Мөн түрүүчийн адил Линукс ГНУ хэрэгсэл, ПХ агуулсан интерактив зураг
Эх сурвалж: http://www.makelinux.net/system/
http://www.makelinux.net/system/new
цааш унших...
Сурсан мэдсэнээ бусдад түгээж, хамтдаа хөгжицгөөе! :)
Мөн түрүүчийн адил Линукс ГНУ хэрэгсэл, ПХ агуулсан интерактив зураг
Posted by Эрхэмээ at 2:02 PM 2 comments
Labels: cheatsheet, linux
Posted by Эрхэмээ at 1:56 PM 0 comments
Labels: cheatsheet, linux
Posted by Эрхэмээ at 4:40 PM 15 comments
Labels: бодрол
Зүгээр суухаар зүлгэж суу гэж, өмнө twitter OAuth API бүрэн ашиглаж дуусаагүй байснаа сая дуусгаж санаа амарав.
Posted by Эрхэмээ at 11:48 AM 3 comments
Posted by Эрхэмээ at 1:36 AM 1 comments
Posted by Эрхэмээ at 5:15 PM 6 comments
Posted by Эрхэмээ at 2:46 PM 4 comments
Posted by Эрхэмээ at 12:47 PM 15 comments
Labels: бодрол
Сонссон мэдсэн, сонирхдог зүйлээ хуваалцдаг энэ муу блогоос маань tedy.mn гүүглэ тв холбоотой нийтлэлийг маань тэр чигт нь хуулаад нийтлэчихжээ. Гэхдээ хамгийн сүүлд www.google.tv/erkhemee хаягтай болох тухай бичсэн мөрийг нь хасаад өөрсдөө бичсэн аятай болгоод шүү...Posted by Эрхэмээ at 4:19 PM 5 comments
Labels: ичиг ичиг
Ойрын үед УБ хотын машаан тэрэг ихдээд, замын ачаалал зүйл хэн бүхний толгойн өвчин болж байна. Сая хэд хоногийн өмнө Энхтайвны гүүрийг түр хаахад зарим хүмүүс 2 цаг байтугай л бөглөрсөн гэх.Posted by Эрхэмээ at 2:45 PM 4 comments
Labels: hobby project

Та бүхэн TiVo (ТээВоо) гэж мэднэ байх. PVR буюу Personal Video Recorder төрлийн бүтээгдэхүүн гаргадаг, АНУ Канадад их алдартай өргөн хэрэглэдэг байхаа.
Удирдлага доороо qwerty жижиг гар дэлгэгдэж гарч ирдэг шийдэл нь тун дажгүй юм. ТВ үзэнгээ TiVo application дотор текст бичих чатлах, мэйл бичих гэх мэт хэрэглээнд заавал virtual keyboard хэрэглэхгүй. Гэхдээ үнийн хувьд хэт үнэтэй санагдав. 89.99$ төсөвөөр үүнээс илүү үр өгөөжтэй бүтээгдэхүүний сонголт олон бий шүү дээ.
Хар өнгөтэй, харанхуйд товчлуурууд гэрэлтэж харагддаг гэнэ. Гарт барихад эвтэйхэн мөртлөө товлууруудын байрлал нь харьцангуй зөв байрласан санагдав. Бусдаар бол байдаг л удирдлага. Гэхдээ бас л үнийн хувьд таалагдсангүй :D
Өмнөх хоёртой харьцуулахад илүү дутуу зүйлс байхгүй энгийн удирдлага. Маш царай муутай харагдав. Би лав зүгээр өгнө гэсэн ч үүнийг авахгүй л эд байна :D
Энэ удирдлага нь дизай сайтай юм. Шилэн мэт нэвт харагдах шийдэл нь дажгүй. Түүнээс бас л энгийн удирдлага.Posted by Эрхэмээ at 12:12 PM 0 comments
Labels: home entertainment, multimedia
Гэртээ зурагтаа асаахад өнөөх танил гүүглэ гарч ирээд, түүн дээр үзчихмээр юм хайх цаг удахгүй болжээ.


Эндээс харахад Android platform дээр зөвхөн программ хөгжүүлэгчид TV Widget, TV Application хийгээд зогсохгүй Media Provider, Content Provider буюу чөлөөт уран бүтээлчид, продакшн, компаниуд ч оролцох боломжтой болох нь.



Posted by Эрхэмээ at 3:44 PM 2 comments
Labels: news
Ubuntu Lucid Lynx хувилбар саяхан суулгатал menubar дээрх minimize, maximize, close товчнууд зүүн гар талд байрладаг болчихож. Тэр нь огт дасаагүй учраас их эвгүй, тухгүй юм, дадсанаараа мартаад баруун дээд хэсэгт курсороо аваачих бүртээ өө нөгөө талдаа билүү гэж бодох тамтай юм. Нэтээс заавар хайгаад буцаад хэвийн байранд нь аваачих орхиод санаа амарч байна.
