөрөнгө оруулагч бүхий facebook, twitter гэх мэт гигантуудад улам бүр зайгаа алдах магадлалтай (Бүүр алдана гээгүй шүү, мэдээж монгол хэл дээр, монгол орчин уур амьсгал өрнүүлж буйх оршин байсаар байна, санхүү болон бусад эрсдэл бол бий). Мэдээний сайтуудыг бол хассан шүү. Угаас bbc, cnn дээр монголын жижиг сажиг мэдээлэл монголоор тавигдаад эхлэвэл эд нар чад болох биз.
Нэг үгээр хэлбэл бид бүгдээрээ бэлэн сайхан зүйл хэрэглэдэг, өөрсдөө маш бага хийж бүтээдэг улс болж таарлаа.

Өнөөгийн хотжсон нийгэмд МТгүйгээр амьдрах аргагүй болж байна. Мэдээллийн Технологийг Барилга байгуулалт гэж бодвол УБ хотод байгуулагдаж буй бүх томоохон барилга байгууламжийг дандаа гадныхан ирж барьдаг болж таарлаа (Гаднаас бэлэн үнэтэй ПХ авчихдаг), доторхи сантехник цахилгаан гэх мэт бүхий л хэрэгслээ гаднаас импортлодог (компьютер техник, электрон бараа), боловч саяхнаас зарим нэг вакум цонхны үйлдвэр эдэртэй болж байгаа (MGG, Mogul гм) мөн бид дандаа гадны  дэлгүүр хоршоогоор үйлчлүүлдэг (yahoo, google, twitter, facebook гм), үлдсэн цөөхөн хэдэн ТҮЦ болон 1-2 давхар хаус зэргийг өөрсдөө барьдаг (жижиг санхүүгийн ПХ, жуумла, вордпресс, симпони вебсайт), Нарантуул шиг нэгжээр тооцоо хийдэг олон хар захтай (caak, xopom ... warez) гэсэн дүр зураг бууж байна даа.

Энийг бичсэн чи өөрөө хэн бэ гэж үү? Би ТҮЦ болон Хаус барьдаг олон инженерүүдийн нэг ээ :)

Бодит байдал ийм л байна. Дараагийн нийтлэлүүд дээр яаж энэ бүхнийг өөрчлөх, үүнд Нээлттэй Эх бүхий ПХ ашиглах ач холбогдол гээд үргэлжлүүлэе.


цааш унших...

blogger templates | Make Money Online