1. Configuration Editor нээнэ (Alt + F2 дараад gconf-editor гэж бичээд Enter)
Гарч ирэх цонхноос apps>metacity>general гэж орно. Баруун талын панель дотор button_layout гэсэн талбарт
maximize,minimize,close:гэсэн утгыг
menu:minimize,maximize,closeболгоно.
gconftool-2 --set /apps/metacity/general/button_layout --type string menu:minimize,maximize,closeгэсэн тушаал өгөөд боллоо.
Posted by Эрхэмээ at 9:21 PM 0 comments
Сүүлийн үед жиргээчид олширч буй, тэгвэл систем админ болон *nix систем хэрэглэгчд коммандын мөр дээрээс ч жиргэх болохнээ. :) Python хэл дээр бичигдсэн уг авсаархан TWYT (That's what you think) хэрэгслийг хэрэглэж үзээрэй.
Ингээд график интерфэйсгүй машин дээрээс эсвэл shell script дотроос жиргээд байж дээ. Суулгах, хэрэглэх нь маш хялбархан юм.
Хэрэглэх товч заавар:
Debian/Ubuntu машин дээрээс бол
# apt-get install python-twytЭх кодоос суулгах бол эндээс татаж аваад,
# setup.py installTweet хэрэглэгч үүсгэх
Posted by Эрхэмээ at 10:15 PM 1 comments
Labels: tip
Windows системтэй хэрэглэгчдэд Линукс системийн хавтас, файлыг хэрхэн хуваалцах (share) товч зөвлөгөө бичье. Нэг найз маань асуусан тул энд бас давхар оруулчихъя гэж шийдлээ.
Ubuntu/Debian сервер дээр жишээ авлаа.
1. Самба серверийг суулгана
apt-get install samba
2. Хуваалцах хавтасыг зааж өгнө
/etc/samba/smb.conf дотор
[public]
comment = Public area
browseable = yes
path = /home/public
printable = no
guest ok = yes
read only = no
writeable = yes
create mask = 0755
гэсэн дурын хүн нууц үг асуулгүй хандах эрхтэйгээр /home/public хавтасыг хуваалцахаар тохируулж байна.
2б. Тодорхой хэрэглэгчдэд зориулж нууцлал бүхий share үүсгэх
[data]
comment = Data Share
browseable = yes
path = /home/data
printable = no
guest ok = no
valid users = admin, bataa, dorj
read only = no
writeable = yes
create mask = 0755
Энэ нь /home/data хавтасыг зөвхөн admin, bataa, dorj гэсэн системийн хэрэглэгчдэд зориулж үүсгэж байна.
3. Samba хэрэглэгчийн хандах эрхийг үүсгэх
admin, bataa, dorj гэсэн хэрэглэгчдийг samba сервист нэмэх ёстой:
smbpasswd -a admin
гэсэн комманд ашиглаарай (Гэхдээ таны линукс системд admin гэсэн хэрэглэгч үүссэн байх ёстойг анхаарна уу. Хэрвээ үүсээгүй бол adduser admin гэж үүсгэхийг мэднэ биз ээ).
4. Samba reload
Одоо дээрхи тохиргоог идэвхжүүлэхийн тулд самба сервисийг дахин эхлүүлэх ёстой:
/etc/init.d/samba restart
5. Уг share хавтас руу хандах
Windows хэрэглэгчид windows explorer address bar дээр \\samba_server_hostname
эсвэл \\
Өмнөх \\
Linux хэрэглэгчид
apt-get install smbclient багцийг суулгаснаар хандах боломжтой болно.
Жишээ нь :
mount -t smbfs -o username=admin,uid=admin,gid=admin //
энэ нь /home/admin/data хавтас руу samba серверийн data гэсэн shared хавтасыг залгаж байна.
Хэрвээ үүнийг байнга ашигладаг болгох бол
/etc/fstab дотор
//samba_server_hostname
гэсэн мөрийг нэмэхэд хангалттай.
Энд мэдээж
Posted by Эрхэмээ at 3:06 PM 2 comments
Тийм, намайг Төгөлдөр гэдэг 28 настай, эхнэр болон 2 нялх хүүхэдтэй, их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.
Уучлаарай, би худлаа ярьсан би эмэгтэй биш, 22 настай биш, оюутан бас биш.
Гэхдээ би үнэнч хүн. Тийм яадаг юм. Би гоожуурыг хакдсан. Би бас пиздаа болон заазуурыг хакдаж устгасан. Яадаг юм. Хүч муутайг нь далимдуулж хүний эрх зөрчиж олон хүнээр даажигнавал ямар байдгийг нь үзүүлсэн юм. Би өөр цахим хуудас устгаж үзээгүй. Тийм, би та хоёрын эрхэнд халдсан. Тиймээс би уучлал гуйсан. Би хийсэн хэргээ хүлээгээд уучлалт гуйх чадалтай хүн. Та хоёрт бол доромжлосон хүмүүсээсээ уучлал гуйх чадал байхгүй байгаа биз дээ. цааш унших
Энэ долоо хоногт www.goojuur.com www.zaazuur.com сайтуудыг хакердаж хаасан байна. www.goojuur.com сайт нь АНУ дах нэгэн компанийн серверт бүртгэлтэй байдаг гэнэ. Тус сайтыг Калифорнид ажиллаж, амьдардаг монгол залуус нээсэн талаар зарим мэдээллийн хэрэгслүүд дурьджээ. Гадаадад бүртгэлтэй хэдий ч монгол хэлээр байдаг энэ сайтад монголоос болон бусад орноос олноороо ханддаг. Тавигдсан мэдээллийн дийлэнх хувь нь садар самууныг сурталчилсан байдаг гэж цагаадгийнхан үздэг аж. Энэ сайт саяхан хаагдсанд цагдаагийнхныг хардах нэгэн ч байлаа. Гэвч цагдаагийн эх сурвалж “Сайтын эздэд шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хаалгах боломж байхгүй. Засвартай байгаа учраас хаагдсан байх” гэсэн юм.
Posted by Эрхэмээ at 12:51 PM 0 comments
Posted by Эрхэмээ at 6:31 PM 4 comments
Бяцхан заавар.
Jaunty desktop дээр өөрийн архиваасаа хэдэн realmedia файлыг avi формат руу хувиргах гэтэл codec таниулах хэрэг гарлаа..
http://www1.mplayerhq.hu/MPlayer/releases/codecs/
дээрээс all-20071007.tar.bz2, win32codecs-20040703.tar.bz2, essential-20071007.tar.bz2 файлыг авч задлаад
/usr/lib/codecs, /usr/lib/mplayer/codecs, /usr/lib/win32 гээд хавтасууд руу хуулж орхино.
Одоо mplayer my_realmedia_file.rmvb
ингээд тоглож болж байвал h264/AVI форматтай болгоод хувиргачихая:
mencoder input.rm -oac mp3lame -lameopts preset=128 -ovc lavc -lavcopts vcodec=mpeg4:vbitrate=1200 -ofps 25 -of avi -o output.avi
Ингээд боллоо. Гэхдээ ер нь VLC ихэнхийг нь тоглуулчихдаг л даа, хувиргах буюу transcode хийх шаардлагатай үед хэрэг болно гэж найдаж байна :)
Posted by Эрхэмээ at 10:37 PM 0 comments
| Тодорхойлолт: |
|---|
| Дунд болон том хэмжээний Веб Систем боловсруулах багийн хөгжүүлэгч |
| Шаардлага: |
| Объект Хандалтат Прораммчлал болон PHP, MySQL, AJAX мэдлэг, туршлагатай. Linux системд Eclipse IDE, SVN гэх мэт нээлттэй эхийн хөгжүүлэлтийн орчинд ажилладаг ба мөн C/C++, Java, Python болон өмнө нь ямар нэгэн OpenSource Application Framework (Symfony) ашиглаж байсан туршлагатай бол давуу талтай. Багаар ажиллах чадвартай, тогтвор сууршилтай ажиллах, мэргэжлийн ном сурах бичгийг ашиглан бие даан суралцах чадвартай, мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй, 3-с 5 жил хөгжүүлэлт хийсэн туршлагтай. |
| Нэмэлт мэдээлэл: |
| Ажлын байр цөөн ба 3 сард 1 удаа гүйцэтгэлээс хамаарч бонус авна. Сонирхсон хүмүүс зөвхөн erkhemee at gmail dot com имэйлээр CV буюу товч намтараа явуулна уу. |
| Цалин: | > 600,000T |
|---|---|
| Төрөл: | Бүтэн цагийн |
| Түвшин: | Мэргэжилтэн |
| Салбар: | Мэдээллийн технологи |
| Холбоо барих: | |
| Байгууллага: | TriMedia LLC |
| Э-шуудан: | erkhemee at gmail dot com |
Posted by Эрхэмээ at 11:32 AM 0 comments
Labels: зар
Саяхан Biznetwork.mn гээд дажгүй social network сайт нээгдсэнийг мэдэж байгаа байх.
Баярсайхан руу (админ нь) priv msg биччихсэн тул удахгүй алдаагаа засна бизээ. Уг хуудас руу хандах эрхийг whitelist ip хандалттай болгочиход болно л доо. Түүнээс би ямар ажаксмаа биш хакер ч биш, зүгээр л аливаа хөгжүүлэгч бүр жижиг ч гэсэн иймэрхүү алдаа гаргалгүй сайн нууцлалт, хамгаалалт хийж байхгүй бол цаагуур чинь болохоо болио л байх шиг :) (ajaxmaa.blogspot.com, daldaak.blogspot.com)Posted by Эрхэмээ at 4:12 PM 13 comments